Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 103/ШШ2024/00432

 

 

 

 

 

2024 оны 0******* сарын 29 өдөр

Дугаар 103/ШШ2024/00432

Улаанбаатар хот

 

                       Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                        

             

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* ******* давхар, *******12 тоотод байрлах, ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн 4 дүгээр хороо, 14 дүгээр гудамжны 04 тоотод оршин суух, овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 356,410 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Б. холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 356,410 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.******* капитал ББСБ ХХК нь Б.Дашдоржтой 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр CUST-221-140*******9 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн, 2021 оны 12 дугаар сарын 1*******-ны өдөр 100,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай, 9.9 хувийн хүүтэй z20**************3*******3 тоот зээлийг банк дахь 5131243*******44 тоот дансанд зээлдэгч нь шилжүүлэн авсан. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024 оны 05 дугаар сарын 1*******-ны өдрийн байдлаар z20**************3*******3 тоот зээл 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр дуусаж үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 100,000 төгрөг, нийт идэвхитэй ажилласан ********************* хоног /зээлийн гэрээний 60 хоног+хугацаа хэтэрсэн *******1*******+хүү 256,410 төгрөг нийт 356,410 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт хариуцагч оос гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь ******* ******* ББСБ ХХК-иас зээл авсан нь үнэн, үлдэгдэл 356,410 төгрөгийг бүрэн төлж барагдуулах болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй гэжээ.

3.Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:

Хариуцагч нь ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 356,410 төгрөгийг бүрэн төлж барагдуулах болно, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, *******4 дүгээр зүйлийн *******4.1, *******4.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага

болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 356,410 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардалагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,343 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 5,6*******1 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 5,6*******1 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн

тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ