| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2024/00458/И |
| Дугаар | 103/ШШ2024/00436 |
| Огноо | 2024-07-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 103/ШШ2024/00436
| 2024 оны 07 сарын 29 өдөр | Дугаар *******03/ШШ2024/00436 | Улаанбаатар хот |
Хариуцагч хүлээн зөвшөөрсөн
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: ******* ******* ******* салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, *******3 дугаар байрны 0******* тоотод оршин суух, ******* овогт ******* *******, ******* аймаг, сум, 2 дугаар баг, *******0 дугаар байрны 2 тоотод оршин суух, ******* овогт ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 8,985,836 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын *******3-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* салбар нь хариуцагч Н.*******, Н. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 8,985,836 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
*******.Зээлдэгч Н.*******, Н. нар нь ******* ******* ******* салбараас 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр тоот дугаартай зээлийн гэрээ байгуулан *******0,000,000 төгрөгийг жилийн 8.8 хувь, сарын 0.73 хувийн хүүтэй, 33 сарын хугацаатай төслийн зээл авсан бөгөөд зээлийн барьцаанд гэр бүлийн зориулалттай газар, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө барьцаалуулан зээлийг авсан. Зээлдэгч нь 2024 оны 06 сарын *******2-ны өдрийн байдлаар үндсэн зээлд *******,359,958 төгрөг, зээлийн хүүд 692,287 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 4*******8,43 төгрөг нийт 2,052,663 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүйн улмаас хугацаа хэтэрч *******23 хоног зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээний 6.*******.*******-д заасан үндэслэлээр зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл төлбөр төлөгдөөгүй байна. Иймд банк зээлийн гэрээний 6.*******.******* дэх хэсгийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр тоот дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 2024 оны 06 дугаар сарын *******2-ны өдрийн байдлаар тасалбар болгон дараах зээлийн гэрээний төлбөрийг гаргуулах, үндсэн зээлийн үлдэгдэл 8,640,04******* төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 32*******,**************8 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 5,674 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр *******9,000 төгрөг нийт 8,985,836 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Н.*******, Н. бид ******* ******* ******* салбараас *******0,000,000 төгрөгийн төслийн зээл авсан бөгөөд уг зээлийн төлбөрт 2,052,663 төгрөг төлсөн. Зээлийн үлдэгдэл 8,985,836 төгрөгийг төлж барагдуулах болно, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
3.Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагч нарын бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь
Хариуцагч Н.*******, Н. нар нь ******* ******* ******* салбарын нэхэмжилсэн 8,985,836 төгрөгийг төлж барагдуулах болно, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд тэдний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******23 дугаар зүйлийн *******23.*******, 74 дүгээр зүйлийн 74.*******, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага
болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
*******.******* ******* ******* салбарын нэхэмжлэлтэй, ******* овогт ******* *******, ******* овогт ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 8,985,836 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нь 8,985,836 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******58,723 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 79,36******* төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 79,36******* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ