| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2024/00457/И |
| Дугаар | 103/ШШ2024/00437 |
| Огноо | 2024-07-29 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 103/ШШ2024/00437
| 2024 оны 07 сарын 29 өдөр | Дугаар 103/ШШ2024/00437 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд ******* хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 1997 оны 6 дугаар сарын 27-ны өдөр ******* дүүрэгт төрсөн, 27 настай, бүрэн дунд боловсролтой, 427 дугаар *******, ******* хорих ангид хамгаалалтын ажилтан ажилтай, ам бүл 3, ******* дүүргийн 1 дугаар хороо, 96 дугаар байрны 01 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1998 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ******* дүүрэгт төрсөн, 25 настай, дээд боловсролтой, ам бүл 3, ******* дүүргийн 4 дүгээр хороо, ******* 9 дүгээр гудамжны 13 тоотод оршин суух, ******* овогт ******* холбогдох гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
Нэхэмжлэгч: ,
Хариуцагч: ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч Д. холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1. миний бие 2017 онд тай танилцан улмаар 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гэрлэлтийн тоот баталгаагаар гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр охин төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Өрх тусгаарласан цагаас хойш охин нь аав миний асрамжид өсөн торниж байна. Одоо бид тус тусын амьдралтай, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэжээ.
2.Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: 2021 онд Солонгос улс руу явахад нэлээд их хэрүүл маргаан гардаг байсан, тэгээд 3 жил болоод ирсэн. Одоо тус тусдаа амьдралтай болсон учраас эргээд нийлэх боломжгүй тул гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.
3.Хариуцагч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би ажиллаж, амьдрахаар анх Солонгос улс руу 2021 онд явсан, явахаасаа өмнө 10 сар тусдаа байсан, энэ хугацаанд ямар ч харилцаа байгаагүй, тэгээд би тусдаа амьдарч байх хугацаандаа гадагшаа гарч амьдаръя гэж бодоод виз мэдүүлсэн. Уг нь бид 2 хамт амьдарч байхдаа виз мэдүүлье гэж ярьж байсан боловч т ажлаас нь тодорхойлолт өгөөгүй. Анх бид 2 гэр бүл болчихоод бие биеэ их хардаж, гэр бүлийн жижиг хэрүүл маргаан их хийдэг байсан, тэгээд ойлголцохгүй тусдаа амьдарсан. Энэ хугацаанд охиныг маань хадам ээж харж байгаа, ер нь нэхэмжлэл гаргахаас өмнө тусдаа байсан ч гэсэн бидний дунд хүүхэд байгаа учраас харилцаа, холбоотой байсан. Тэгээд бид 2 ярилцаад тус тусын амьдралтай болсон учраас гэрлэлтээ цуцлахыг зөвшөөрсөн гэв.
4.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэргийг нотлох баримтаар, хариуцагчаас хариу тайлбарыг тус тус ирүүлсэн.
Шүүхээс хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зан харилцаа таарахаа больсон, 2021 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа учраас гэрлэлтээ цуцлуулна гэж тодорхойлсон бол хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.
3.Нэхэмжлэгч , хариуцагч нар нь 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хамтран амьдарч байх хугацаандаа 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр охин ыг төрүүлсэн болох нь бүртгэлийн дугаартай гэрлэсний бүртгэлийн лавлагаа, охин ын төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтаар тогтоогдож байна. (хх-ийн 4-5 дугаар тал)
4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д .., гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ гэж заасан.
5.Гэрлэгчид нь ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид 2024 оны 6 дугаар сарын 5-ны өдөр өргөдөл гаргасан бөгөөд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болсон болох нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээр тогтоогдсон учраас шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн.
Зохигчид нь 2021 оноос хойш хоорондоо таарамжгүй харьцааны улмаас тус тусдаа амьдарсан мөн нэхэмжлэгч нь БНСУ-д оршин суудаг зэрэг нь гэр бүл салах шалтгаан болсон байна.
6.Гэрлэгчид нь цаашид хамтран амьдрах хүсэлгүй, бие биеэ гэх хайр сэтгэлгүй болсон, тусдаа амьдраад 3 жил болсон ба шүүхээс Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тодорхой хугацаагаар түдгэлзүүлж, гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авах тодорхой үр дүнд хүрэхээргүй байх тул гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д гэрлэгчид гэрлэлт цуцлах үедээ хүүхдээ хэний асрамжид үлдээх тухайгаа бие даан эсвэл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж зааснаар зохигчид нь охин ын асрамжийн талаар тохиролцсон болохыг дурдах нь зүйтэй.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт ******* Төгөлдөр, ******* овогт ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид нь охин ын асрамжийн талаар харилцан тохиролцсон болохыг дурдсугай.
3.Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулсан иргэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор Улсын бүртгэлийн байгууллагад иргэний үнэмлэх, гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрээ үзүүлж өөрийн биеэр гэрлэлт дуусгавар болсны бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй, уг хуулийн хугацаа хэтрүүлсэн нь Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авах үндэслэл болдгийг анхааруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ