Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2024/0062

 

2024           01             16                                       128/ШШ2024/0062

 

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай  

 

 

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа би, А.Г*******ын нэхэмжлэлтэй, Хотын стандарт, хяналтын газарт холбогдох ““...С******* дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зоорьтой 2 давхар үйлчилгээний зориулалттай барилгад улсын комисс ажиллуулахыг даалгаж  өгнө үү” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нараас тус шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “...Энэхүү гэрээг нэг талаас С.Г*******, нөгөө талаас Хотын стандарт, хяналтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С******* нар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг дараах нөхцөлөөр байгуулав.

Нэхэмжлэгч С.Г*******ын хүлээх үүрэг:

1. Хууль журамд заасан хүсэлт, материалыг 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор хариуцагчид хүргүүлэх,

2. Захиалагчийн чиг үүргээ зөрчиж Б1 давхарт бараа хураасан зөрчлөө өөрөө илчилсэн тул Зөрчлийн тухай хуульд заасан 500,000 төгрөгийн торгуулийн хариуцлага хүлээж зөрчлөө арилгасан  байх,

3. Зоорийн давхарт Улсын комисс ажиллах боломжоор нь  хангаж хүн хэвийн явах  зай гаргаж өгөх,

4. Улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаар нөхөн төлүүлэхгүй байх

Хариуцагч Хотын стандарт, хяналтын газрын хүлээх үүрэг:

1. Нэхэмжлэгчийн хүсэлт ирж зөрчлөө арилгасны дараа Улсын комисс ажиллуулах ” гэжээ.

                                                     ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч А.Г*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын байгуулсан эвлэрлийн гэрээнд талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар тус эвлэрэл нь хуульд харшилсан, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэх үндэслэл, үйл баримт тогтоогдохгүй байна.

          Түүнчлэн хэргийн оролцогчид нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй... талаар тайлбарласан ба түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримтад гарын үсэг зурсан болно.

          Иймд талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.  

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т заасныг баримтлан С.Г*******ын нэхэмжлэлтэй, Хотын стандарт, хяналтын газарт холбогдох “...А.Г*******ын нэхэмжлэлтэй, Хотын стандарт, хяналтын газарт холбогдох ““...С******* дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зоорьтой 2 давхар үйлчилгээний зориулалттай барилгад улсын комисс ажиллуулахыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Энэхүү захирамжийн хувийг нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Ц*******ад даалгасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                           Ц.ОДМАА