| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2023/01254/И |
| Дугаар | 155/ШШ2024/00334 |
| Огноо | 2024-04-02 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 155/ШШ2024/00334
| 2024 оны 04 сарын 02 өдөр | Дугаар 155/ШШ2024/00334 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ************* оршин суух, Я.Н (*************),
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ************ байрлах, **** ХХК (*****),
Хариуцагч: Улаанбаатар хотын ************ оршин суух, Ч.Б (**********),
Нэхэмжлэлийн шаардлага: Ажлын хөлс 10,959,000 (арван сая есөн зуун тавин есөн мянга) төгрөг гаргуулах тухай 155/2023/01254/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Я.н (цахим),
Хариуцагч **** ХХК -ийн төлөөлөгч Д.Ч (цахим),
Хариуцагч Ч.Б (цахим),
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Я.н нь **** ХХК , Ч.Б нарт холбогдуулан ажлын хөлс 10,959,000 (арван сая есөн зуун тавин есөн мянга) төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Я.н шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би ******** дугаар сард Ч.Б ********* хүүхдийн сургуулийн барилгыг барих ажлаас карказын ажлыг хийхэд мужааны ажлыг нэг өдрийн 150,000 төгрөгөөр, барилгын ажлыг хугацаанд нь дуусгавал iphone 15 маркийн гар утас нэмж авахаар амаар тохиролцсон.
Би *************** өдрийг хүртэл нийт 83,5 өдөр ажилласан. Миний 83,5 хоног ажилласныг **** ХХК -ийн менежер ажилтай Д.Л цагийн бүртгэлийн дэвтрээс тооцож гаргасан.
****** ХХК -ийн захирал н.Д ярихад ажилласан хоногоо Ч.Б бичүүлээд гарын үсэг зуруулаад манай инженерт өгөөд цалингаа аваарай гэж хэлсэн учир М.Б бид хоёр Ч.Б чамаас нийт ажилласан хоногийн тооцоо болон өдрийн цалингийн хэмжээ, нийт авах цалингийн хэмжээ зэргийг бичүүлээд гарын үсэг зуруулж авчраад цалингаа аваарай гэж хэлсэн гээд гарын үсэг зуруулах гэтэл Ч.Б нь зөвхөн та хоёрын эрх ашгийг бодно гэж юу байдаг юм бэ гэж хэлээд гарын үсэг зурж өгөөгүй. Тухайн үед Ч.Б бичгийг хийж өгсөн байсан бол миний ганц нотлох баримт байсан.
Ч.Б 1,730,000 төгрөгийн бэлэн мөнгө, тамхи, бензин зэргийг авсан. 83,5 хоногийг нэг өдрийн 150,000 тооцвол 12,525,000 төгрөг болж байгаа. Үүнээс 1,566,000 төгрөгийг хасаад ажлын хөлс 10,959,000 төгрөгийг **** ХХК болон Ч.Б нараас гаргуулж өгнө үү...гэв.
Хариуцагч **** ХХК -ийн төлөөлөгч Д.Ч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: **** ХХК -ийн захирлаар ажилладаг. **** ХХК -ийг Ч.Б төлөөлж хэлцэл хийх эрхийг олгосон. Ч.Б ажилчидтай ажлын хөлсийг тохиролцсон. Нэхэмжлэгч 10,959,000 төгрөгийн шаардлага гаргасан. Менежер Б.Л шүүхэд хандсан нийт ажилчдын ажилласан хоногийг талаар асууж ярилцаж байгаад бид нийт ажилласан хоногийг гаргасан. Нэхэмжлэгчийг 76 хоног ажилласан тул нэг өдрийн ажлын цалинг 50,000 төгрөгөөр тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,800,000 төгрөгийг өгөхийг хүлээн зөвшөөрч байна...гэв.
Хариуцагч Ч.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: **** ХХК нь ******* ХХК-тай Увс ************* сургуулийн объект барих барилгын ажлаас карказын ажлыг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. **** ХХК -ийн захирал Д.Ч нь миний эхнэр юм. Би барилгын ажлыг хариуцан ажилласан.
Би 2023 оны 6 дугаар сард нэхэмжлэгч Я.Н Увс ********* сургуулийн объект барих барилгын ажлаас карказын ажлыг хийхэд туслах ажилтнаар өдрийн 60,000 төгрөгөөр цалинжуулаад, барилгын ажлыг хугацаанд нь дуусгавал iphone 15 маркийн гар утас нэмж өгөхөөр амаар тохиролцсон. Бид биечлэн уулзаж ажлын хөлсний талаар тохиролцоогүй.
Нэхэмжлэгч нь 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн ************ өдрийг хүртэл сул зогссон. 2023 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл ажиллаж байгаад улсын баярт яваад 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр ирээд 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл ажиллахдаа материал тасалдсан, цаг агаарын нөхцөл байдал, ажил тасалсан зэрэг өдрүүдийг хасахад нэхэмжлэгч нийт 76 хоног ажилласан.
Мэргэжлийн түвшинд ажлаа бусдаар заалгахгүй, барилгын зураг хараад хийдэг хүнийг өдрийн 150,000 төгрөгөөр цалинжуулдаг. Нэхэмжлэгч нь өөрөө өөртөө цалин тогтоогоод одоо өөрийн тогтоосон цалингаа нэхэмжлээд байна.
Бүх ажилчид бүгд өдрийн цалин, нийт хэдэн өдөр ажилласан хоногийн тооцоогоо хийлгүүлэх гээд ирвэл бичиж өгөх байсан. Гэтэл зөвхөн М.Б, нэхэмжлэгч хоёр хийгээд өг гэсэн зүйл ярихаар нь бичиж өгөөгүй.
Би Я нийт 1,730,000 төгрөгийн бэлэн мөнгө, тамхи, бензин өгсөн. Я.Н хийсэн ажлын үр дүнд нь тааруулж цалинг нь өгнө. Я.Н ажилласан 76 хоногийг нэг өдрийн 50,000 төгрөгөөр тооцож 3,800,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна....гэв.
Нэхэмжлэгчээс Я.Н ХААН банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, ****** ХХК -ийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Тодорхойлолт гаргах нь гэх толгой бичвэр бүхий баримтын хуулбар, мөн түүнд хавсаргасан 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Шилжүүлгийн мэдээлэл гэх толгой бичвэр бүхий баримтын хуулбар, 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Шилжүүлгийн мэдээлэл гэх толгой бичвэр бүхий баримтын хуулбар, фото зургийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна. (хх-ийн 5, 33-40 дүгээр тал)
Хариуцагч нар хариу тайлбар, хариуцагч Ч.Б ******** дугаарын утас руу захиа бичсэн хуулбарыг тус шүүхэд гаргаж өгсөн. (хх-ийн 20, 21, 66 дугаар тал)
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Баянзүрх дүүргийн *********** дугаартай албан бичгээр ирүүлсэн гэрч Д.Л мэдүүлэг (хх-ийн 54-55 дугаар тал)-ийг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Би 2023 оны 6 дугаар сард Ч.Б Увс ************ сургуулийн барилгыг барих ажлаас карказын ажлыг хийхэд мужааны ажлыг нэг өдрийн 150,000 төгрөгөөр, барилгын ажлыг хугацаанд нь дуусгавал iphone 15 маркийн гар утас нэмж авахаар амаар тохиролцсон.
Би 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл нийт 83,5 өдөр ажилласан. Миний 83,5 хоног ажилласныг **** ХХК -ийн менежер ажилтай Д.Л цагийн бүртгэлийн дэвтрээс тооцож гаргасан.
****** ХХК -ийн захирал н.Д ярихад ажилласан хоногоо Ч.Б бичүүлээд гарын үсэг зуруулаад манай инженерт өгөөд цалингаа аваарай гэж хэлсэн учир М.Б бид хоёр Ч.Б чамаас нийт ажилласан хоногийн тооцоо болон өдрийн цалингийн хэмжээ, нийт авах цалингийн хэмжээ зэргийг бичүүлээд гарын үсэг зуруулж авчраад цалингаа аваарай гэж хэлсэн гээд гарын үсэг зуруулах гэтэл Ч.Б нь зөвхөн та хоёрын эрх ашгийг бодно гэж юу байдаг юм бэ гэж хэлээд гарын үсэг зурж өгөөгүй. Тухайн үед Ч.Б бичгийг хийж өгсөн байсан бол миний ганц нотлох баримт байсан.
Ч.Б 1,730,000 төгрөгийн бэлэн мөнгө, тамхи, бензин зэргийг авсан. 83,5 хоногийг нэг өдрийн 150,000 тооцвол 12,525,000 төгрөг болж байгаа. Үүнээс 1,566,000 төгрөгийг хасаад ажлын хөлс 10,959,000 төгрөгийг **** ХХК болон Ч.Б нараас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
3.Хариуцагч **** ХХК -ийн төлөөлөгч Д.Ч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: **** ХХК -ийн захирлаар ажилладаг. **** ХХК -ийг Ч.Б төлөөлж хэлцэл хийх эрхийг олгосон. Ч.Б ажилчидтай ажлын хөлсийг тохиролцсон. Нэхэмжлэгч 10,959,000 төгрөгийн шаардлага гаргасан. Менежер Б.Лшүүхэд хандсан нийт ажилчдын ажилласан хоногийн талаар асууж ярилцаж байгаад бид нийт ажилласан хоногийг гаргасан. Нэхэмжлэгчийг 76 хоног ажилласан тул нэг өдрийн ажлын цалинг 50,000 төгрөгөөр тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,800,000 төгрөгийг өгөхийг хүлээн зөвшөөрч байна.
4.Хариуцагч Ч.Б нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: **** ХХК нь ****** ХХК -тай Увс ********* сургуулийн объект барих барилгын ажлаас карказын ажлыг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. **** ХХК -ийн захирал Д.Ч нь миний эхнэр юм. Би барилгын ажлыг хариуцан ажилласан.
Би 2023 оны 6 дугаар сард нэхэмжлэгч Я.Н Увс *********** сургуулийн объект барих барилгын ажлаас карказын ажлыг хийхэд туслах ажилтнаар өдрийн 60,000 төгрөгөөр цалинжуулаад, барилгын ажлыг хугацаанд нь дуусгавал iphone 15 маркийн гар утас нэмж өгөхөөр амаар тохиролцсон. Бид биечлэн уулзаж ажлын хөлсний талаар тохиролцоогүй.
Нэхэмжлэгч нь 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Увс *********** очоод 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сул зогссон. 2023 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл ажиллаж байгаад улсын баярт яваад 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр ирээд 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл ажиллахдаа материал тасалдсан, цаг агаарын нөхцөл байдал, ажил тасалсан зэрэг өдрүүдийг хасахад нэхэмжлэгч нийт 76 хоног ажилласан.
Мэргэжлийн түвшинд ажлаа бусдаар заалгахгүй, барилгын зураг хараад хийдэг хүнийг өдрийн 150,000 төгрөгөөр цалинжуулдаг. Нэхэмжлэгч нь өөрөө өөртөө цалин тогтоогоод одоо өөрийн тогтоосон цалингаа нэхэмжлээд байна.
Бүх ажилчид бүгд өдрийн цалин, нийт хэдэн өдөр ажилласан хоногийн тооцоогоо хийлгүүлэх гээд ирвэл бичиж өгөх байсан. Гэтэл зөвхөн М.Батжаргал, нэхэмжлэгч хоёр хийгээд өг гэсэн зүйл ярихаар нь бичиж өгөөгүй.
Би Я.Н нийт 1,730,000 төгрөгийн бэлэн мөнгө, тамхи, бензин өгсөн. Я.Нхийсэн ажлын үр дүнд нь тааруулж цалинг нь өгнө. Я.Н ажилласан 76 хоногийг нэг өдрийн 50,000 төгрөгөөр тооцож 3,800,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Нэхэмжлэгч Я.н нь **** ХХК , Ч.Б нарт холбогдуулан ажлын хөлс 10,959,000 (арван сая есөн зуун тавин есөн мянга) төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
Нэхэмжлэгч Я.н нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2023 оны 6 дугаар сард Ч.Б Увс ********* сургуулийн барилгыг барих ажлаас карказын ажлыг хийхэд мужааны ажлыг нэг өдрийн 150,000 төгрөгөөр, барилгын ажлыг хугацаанд нь дуусгавал iphone 15 маркийн гар утас нэмж авахаар амаар тохиролцсон. Би 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл нийт 83,5 өдөр ажилласан. **** ХХК -ийн менежер ажилтай Д.Л миний 83,5 хоног ажилласныг цагийн бүртгэлийн дэвтрээс тооцож гаргасан.
М.Б бид хоёр Ч.Б чамаас нийт ажилласан хоногийн тооцоо болон өдрийн цалингийн хэмжээ, нийт авах цалингийн хэмжээ зэргийг бичүүлээд гарын үсэг зуруулж авчраад цалингаа аваарай гэж хэлсэн гээд гарын үсэг зуруулах гэтэл Ч.Б нь зөвхөн та хоёрын эрх ашгийг бодно гэж юу байдаг юм бэ гэж хэлээд гарын үсэг зурж өгөөгүй. Тухайн үед Ч.Б бичгийг хийж өгсөн байсан бол миний ганц нотлох баримт байсан.
Ч.Б 1,730,000 төгрөгийн бэлэн мөнгө, тамхи, бензин зэргийг авсан. 83,5 хоногийг нэг өдрийн 150,000 тооцвол 12,525,000 төгрөг болж байгаа. Үүнээс 1,566,000 төгрөгийг хасаад ажлын хөлс 10,959,000 төгрөгийг **** ХХК болон Ч.Б нараас гаргуулна... гэж тайлбарлав.
Хариуцагч нар нь шүүх хуралдаанд ...Я.Н туслах ажилтнаар өдрийн 60,000 төгрөгөөр цалинжуулаад, барилгын ажлыг хугацаанд нь дуусгавал iphone 15 маркийн гар утас нэмж өгнө гэж утсаар ярьж тохиролцсон.
Нэхэмжлэгч нь 2023 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл, 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл нийт 76 хоног ажилласан. Менежер Б.Л шүүхэд хандсан нийт ажилчдын ажилласан хоногийг талаар асууж ярилцаж байгаад бид нийт ажилласан хоногийг гаргасан. Ажлын үр дүнг нь харгалзаад нэхэмжлэгчийн ажилласан 76 хоногийг нэг өдрийн 50,000 төгрөгөөр тооцож 3,800,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна... гэж мэтгэлцлээ.
Хариуцагч **** ХХК нь ****** ХХК -тай Увс ************ сургуулийн объект барих барилгын ажлаас карказын ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан болох нь хариуцагч Ч.Б тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.
Хариуцагч Ч.Б нь 2023 оны 6 дугаар сард ************* объект барих барилгын карказын ажлыг хийж гүйцэтгэхэд Я.Н ажиллуулахаар тохиролцсон болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Ч.Б нь нэхэмжлэгчид 1,730,000 төгрөгийн бэлэн мөнгө болон эд зүйлс өгсөн талаар талууд маргаагүй.
Харин шүүх хуралдаанд нэхэмжлэгч Я.н нь ...Ч.Б мужааны ажлыг нэг өдрийн 150,000 төгрөгөөр, барилгын ажлыг хугацаанд нь дуусгавал iphone 15 маркийн гар утас нэмж авахаар тохиролцсон. Нийт 83,5 хоног ажилласан.... гэж, хариуцагч Ч.Б нь ...Я.Н туслах ажилтнаар нэг өдрийн 60,000 төгрөгөөр цалинжуулаад, барилгын ажилд хугацаандаа дуусвал iphone 15 маркийн гар утас нэмж өгнө гэж утсаар ярьж тохиролцсон. Я.н нь нийт 76 хоног ажилласан. Нэг өдрийн 50,000 төгрөгөөр тооцно.... гэж тус тус маргасан болно.
Я.н нь туслах ажилтнаар бус, харин мужааны ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь хариуцагч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан ...Нэхэмжлэгч болон М.Б хоёртой эргээд хариуцлага ярихаар болсон. Учир нь хийсэн мужааны хэв хашмал нь 5 сантиметр дутуу хийгдсэн байсан учраас ****** ХХК тухайн хэв хашмалыг задалж дахин хийнэ гээд надаас тухайн ажилд зарцуулсан материалыг нэхсэн учраас энэ хүмүүсээс нэхэмжилнэ... гэх тайлбар, гэрч Д.Л ...Барилгын мужааны ажил хийдэг. Бид хоёр хамт мужааны ажил хийж байсан. ...Яг тэнд очоод мужааны ажил хийж байсан... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. (хх-ийн 54-55 дугаар тал)
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 359.2-т хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр, гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болохоор хуульчилсан.
Дээрх хуулийн зохицуулалтын дагуу нэхэмжлэгч Я.н нь гэрээгээр тохиролцсон мужааны ажлыг хийж гүйцэтгэх, хариуцагч **** ХХК , Ч.Б нар нь гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх үүрэгтэй байна.
Мөн талууд уг гэрээг хэлэлцэн тохиролцож амаар эсхүл бичгээр хийж болдог.
Иймээс талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна.
Барилгын ажил 2023 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс эхэлж, 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд барилгын суурийн ажлыг дуусгасан болох нь хариуцагч Ч.Б тайлбараар тогтоогдов.
Нэхэмжлэгч Я.н нь Увс ********** объект барих барилгын карказын ажлыг хийж гүйцэтгэхэд 2023 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд мужаанаар ажилласан ажлын хөлсөө хариуцагч нараас гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасантай нийцсэн байна.
Талуудын хооронд тохиролцсон хөлсөөр ажиллах гэрээний харилцаа 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дуусгавар болжээ.
Я.н нь 2023 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 83,5 хоног ажилласан болох нь гэрч Д.Л ...Би өөрөө 83,5 хоног гэдгийг нь гаргаж өгсөн юм. ...Би цагийн бүртгэлийг хөтөлж байгаагүй, харж байгаагүй. Тэр дэвтэрнээс нь Я.Н ирсэн, амарсан гэдгийг нь гаргаж өгсөн... гэх мэдүүлгээр тогтоогдлоо. (хх-ийн 54-55 дугаар тал)
Харин нэхэмжлэгч нь нэг өдрийн ажлын хөлсийг 150,000 төгрөгөөр ажиллахаар, хариуцагч Ч.Б нь нэхэмжлэгчийг нэг өдрийн ажлын хөлсийг 60,000 төгрөгөөр ажиллуулахаар тус тус тохиролцсон болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч Я.н нь гэрээний харилцааг дуусгавар болгох үед ажиллуулагчаас хөлсөөр ажиллаж байсан тухай болон түүний үргэлжилсэн хугацаа, цалин хөлсний талаар бичгээр тодорхойлолт гаргаж өгөхийг Иргэний хуулийн 368 дугаар зүйлийн 368.1-д заасны дагуу шаардах эрхтэй.
Үүний дагуу Я.н нь ажилласан хоног, өдрийн цалингийн хэмжээ, нийт авах цалингийн хэмжээ зэргийн талаар тодорхойлолт шаардахад хариуцагч Ч.Б нь тодорхойлолт хийж өгөөгүй болох нь нэхэмжлэгчийн ...М.Б бид хоёр Ч.Б чамаас нийт ажилласан хоногийн тооцоо болон өдрийн цалингийн хэмжээ, нийт авах цалингийн хэмжээ зэргийг бичүүлээд гарын үсэг зуруулж авчраад цалингаа аваарай гэж хэлсэн гээд гарын үсэг зуруулах гэтэл Ч.Б нь зөвхөн та хоёрын эрх ашгийг бодно гэж юу байдаг юм бэ гэж хэлээд гарын үсэг зурж өгөөгүй... гэх, хариуцагч Ч.Б ...Бүх ажилчид бүгд өдрийн цалин, нийт хэдэн өдөр ажилласан хоногийн тооцоогоо хийлгүүлэх гээд ирвэл бичиж өгөх байсан. Гэтэл зөвхөн М.Б, нэхэмжлэгч хоёр хийгээд өг гэсэн зүйл ярихаар нь бичиж өгөөгүй.... гэх тайлбаруудаар тогтоогдов.
Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 368 дугаар зүйлийн 368.1-д заасан шаардах эрхээ хэрэгжүүлж хөлсөөр ажиллаж байсныг нотлох баримтыг шаардахад хариуцагч Ч.Б нь шаардлагыг биелүүлээгүй буруутай байна.
Мөн нэхэмжлэгч нь туслах ажилтнаар бус, мужааны ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч Ч.Б нарын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг туслах ажилтнаар 60,000 төгрөгөөр цалинжуулахаар тохиролцсон гэх хариуцагч Ч.Бтатгалзал үндэслэлгүй байна.
Иймээс нэхэмжлэгчийг өөрийн шаардах эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэж түүний шаардсан нэг өдрийн ажлын хөлсийг 150,000 төгрөгөөр тооцон гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Я.Н нэг өдрийн ажлын хөлсийг 150,000 төгрөгөөр, түүний ажилласан 83,5 өдрөөр тооцоход 12,525,000 төгрөг байх ба үүнээс хариуцагч Ч.Б нэхэмжлэгчид өгсөн бэлэн мөнгө болон эд зүйлсийн үнэ болох 1,730,000 төгрөгийг хасаад ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 10,795,000 төгрөгийг хариуцагч **** ХХК , Ч.Б нараас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.
Хариуцагч Ч.Б, хариуцагчийн төлөөлөгч Д.Ч нар нь нэг өдрийн ажлын хөлсийг 50,000 төгрөгөөр тооцон, хийсэн ажлын үр дүнд нь тааруулж цалинг өгнө гэж тайлбарлах боловч энэ талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй болно.
Иймд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч **** ХХК , Ч.Б нараас 10,795,000 (арван сая долоон зуун ерэн таван мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Я.Н олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 164,000 (нэг зуун жаран дөрвөн мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Я.Н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,294 (нэг зуун ерэн мянга хоёр зуун ерэн дөрөв) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч **** ХХК , Ч.Б нараас 10,795,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 187,670 (нэг зуун наян долоон мянга зургаан зуун дал) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Я.Н олгох нь зүйтэй.
Хавтаст хэргийн 33-40, 66 дугаар хуудсанд авагдсан баримтууд нь бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч **** ХХК , Ч.Б нараас 10,795,000 (арван сая долоон зуун ерэн таван мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Я.Н олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 164,000 (нэг зуун жаран дөрвөн мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Я.Н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,294 (нэг зуун ерэн мянга хоёр зуун ерэн дөрөв) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч **** ХХК , Ч.Б нараас улсын тэмдэгтийн хураамж 187,670 (нэг зуун наян долоон мянга зургаан зуун дал) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Я.Нямдэлэгт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ