| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/00189/И |
| Дугаар | 155/ШШ2024/00357 |
| Огноо | 2024-04-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 155/ШШ2024/00357
| 2024 оны 04 сарын 09 өдөр | Дугаар 155/ШШ2024/00357 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *************** оршин суух, А.У (З****************),
хариуцагч: Хөвсгөл *************** оршин суух, Ө.Д (Р*************),
Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага: Зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу автомашины үлдэгдэл төлбөр 17,461,000 (арван долоон сая дөрвөн зуун жаран нэгэн мянга) төгрөг гаргуулах тухай 155/2024/00189/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.У нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч А.У нь хариуцагч Ө.Д-тай 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр "Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээгээр нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн 75-25УАН улсын дугаартай. Toyota crown-S210 маркийн автомашиныг 37,000,000 төгрөгөөр худалдах, хариуцагч нь урьдчилгаа 7,400,000 төгрөг төлж, үлдэгдэл 29,600,000 төгрөгийг сарын 2.5%-ийн хүүтэй, 2 жилийн хугацаанд зээлээр төлж барагдуулах, төлбөр бүрэн төлөгдсөнөөр автомашины өмчлөлийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон.
Нэхэмжлэгч нь гэрээ байгуулагдсан өдрөөр автомашины эзэмшлийг хариуцагчид шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн. Гэвч хариуцагч нь нэхэмжлэгчийн удаа дараа шаардсаныг үл харгалзан гэрээний төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй. Гэрээний 2 жилийн хугацаа дуусгавар болоход 17,461,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй буюу гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна. Зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дах хэсэгт ...сар бүрийн төлөлтийг хавсралтанд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлнө" 4 дүгээр зүйлийн 4.9 хэсэгт Энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзаж, эд хөрөнгөө буцаан авч, учирсан хохирол, зардлаа нэхэмжлэх эрхтэй" 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Талууд гэрээгээр хулээсэн үүргээ биелүүлээгүйгээс үуссэн хохирлыг буруутай тал бүрэн хариуцна" гэж заасан.
Иймд зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн A**************** арлын дугаартай, ********** улсын дугаартай, Toyota crown-S210 маркийн автомашиныг нэхэмжлэгч А.У-т буцаан шилжүүлэхийг хариуцагч Ө.Д-д даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: Зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу A******* арлын дугаартай, ************ улсын дугаартай, Тоyota crown-S210 маркийн автомашиныг буцаан шилжүүлэх тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нь хариуцагч Ө.Д-с зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу автомашины үлдэгдэл төлбөр 17,461,000 (арван долоон сая дөрвөн зуун жаран нэгэн мянга) төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Т нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Ө.Т нь А.У-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ө.Д-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж автомашины үлдэгдэл үнэ 17,461,000 төгрөг гаргуулахаар болсон байна. Миний хувьд нэхэмжлэгчийн өөрчилсөн шаардлага болох 17,461,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.У нь Ө.Д-д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу
арлын дугаартай, *********** улсын дугаартай, Тоyota crown-S210 маркийн автомашиныг буцаалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нь хариуцагч Ө.Д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу автомашины үлдэгдэл төлбөр 17,461,000 (арван долоон сая дөрвөн зуун жаран нэгэн мянга) төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ө.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Т нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага болох зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу автомашины үлдэгдэл төлбөр 17,461,000 (арван долоон сая дөрвөн зуун жаран нэгэн мянга) төгрөгийг хариуцагч Ө.Днь нэхэмжлэгч А.У-т төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд бичгээр 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Ө.Днь 2024 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 0247 бүртгэлийн дугаартай итгэмжлэлийг иргэн Ө.Т олгосон байх бөгөөд уг итгэмжлэлээр Ө.Т нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхийг олгосон болохыг дурдав. (хх-ийн 42 дугаар тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч А.У-ын 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Голомт банкны 1165117377 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 342,950 (гурван зуун дөчин хоёр мянга есөн зуун тавь) төгрөгөөс 220,322.50 (хоёр зуун хорин мянга гурван зуун хорин хоёр төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага болох 17,461,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 245,255 төгрөгийн тал хувь болох 122,627.50 (нэг зуун хорин хоёр мянга зургаан зуун хорин долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ө.Д-аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 122,627.50 (нэг зуун хорин хоёр мянга зургаан зуун хорин долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч А.У-т олгохоор тогтов.
Хариуцагч Ө.Д нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч А.У-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ө.Д-д холбогдох, зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу автомашины үлдэгдэл төлбөр 17,461,000 (арван долоон сая дөрвөн зуун жаран нэгэн мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч Ө.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Т-өөс нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага болох зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу автомашины үлдэгдэл төлбөр 17,461,000 (арван долоон сая дөрвөн зуун жаран нэгэн мянга) төгрөгийг хариуцагч Ө.Д нь нэхэмжлэгч А.У-т төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч А.У-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 342,950 (гурван зуун дөчин хоёр мянга есөн зуун тавь) төгрөгөөс 220,322.50 (хоёр зуун хорин мянга гурван зуун хорин хоёр төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 245,255 төгрөгийн тал хувь болох 122,627.50 (нэг зуун хорин хоёр мянга зургаан зуун хорин долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ө.Д-аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 122,627.50 (нэг зуун хорин хоёр мянга зургаан зуун хорин долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч А.У-т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ө.Д нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ