Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 155/ШШ2024/00354

 

 

 

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 155/ШШ2024/00354

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

    

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Улаанбаатар хот ********** байрлах, Т.Б (6*****)-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э,

хариуцагч: Хөвсгөл аймгийн ********** оршин суух, Ч.Б (**********, иргэний бүртгэлийн дугаар ****************),

Нэхэмжлэлийн шаардлага: 63478 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 71456 дугаартай Цахим зээлийн дэд гэрээг тус тус цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 3,582,136.04 төгрөг, зээлийн хүү 559,851.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,125.34 төгрөг, нотариатын хөлс 13,000 төгрөг, нийт 4,176,113.27 (дөрвөн сая нэг зуун далан зургаан мянга нэг зуун арван гурван төгрөг хорин долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай 155/2024/00274/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Б-ийн зээл төлүүлэлтийн албаны дарга О.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ч.Б нь Т.Б-иас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2022 оны 8 сарын 4-ны өдөр 63478 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 71456 дугаартай Цахим зээлийн дэд гэрээг тус тус байгуулан 5,000,000.00 (таван сая) төгрөгийн зээлийг сарын 2.9 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай буюу 2024 оны 08 сарын 16-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэй авсан.

Зээлдэгч Ч.Б нь анх зээл авсан өдрөөс хойш 2023 оны 12 сарын 01-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 1,417,863.96 төгрөгийг, хүүний төлбөрт 1,594,908.73 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 22,192.93 төгрөгийг, нийт 3,034,965.62 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүний төлбөрөөс огт төлөлт хийгээгүй зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Зээлдэгч Ч.Б нь 2024 оны 02 сарын 14-ны өдрийн байдлаар 243 хоног хугацаа хэтэрч:

Үндсэн зээлийн үлдэгдэл 3,582,136.04 төгрөг,

Зээлийн хүү 559,851.89 төгрөг,

Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 21,125.34 төгрөг, нийт 4,163,113.27 төгрөг төлөхөөр байна.

Т.Б-ийн зүгээс зээлдэгч Ч.Бзээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч Ч.Бнь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:

Талуудын хооронд байгуулсан 63478 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 71456 дугаартай Цахим зээлийн дэд гэрээг цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр 3,582,136.04 төгрөг, зээлийн хүүний төлбөр 559,851.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,125.34 төгрөг, нотариатын зардал 13,000.00 төгрөг, бүгд 4.176,113.27 (дөрвөн сая нэг зуун далан зургаан мянга нэг зуун арван гурав зууны хорин долоо) төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Ч.Бархасбадиас гаргуулж ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Бнь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ч.Бнь Т.Б-иас зээл авч байсан нь үнэн. Миний хувьд ар гэрийн шалтгаанаар тухайн зээлийг төлж барагдуулахад саад учирч зээлээ цаг хугацаанд төлөөгүй нь үнэн. Одоо нэхэмжлэгч талаас нэхэмжилсэн нийт 4,176,113.27 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Т.Б-ийн зээл төлүүлэлтийн албаны дарга О.Э нь Ч.Б-ид холбогдуулан 63478 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 71456 дугаартай Цахим зээлийн дэд гэрээг тус тус цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 3,582,136.04 төгрөг, зээлийн хүү 559,851.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,125.34 төгрөг, нотариатын хөлс 13,000 төгрөг, нийт 4,176,113.27 (дөрвөн сая нэг зуун далан зургаан мянга нэг зуун арван гурван төгрөг хорин долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийн тус шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Бнь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 4,176,113.27 (дөрвөн сая нэг зуун далан зургаан мянга нэг зуун арван гурван төгрөг хорин долоон мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Т.Б-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд бичгээр 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдөр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Б-ийн 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдөр төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81,767.81 (наян нэгэн мянга долоон зуун жаран долоон төгрөг наян нэгэн мөнгө) төгрөгийн тал хувь болох 40,883.91 (дөчин мянга найман зуун наян гурван төгрөг ерэн нэгэн мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 40,883.91 (дөчин мянга найман зуун наян гурван төгрөг ерэн нэгэн мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ч.Б-иас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 40,883.91 (дөчин мянга найман зуун наян гурван төгрөг ерэн нэгэн мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Т.Б олгохоор тогтов.

Хариуцагч Ч.Б нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Б-ид холбогдох, 63478 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 71456 дугаартай Цахим зээлийн дэд гэрээг тус тус цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 3,582,136.04 төгрөг, зээлийн хүү 559,851.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,125.34 төгрөг, нотариатын хөлс 13,000 төгрөг, нийт 4,176,113.27 (дөрвөн сая нэг зуун далан зургаан мянга нэг зуун арван гурван төгрөг хорин долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ч.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 4,176,113.27 (дөрвөн сая нэг зуун далан зургаан мянга нэг зуун арван гурван төгрөг хорин долоон мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Т.Б-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81,767.81 (наян нэгэн мянга долоон зуун жаран долоон төгрөг наян нэгэн мөнгө) төгрөгийн тал хувь болох 40,883.91 (дөчин мянга найман зуун наян гурван төгрөг ерэн нэгэн мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 40,883.91 (дөчин мянга найман зуун наян гурван төгрөг ерэн нэгэн мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ч.Б-иас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 40,883.91 (дөчин мянга найман зуун наян гурван төгрөг ерэн нэгэн мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Т.Б-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ч.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

    

 

 

ШҮҮГЧ                             С.ОЮУНЖАРГАЛ