Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2020/ДШМ/098

 

*******т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Н.Энхмаа, шүүгч Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Шүүгдэгч *******

Нарийн бичгийн дарга Ч.Жавзансүрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Ч.Байгалмаа, Д.Батцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/309 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудаар *******т холбогдох эрүүгийн 1814005470359 дугаар хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, ******* овогт *******ийн ******* ..........оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /регистрийн дугаар *******/,

1. ******* нь 2018 оны 07 дугаар сарын эхээр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг “Үнэгт” гэх газраас иргэн *******ийн эзэмшлийн 1 тооны үхрийг хулгайлж бусдад 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2018 оны 01 дүгээр сарын 30-наас 2018 оны 01 дүгээр сарын 31-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг “Цалгай” гэх газраас иргэн *******ын эзэмшлийн 1 тооны адууг хулгайлж бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг “Өндөр толгой” гэх газраас иргэн гийн эзэмшлийн 1 тооны үхрийг хулгайлж бусдад 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2018  оны 10 дугаар сарын 20-ны орчим Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг “Хар эрэгцэг” гэх газраас иргэн ын эзэмшлийн 2 тооны морийг хулгайлж бусдад 4.900.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2018 оны 01 дүгээр сарын 30-наас 2018 оны 01 дүгээр сарын 31-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг “Ханан” гэх газраас иргэн ийн эзэмшлийн 1 тооны адуу, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 27-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг “Цалгай” гэх газраас 1 тооны адуу, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг “Хөх ус” гэх газраас газраас сартай ягаан зүсмийн 1 тооны үнээ хулгайлж бусдад 1.350.000 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2018 оны 08 дугаар сарын 20-ны үед Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Бүрд 4 дүгээр багийн нутаг “Далан” гэх газраас иргэн ын эзэмшлийн бор хээр зүсмийн 1 тооны адууг хулгайлж бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 25-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 3 дугаар багийн нутгаас иргэн ын эзэмшлийн 50 тооны эр ямааг хулгайлж бусдад 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. 2018 оны 09 дүгээр сарын 07-ноос 2018 оны 09 дүгээр сарын 08-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сумын 4 дүгээр багийн нутаг “Бор хайрхан” гэх газраас иргэн ийн эзэмшлийн 5 тооны адууг хулгайлж бусдад 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан тус тус  гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд  бичигдсэнээр/

 Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 болгон хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг дөрвөн / 04 / жилийн  хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******т дөрвөн / 04 /  жилийн  хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч *******аас арван зургаан сая тавин мянга / 16.050.000/ төгрөг гаргуулж 1. Хохирогч *******т 800.000 төгрөг, 2. Хохирогч *******т 500.000 төгрөг, 3. Хохирогч д 800.000 төгрөг, 4. Хохирогч од 4.900.000 төгрөг, 5. Хохирогч т 1.350.000 төгрөг, 6. Хохирогч т 500.000 төгрөг, 7. Хохирогч д 4.000.000 төгрөг, 8. Хохирогч өд 3.200.000 төгрөг тус тус олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар хэрэгт шүүгдэгч *******ын эзэмшлийн 19 инчийн зурагт 1 ширхэг зэргийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн прокурорын газрын прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 02-ний өдрийн тогтоолыг хэвээр үлдээж уг зурагтыг хохирлын нөхөн төлүүлэх зорилгоор худалдан борлуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар уг хэрэгт гэмт  хэрэг үйлдэхэд ашигласан мотоциклийг шүүгдэгч *******аас гаргуулж улсын орлого болгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж түүний эдлэх ялыг 2020 оны 09 дүгээр сарын 21-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

Миний бие нь 2019 оны 09 дүгээр сарын 26, 27-ны үеэр өдрийн 3 цагийн үед хониноос ирэхэд манай сумын хэсгийн төлөөлөгч  дэслэгч нэг жолоочтой ирж аваад, сумын төв ороод кобоондоо оруулаад аймгийн эрүүгийн хэргийн эрүүгийн мөрдөн байцаагч хошууч гэх цагдаатай зодож, миний сонсож байгаагүй хэрэг асууж байсан. Би мэдэхгүй гэж хэлсэн чинь чи хийгээгүй байсан ч, хийсэн гэж байсан. Манай ээж, ах нар 6, 7 цагийн үед надтай уулзахаар ирэхэд уулзуулаагүй, намайг шөнө унтах хүртлээ зодсон. Маргааш өглөө нь босоод намайг гавлаж байгаад зодоод, цахилгаан бороохойгоор бороохойдож мэдэж сонсоогүй хэрэг чи хийсэн гэж зодоод байсан. Манай ээж өглөө 12 цагийн үед ирсэн чинь уулзуулаагүй. Түүнээс хойш ирээгүй, намайг арав хоног зодож гэр рүү явуулахгүй биеийн чинь хөхийг арилгаж байгаад явуулна гэж байгаад гэнэт Баянхонгор аймаг руу явах гэж байхад ээж, ах хоёр ирж уулзахад миний бие хөхөрсөн байсан. Тэгээд ээж яагаад бие чинь хөхөрсөн юм гэж ээж асуухад, би цахилгаан бороохойгоор цохиод хөхөрсөн юм гэж хэлсэн. Ээжийг ирэхээс өмнө миний цусыг манай сумын 2-р багийн гэдэг залуу ус хийж өгч байгаад арилгасан юм. Намайг аймаг руу авч яваад цагдаагийн газар ирээд жижүүрийн өрөөний хажуу талын өрөөнд хонуулсан. Маргааш өглөө нь эрүүгийн тасгийн мөрдөн байцаагч хошууч надаар үнэн зөв гэж гарын үсэг зураад бай гэж хэлсэн юм. Тэгээд мөрдөн байцаагч ахлах дэслэгч Иса дээр ирлээ гэж хэлсэн. Би өмгөөлөгч авсан, мөрдөн байцаагч дээр 7 хоноод мөрдөн байцаалт авалгүй Прокурорын газарт хэрэг 7 хоноод, шүүх рүү явсан. Шүүх хурал болоход Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3.1-т зааснаар зүйлчилсэн гэж хэлсэн. Би зүйл ангиа мэдээгүй байцаалт өгөөгүй байсан тул шүүхээс хэргийг буцаасан юм. Мөрдөн байцаагч Иса надаас дахин байцаалт авахгүй, чи бүх юм аа хэлсэн байж, яагаад хэрэг задлаад байгаа юм гэж хэлж байсан. Дахин прокурорын газар руу хэрэг явахад, би өмгөөлөгчтэй байцаалт авдаггүй юм байхдаа гэж бодсон юм. Удалгүй шүүх хурал болж 4 жилийн хорих ял авсан. Би давж заалдах шатны шүүхэд гомдол гаргамаар байна. Надаас ерөөсөө байцаалт аваагүй, өмгөөлөгч хэрэгтэй танилцаагүй байхад ял авч, хэрэг хийгээгүй байж явмааргүй байна. Шүүх хурал болоход би гэрчээр гэх хүнийг оруулмаар байна. Ийм учраас миний гаргасан гомдлыг харгалзан үзнэ үү гэжээ.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч *******ын тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүхээс *******ыг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнийг 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж эдлэх ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

*******ыг Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарын 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 60 дугаар шинжээчийн дүгнэлтээр ******* нь оюуны хүндэвтэр зэргийн хомсдолтой, сэтгэхүйн хувьд харьцуулах, нэгтгэн дүгнэх, харьцуулах, үйл ажиллагаа хөгжөөгүй, бичиг үсэг мэдэхгүй, тоо тоолж чадахгүй талаар оношилсон байна.

Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хангалттай нотлох баримт авагдаагүй байна. Түүнийг яллаж байгаа ганц үндэслэл нь түүний өөрийнх нь мэдүүлгүүд байх бөгөөд бичиг үсэг мэдэхгүй хүнд өмгөөлөгч авах эрхийг хангалгүйгээр мэдүүлэг авч түүгээр нь шийтгэж байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болжээ.

******* нь энэ мэдүүлгүүдийг өгөөгүй байцаагч нар өөртэй нь хүнлэг бус харьцаж., загнаж зодон хүчээр гарын үсэг зуруулсан талаар илэрхийлсэн бөгөөд тэрээр сэтгэхүйн онцлогийн хувьд хомсдолтой тул хэрхэн хэнд яаж хандахаа мэдэхгүйгээр тухайн цаг хугацаанд энэ талаар гомдол гаргаагүй байдаг. Өмгөөлөгч миний бие шүүхийн шатнаас өмгөөлөгчөөр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон.

******* нь энэ гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд эхнэр төрж Баянхонгор аймгийн төвд байх, мөн Баянбулаг сумд байх аав нь харвасан байх зэргээр өөр өөр газарт байсан талаар хэлсээр байхад энэ талаар хуулийн аль ч байгууллага шат шатандаа шалгаагүй бөгөөд *******тай байсан гэх гэрчүүд болох түүний ар гэрийнхэн түүний эхнэр Мөнхзаяа, өвөө Нацагдорж гэх хүмүүсээс огт мэдүүлэг аваагүй, шалгаж тодруулаагүй байна. Энэ нь хэтэрхий яллах талыг баримтлан шалгасан үйлдэл болсон гэж үзэж байна.

******* нь гэм буруугаа нотлон өгсөн гэх мэдүүлэгт малыг ганцаараа гаргасан 500000, 900000 аар зарсан гэж мэдүүлж байвч ******* нь тоо тоолж мэдэхгүй, мөнгөний хэмжээ тоог ялгахгүй хүн юм. Мөн зүүн гарын хуруунууд хөрөөнд тайрагдсан гар нь сайн хөдөлдөггүй хүн ийм их хэмжээний малыг ганцаараа хулгайлж гаргасан гэхэд эргэлзээтэй. Бүрэн дүүрэн нотолсон нотлох баримт ч хэрэгт авагдаагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд сэжигтэн яллагдагчийн өгсөн мэдүүлэг нь хөндлөнгийн бусад нотлох баримтаар нотлогдож байж тухайн хүний гэм буруутай эсэхийг тогтоох ёстой байтал анхан шатны шүүхээс энэ байдлыг анхааралгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21 ний өдрийн 309 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү гэжээ.

                                                                                                                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлуудад үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад:

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл шүүгдэгч ******* нь 2018 оны 07 дугаар сарын эхээр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг “Үнэгт” гэх газраас иргэн *******ийн эзэмшлийн 1 тооны үхрийг хулгайлж бусдад 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 01 дүгээр сарын 30-наас 2018 оны 01 дүгээр сарын 31-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг “Цалгай” гэх газраас иргэн *******ын эзэмшлийн 1 тооны адууг хулгайлж бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг “Өндөр толгой” гэх газраас иргэн гийн эзэмшлийн 1 тооны үхрийг хулгайлж бусдад 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018  оны 10 дугаар сарын 20-ны орчим Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг “Хар эрэгцэг” гэх газраас иргэн ын эзэмшлийн 2 тооны морийг хулгайлж бусдад 4.900.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 01 дүгээр сарын 30-наас 2018 оны 01 дүгээр сарын 31-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг “Ханан” гэх газраас иргэн ийн эзэмшлийн 1 тооны адуу, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 27-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг “Цалгай” гэх газраас 1 тооны адуу, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг “Хөх ус” гэх газраас газраас сартай ягаан зүсмийн 1 тооны үнээ хулгайлж бусдад 1.350.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 08 дугаар сарын 20-ны үед Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Бүрд 4 дүгээр багийн нутаг “Далан” гэх газраас иргэн ын эзэмшлийн бор хээр зүсмийн 1 тооны адууг хулгайлж бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 25-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 3 дугаар багийн нутгаас иргэн ын эзэмшлийн 50 тооны эр ямааг хулгайлж бусдад 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 09 дүгээр сарын 07-ноос 2018 оны 09 дүгээр сарын 08-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сумын 4 дүгээр багийн нутаг “Бор хайрхан” гэх газраас иргэн ийн эзэмшлийн 5 тооны адууг хулгайлж бусдад 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйл баримт тогтоогдсон байна.

Дээрх үйл баримт нь эрүүгийн 1814005470359 дугаар хэрэгт авагдсан хохирогч *******т,  *******т, д, од, т, т,  д, өд нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд, гэрч , , , , , , , , , нарын мэдүүлэг,  Энх-нахиа ХХК-ийн шинжээчийн  104, 181, 234, 303, 304, 305, 306, 307, 314, дугаартай дүгнэлтүүд баримтууд зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ  Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 болгон хөнгөрүүлэн зүйлчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг дөрвөн / 04 / жилийн  хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******т дөрвөн / 04 /  жилийн  хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ хувийн байдал болон учруулсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэгт тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Иймд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын анхан  шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцаалгахаар гаргасан давж заалдах  гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож,  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн  дүгнэв.

Шүүгдэгч ******* нь 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 87 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн  1.1-т  тус тус заасныг  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/309 дүгээр шийтгэх тогтоолыг  хэвээр үлдээж, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч  *******ын 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс  2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 87 хоногийг тэдгээрийн  ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

                          ДАРГАЛАГЧ                                                     Г.УЛАМБАЯР

         ШҮҮГЧИД                                                     Н.ЭНХМАА

                                                                                              Б.БОЛОР-ЭРДЭНЭ