| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/00290/И |
| Дугаар | 155/ШШ2024/00352 |
| Огноо | 2024-04-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 155/ШШ2024/00352
| 2024 оны 04 сарын 09 өдөр | Дугаар 155/ШШ2024/00352 | Хөвсгөл аймаг |
Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн *********** байрлах, Х.Б ХК (*************)-ийн Хөвсгөл салбар,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн *********** оршин суух, Г.Г (Р**********),
Хариуцагч: Хөвсгөл аймгийн *********** оршин суух, О.Х (Р**********),
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 4,109,000 төгрөг, зээлийн хүү 1,032,196.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26,185.70 төгрөг, нийт 5,167,382.50 (таван сая нэг зуун жаран долоон мянга гурван зуун наян хоёр төгрөг тавин мөнгө) төгрөг гаргуулах тухай 155/2024/00290/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарын захирал Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Г.Г, О.Х нар нь ХААН Банкны Хөвсгөл салбарын Түнэл тооцооны төвтэй 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр №ЗГ/202248787682 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулж 5,500,000 төгрөгийн зээлийг жилийн 18,0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, малчны зээлийг өрхийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан.
Зээлдэгч нь 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар зээл эргэн төлөх хуваарпйн дагуу үндсэн төлбөрт 1,391,000.00 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 326,038.8 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,961.20 нийт 1,720,000.00 төгрөг төлсөн байна.
Өнөөдрийн байдлаар зээлийн төлбөр 4,109,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,032,196.80 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 26,185.70 төгрөг хугацаа хэтрүүлээд 203 хоног болж байна.
Иймд банк зээлийн гэрээний 6-р зүйлийн 6.1.1 дэх хэсгнйг үндэслэн шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг хүргүүлж байна. Үүнд:
2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар зээлийн төлбөрт:
А.Үндсэн зээлийн төлбөр 4,109,000.00 төгрөг
Б.Зээлийн хүүгийн төлбөр 1,032,196.80 төгрөг
В.Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 26,185.70 төгрөг, нийт 5,167,382.50 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Г шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Г.Г нь ХААН банкны нэхэмжлэлийн хувийг гардаж авч танилцлаа. ХААН банкнаас эхнэр О.Х бид хоёроос нийт 5,167,382.50 төгрөг нэхэмжилсэн байна. Эхнэр бид хоёр энэ мөнгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч О.Х шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие О.Х нь ХААН банкны нэхэмжлэлийн хувийг гардаж авч танилцлаа. ХААН банкнаас нөхөр Г.Г бид хоёроос нийт 5,167,382.50 төгрөг нэхэмжилсэн байна. Одоо нөхөр Г.Г бид хоёр энэ мөнгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбар нь Г.Г, О.Х нарт холбогдуулан үндсэн зээл 4,109,000 төгрөг, зээлийн хүү 1,032,196.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26,185.70 төгрөг, нийт 5,167,382.50 (таван сая нэг зуун жаран долоон мянга гурван зуун наян хоёр төгрөг тавин мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Г, О.Х нар нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 5,167,382.50 (таван сая нэг зуун жаран долоон мянга гурван зуун наян хоёр төгрөг тавин мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч ХААН банк ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбаруудыг 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр тус тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагч нарын зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдөр төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97,629 (ерэн долоон мянга зургаан зуун хорин ес) төгрөгийн тал хувь болох 48,814.50 (дөчин найман мянга найман зуун арван дөрвөн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 48,814.50 (дөчин найман мянга найман зуун арван дөрвөн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.Г, О.Х нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 48,814.50 (дөчин найман мянга найман зуун арван дөрвөн төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ХААН банк ХК-д олгохоор тогтов.
Хариуцагч Г.Г, О.Х нар нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Г, О.Х нарт холбогдох, үндсэн зээл 4,109,000 төгрөг, зээлийн хүү 1,032,196.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26,185.70 төгрөг, нийт 5,167,382.50 (таван сая нэг зуун жаран долоон мянга гурван зуун наян хоёр төгрөг тавин мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.Г, О.Х нар нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 5,167,382.50 (таван сая нэг зуун жаран долоон мянга гурван зуун наян хоёр төгрөг тавин мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч ХААН банк ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97,629 (ерэн долоон мянга зургаан зуун хорин ес) төгрөгийн тал хувь болох 48,814.50 (дөчин найман мянга найман зуун арван дөрвөн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 48,814.50 (дөчин найман мянга найман зуун арван дөрвөн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.Г, О.Х нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 48,814.50 (дөчин найман мянга найман зуун арван дөрвөн төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ХААН банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г.Г, О.Х нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ