| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2024/00348/И |
| Дугаар | 156/ШШ2024/00379 |
| Огноо | 2024-08-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 156/ШШ2024/00379
2024 08 01 156/ШШ2024/00379
Хариуцагч нэхэмжлэлийн
шаардлагыг биелүүлснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2024/00348/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,
Нэхэмжлэгч: ******* *******,
Хариуцагч: ******* ******* ХХК,
Хариуцагч: ******* *******,
Нэхэмжлэлийн шаардлага: 3 557 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд ажилчдын хоол, хүнсний зориулалттай 3 557 000 төгрөгийн бараа зээлээр авсан. Иймд 3 557 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч ******* ******* ХХК болон инженер О.******* нар нь 3 557 000 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр бүрэн төлж барагдуулсан байх тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч ******* ******* ХХК, О.******* нарт холбогдуулан 3 557 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага 3 557 000 төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК, О.******* нар нь төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчээс ирүүлсэн тайлбар хүсэлтээр тогтоогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар Д.*******ийн нэхэмжлэлтэй, ******* ******* ХХК, О.******* нарт холбогдох, 3 557 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71 862 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 35 931 төгрөг, төрийн сангаас 35 931 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ