Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 156/ШШ2024/00381

 

 

 

 

 

 

2024 08 01 156/ШШ2024/00381

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

156/2024/00361/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,

Нэхэмжлэгч: ******* ******* *******,

Хариуцагч: ******* *******,

Нэхэмжлэлийн шаардлага: 3 414 764 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...А.******* нь ******* ******* *******-ийн бараа бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авах хэлцлээр зарж борлуулдаг байсан. Хариуцагч А.******* нь 2023-2024 оны хооронд нийт 3 399 360 төгрөгийн бараа захиалан хүлээн авсан бөгөөд дээрх төлбөрөөс 3 удаагийн төлөлт хийж одоогоор үлдэгдэл 2 969 360 төгрөг, 30 хоногийн алданги 445 404 төгрөг, нийт 3 414 764 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:... Хариуцагч А.******* миний бие ******* ******* *******-аас ирүүлсэн нэхэмжлэлийг гардаж авлаа. Нэхэмжлэлийн шаардлага 3 414 764 төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Өөр ямар нэгэн маргаан байхгүй гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч А.*******гаас ирүүлсэн тайлбартай танилцлаа. 3 414 764 төгрөгийг төлж барагдуулах хугацааг хүлээн зөвшөөрч байна гэжээ.  

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч А.*******д холбогдуулан 3 414 764 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.******* нь 3 414 764 төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрсэн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69 586 төгрөгийн 34 793 төгрөгийг төрийн сангаас, хариуцагчаас 34 793 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хариуцагч А.******* нь 3 414 764 төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69 586 төгрөгийн 34 793 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 34 793 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ       Х.ОТГОНЖАРГАЛ