| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2024/00359/И |
| Дугаар | 156/ШШ2024/00382 |
| Огноо | 2024-08-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 156/ШШ2024/00382
2024 08 01 156/ШШ2024/00382
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2024/00359/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,
Нэхэмжлэгч: ******* ББСБ ХХК,
Хариуцагч: *******,
Нэхэмжлэлийн шаардлага: 633 800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* нь ******* апплейкшны үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 610 000 төгрөгийг 30 хоногийн хугацаатайгаар зээлсэн. Хариуцагч *******гаас үндсэн зээл 610 000 төгрөг, зээлийн шимтгэл 18 800 төгрөг, нотариатын зардал 5 000 төгрөг, нийт 633 800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох иргэний хэрэгт хариуцагч ******* төлбөрийг бүрэн барагдуулсан тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь *******д холбогдуулан 633 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг ирүүлжээ.
Нэхэмжлэгч нь татгалзаж буй үндэслэлээ тайлбарлахдаа хариуцагч нь төблөрөө шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө төлсөн байсан тул нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж татгалзаж байгаагаа илэрхийлсэн. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд төлсөн тэмдэгтийн хураамжийг улсын орлогот хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ. Учир нь үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргасан байх тул улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох боломжгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 74 дүгээр зүйийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй байх тул хүсэлтийг хангаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3-т зааснаар ******* ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох, 633 800 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19 660 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Зохигчдод захирамжийг танилцуулахыг шүүгчийн туслах Г.Одцэцэгт үүрэг болгосугай.
4. Энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ