Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 155/ШШ2024/00369

 

 

 

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 155/ШШ2024/00369

Хөвсгөл аймаг

 

Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ********* байрлах, Төрийн банк ХК (5********)-ийн Хөвсгөл салбар,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн *********** оршин суух, Х.Б**********),

Хариуцагч: Хөвсгөл аймгийн *********** оршин суух, Л.Н ***********

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 18,658,223.09 төгрөг, зээлийн хүү 792,421.87 төгрөг, нийт 19,450,644.96 (арван есэн сая дөрвөн зуун тавин мянга зургаан зуун дөчин дөрвөн төгрөг ерэн зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 155/2024/00332/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банк ХК-ийн Хөвсгөл салбарын захирал Л.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Х.Б, Л.Н нар нь 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Дугаар №ММ030034202401854583 тоот Зээлийн гэрээ /Цаашид гэрээ гэх/-ний үндсэн дээр 40,000,000.00 /Дөчин сая төгрөг/-ийг жилийн 18 хувийн хүүтэй, сарын 1,3 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай бичил бизнесийн зээл авсан.

Зээлдэгч зээлийн төлбөрийг сар бүр тэнцүү хуваарийн дагуу төлөх гэрээний үүргээ зөрчиж 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн хугацаа хэтэрч 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 531,889.19 төгрөг, үндсэн зээлд 231.091.87 төгрөг, зээлийн хүүний өр 300,797.32 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 41,779.15 төгрөгний төлөлт хийсэн ба хүүний өр 41,779.15 төгрөгүүдийг тус тус төлж зээлийн төлбөрийг сар бүр дутуу төлж байсан ба нийт төлбөрийн хуваарийн дагуу төлөөгүй 89 хоног хугацаа хэтрүүлсэн болно.

2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 18,658,223.09 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 792,421.87 төгрөг нийт 19,450,644.96 төгрөгийг зээлдэгч Х.Б, Л.Н нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Б нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Х.Б миний бие эхнэр Л.Наранчимэгийн хамт 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Төрийн банкнаас 40,000,000 төгрөгийн зээл авч байсан. Одоо Төрийн банк ХК нь эхнэр бид хоёроос 19,450,644.96 төгрөгийг нэхэмжилсэн байгаа тул эхнэр бид хоёр төлж барагдуулах нь үнэн болно гэжээ.

Хариуцагч Л.Н нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Л.Н миний бие нөхөр Х.-ийн хамт 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Төрийн банкнаас 40,000,000 төгрөгийн зээл авч байсан. Одоо Төрийн банк ХК нь нөхөр бид хоёроос 19,450,644.96 төгрөгийг нэхэмжилсэн байгаа учир нөхөр бид хоёр төлж барагдуулах нь үнэн болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банк ХК-ийн Хөвсгөл салбар нь Х.Б, Л.Н нарт холбогдуулан үндсэн зээл 18,658,223.09 төгрөг, зээлийн хүү 792,421.87 төгрөг, нийт 19,450,644.96 (арван есэн сая дөрвөн зуун тавин мянга зургаан зуун дөчин дөрвөн төгрөг ерэн зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Б, Л.Н нар нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 19,450,644.96 (арван есэн сая дөрвөн зуун тавин мянга зургаан зуун дөчин дөрвөн төгрөг ерэн зургаан мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Төрийн банк ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбаруудыг 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагч нарын зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банк ХК-ийн 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,204 (хоёр зуун тавин таван мянга хоёр зуун дөрөв) төгрөгийн тал хувь болох 127,602 (нэг зуун хорин долоон мянга зургаан зуун хоёр) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 127,602 (нэг зуун хорин долоон мянга зургаан зуун хоёр) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Х.Б, Л.Н нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 127,602 (нэг зуун хорин долоон мянга зургаан зуун хоёр) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Төрийн банк ХК-д олгохоор тогтов.

Хариуцагч Х.Б, Л.Н нар нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Төрийн банк ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Б, Л.Н нарт холбогдох, үндсэн зээл 18,658,223.09 төгрөг, зээлийн хүү 792,421.87 төгрөг, нийт 19,450,644.96 (арван есэн сая дөрвөн зуун тавин мянга зургаан зуун дөчин дөрвөн төгрөг ерэн зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Х.Б, Л.Н нар нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 19,450,644.96 (арван есэн сая дөрвөн зуун тавин мянга зургаан зуун дөчин дөрвөн төгрөг ерэн зургаан мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Төрийн банк ХК-д төлөхийг хариуцагч Х.Б, Л.Н нар зөвшөөрсөн байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,204 (хоёр зуун тавин таван мянга хоёр зуун дөрөв) төгрөгийн тал хувь болох 127,602 (нэг зуун хорин долоон мянга зургаан зуун хоёр) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 127,602 (нэг зуун хорин долоон мянга зургаан зуун хоёр) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Х.Б, Л.Н нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 127,602 (нэг зуун хорин долоон мянга зургаан зуун хоёр) гаргуулан тус тус нэхэмжлэгч Төрийн банк ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Х.Б, Л.Н нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

    

 

 

 

ШҮҮГЧ                              С.ОЮУНЖАРГАЛ