Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 155/ШШ2024/00368

 

 

 

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 155/ШШ2024/00368

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Хөвсгөл ********* байрлах, ХААН банк ХК (2************)-ийн Хөвсгөл салбар,

хариуцагч: Хөвсгөл аймгийн **********оршин суух, Т.Г  (Р***********),

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 2,980,655.32 төгрөг, зээлийн хүү 509,900.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31,149.27 төгрөг, нийт 3,521,705.25 (гурван сая таван зуун хорин нэгэн мянга долоон зуун таван төгрөг хорин таван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 155/2024/00330/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарын захирал Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Т.Г нь нэхэмжлэгч ХААН Банк ХК-тай 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ЗГ/49241888 тоот Онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулж, 2,000,000 төгрөгийг, жилийн 18 %-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ЗГ/49931583 тоот зээлийн гэрээгээр 1,666,685.38 зээлийн үлдэгдэл дээр нэмж 1,700,000 төгрөгийг нэмж нийт 3,366,685.38 төгрөгийг, жилийн 18.6% хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар авсан. Мөн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ЗГ/50102986 тоот зээлийн гэрээгээр 3,394,311.38 төгрөгийн зээлийн үлдэгдэл нэмж 600,000 төгрөгийг нэмж нийт 3,994,311.38 төгрөгийг жилийн 18.6% хувийн хүүтэй, 20 сарын хугацаатайгаар авсан.

Дээр дурдсан онлайн цалингийн зээлийн гэрээнүүдэд зээлдэгч нь зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягттай тус тус танилцан, зөвшөөрлөө илэрхийлж нууц код, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулахаар банктай харилцан тохиролцсон бөгөөд аль нэг хэлбэрээр нь баталгаажуулсан зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маяггыг банк хүлээн авснаар талуудын хооронд гэрээ, хэлцэл байгуулагдсанд тооцохоор харилцан тохиролцсон байна.

2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр БГХ/49241888 тоот, 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр БГХ/49931583 тоот, 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр БГХ/50102986 тоот тус тус барьцааны гэрээ байгуулж өөрийн ирээдүйд орж ирэх цалингийн орлогоо барьцаалуулсан байна.

Зээлдэгч нь 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 1,504,996.72 төгрөг, зээлийн хүүд 129,086.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрг 3,037.83 төгрөг нийт 1,637,120.87 төгрөгийг төлсөн байна.

Харин үлдэгдэл зээлийн төлбөрийн зээл олголтын эргэн төлөлтийн хуваарийг 289 хоног хугацаа хэтрүүлэн төлөлт хийгээгүй байх бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 2,980,655.32 төгрөг, зээлийн хүү 509,900.66 төгрөг. нэмэгдүүлсэн хүү 31,149.27 төгрөг нийт 3,521,705.25 төгрөгийн үлдэгдэлтэй байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс дээрх зээлийн үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр, 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр тус тус зээл төлөх мэдэгдэл хүргүүлсэн байх боловч зээлдэгч гэрээнд заасан үүргээ зөрчиж, дээрх зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байна. Тус үүргийн зөрчлөөс үүдэн талуудын хооронд байгуулагдсан Онлайн цалингийн зээлийн гэрээний 6.1.1-т Зээл олголт. эргэн төлөлтийн хуваарь-ийг удаа дараа зөрчсөн. гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зохих ёсоор биелүүлээгүи тохиолдолд Банкны санаачилгаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардах урьдчилсан нөхцөл хангагдсан гэж үзэхээр байна. Иймд:

Үндсэн зээл 2,980,655.32 төгрөг,

Зээлийн хүү 509,900.66 төгрөг,

Нэмэгдүүлсэн хүү 31,149.27 төгрөг, нийт 3,521,705.25 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Г нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Т.Г нь тус шүүхэд ХААН банкны нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байна. ХААН банк нь надаас нийт 3,521,705.25 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжилсэн байна. Миний хувьд маргах зүйлгүй, зээлийн төлбөрийг ойрын хугацаанд төлж барагдуулах болно. Иймд ХААН банкнаас нэхэмжилсэн 3,521,705.25 (гурван сая таван зуун хорин нэгэн мянга долоон зуун таван төгрөг хорин таван мөнгө) төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбар нь Т.Г-т холбогдуулан үндсэн зээл 2,980,655.32 төгрөг, зээлийн хүү 509,900.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31,149.27 төгрөг, нийт 3,521,705.25 (гурван сая таван зуун хорин нэгэн мянга долоон зуун таван төгрөг хорин таван мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Г нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 3,521,705.25 (гурван сая таван зуун хорин нэгэн мянга долоон зуун таван төгрөг хорин таван мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч ХААН банк ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн 2024 оны 3 дугаар сарын 19-ны өдөр Төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,297.28 (далан нэгэн мянга хоёр зуун ерэн долоон төгрөг хорин найман мөнгө) төгрөгийн тал хувь болох 35,649.14 (гучин таван мянга зургаан зуун дөчин есэн төгрөг арван дөрвөн мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35,649.14 (гучин таван мянга зургаан зуун дөчин есэн төгрөг арван дөрвөн мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Т.Г-ээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35,649.14 (гучин таван мянга зургаан зуун дөчин есэн төгрөг арван дөрвөн мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ХААН банк ХК-д олгохоор тогтов.

Хариуцагч Т.Г нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Г-т холбогдох, үндсэн зээл 2,980,655.32 төгрөг, зээлийн хүү 509,900.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31,149.27 төгрөг, нийт 3,521,705.25 (гурван сая таван зуун хорин нэгэн мянга долоон зуун таван төгрөг хорин таван мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Т.Г нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 3,521,705.25 (гурван сая таван зуун хорин нэгэн мянга долоон зуун таван төгрөг хорин таван мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч ХААН банк ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,297.28 (далан нэгэн мянга хоёр зуун ерэн долоон төгрөг хорин найман мөнгө) төгрөгийн тал хувь болох 35,649.14 (гучин таван мянга зургаан зуун дөчин есэн төгрөг арван дөрвөн мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35,649.14 (гучин таван мянга зургаан зуун дөчин есэн төгрөг арван дөрвөн мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Т.Г-ээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35,649.14 (гучин таван мянга зургаан зуун дөчин есэн төгрөг арван дөрвөн мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ХААН банк ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Т.Г нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ