| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2024/00381/И |
| Дугаар | 156/ШШ2024/00385 |
| Огноо | 2024-08-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 156/ШШ2024/00385
2024 08 01 156/ШШ2024/00385
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2024/00381/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,
Нэхэмжлэгч: ******* ******* ******* ХХК,
Хариуцагч: Отгонбилэгийн Цэндцэсэм,
Нэхэмжлэлийн шаардлага: 2 500 734 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... ******* нь ******* ******* ******* ХХК-тай 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 22-396 дугаартай түрээсийн гэрээ байгуулан Galaxy A53 5G маркийн гар утсыг түрээслэхээр гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээний үндсэн төлбөр 1 699 900 төгрөг, сарын 3,50 хувийн хүүтэй байхаар талууд тохиролцсон. Иймд *******ээс үндсэн төлбөр 1 525 827 төгрөг, хүү 908 262 төгрөг, алданги 66 645 төгрөг, нийт 2 500 734 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие ******* ******* ******* ХХК-аас ирүүлсэн нэхэмжлэлийг гардаж авлаа. Нэхэмжлэлийн шаардлага 2 500 734 төгрөгийг төлж барагдуулахыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан 2 500 734 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 2 500 734 төгрөг гаргуулахыг хариуцагч ******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болголоо.
Хариуцагч ******* нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 691 төгрөгөөс 27 345,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 27 345,5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 2 500 734 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 691 төгрөгөөс 27 345,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 27 345,5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ