Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 156/шш2024/00377

 

2024 07 30 156/ШШ2024/00377

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн

шаардлагыг биелүүлснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

 

156/2024/00369/И 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сум, 1-р баг Монгол банкны байранд байрлах, ******* ББСБ,

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Л-68-02 тоотод оршин суух, ******* *******,

Нэхэмжлэлийн шаардлага: 1,977,820.53  төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:   

 

1 Нэхэмжлэгч ******* ББСБ нь хариуцагч Ч.*******д холбогдуулан 1,977,820.53  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нэхэмжлэгч ******* ББСБ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ******* овогтой ******* нь 2022 оны 01 сарын 21-ний өдөр ЗГ/1502800108 тоот зээлийн гэрээ байгуулан 1,300,000 /Нэг сая гурван зуун мянга/ төгрөгийн зээлийг сарын 3,9 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай цалин барьцаалсан зээлийн гэрээ байгуулсан. ******* овогтой ******* нь ЗГ/1502800108 тоот зээлийн гэрээний дагуу 2022 оны 01 сарын 21-ний өдрөөс эхлэн сар бүрийн 15-ны өдөр төлбөрийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх гэрээ байгуулсан. Ч.******* нь нэхэмжлэл гаргах үеийн байдлаар төлөхгүй гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул дараахь төлбөрийг гаргуулахаар өргөдөл гаргав.

Үүнд:

1. Үндсэн зээл 1,299,366.60 төгрөг,

2. Үндсэн зээлийн хүү 614,655.32 төгрөг,

3. Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 54,278.61 төгрөг,

4. Нотариатын хөлс 8,500 төгрөг,

Иймд хариуцагч ******* овогтой *******гаас байгуулсан ЗГ/1502800108 тоот зээлийн гэрээний нийт төлбөр болох 1,977,820.53 /Нэг сая есөн зуун далан долоон мянга найман зуун хорин төгрөг, тавин гурван мөнгө/ төгрөгийг ******* овогтой *******гаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:  

 

1.    Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ББСБ-ын нэхэмжилсэн 1,977,820.53 төгрөгийг хариуцагч Ч.******* нь төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 3. Хариуцагч Ч.******* нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул хариуцагчийн төлөх шүүхийн зардлыг тавин хувиар хөнгөлнө. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,595 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.*******гаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 23,297.5 төгрөгийг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 23,297.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Нэхэмжлэгч ******* ББСБ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.*******д холбогдох 1,977,820.53 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ч.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,595 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.*******гаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 23,297.5 /хорин гурван мянга хоёр зуун ерэн долоон төгрөг таван мөнгө/ төгрөгийг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 23,297.5 /хорин гурван мянга хоёр зуун ерэн долоон төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ   Б.МАРИНА