Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 155/ШШ2024/00377

 

 

 

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 155/ШШ2024/00377

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ******* оршин суух, Б.А  (Р******),

Хариуцагч: Хөвсгөл аймгийн **********оршин суух, Б.О ********),

Нэхэмжлэлийн шаардлага: 21,600,000 (хорин нэгэн сая зургаан зуун мянга) төгрөг гаргуулах тухай 155/2024/00299/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.О нь Б.А-ээс 2023 оны 2 дугаар сард 21,600,000 төгрөгийг зээлж аваад 2023 оны 7 дугаар сарын 10-ны өдөр буцаан өгнө гэсэн. Би Б.О нь заасан хугацаандаа авсан мөнгөө өгөхгүй байснаар удаа дараа мөнгөө өгөөч гэж шаардсан. Б.О нь 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 21,600,000 төгрөгийг өгнө гэсэн. Би хүлээцтэй хандаад хүлээсэн гэтэл хэлсэн хугацаандаа мөнгийг өгөөгүй. Бас л шаардсан, сүүлдээ утсаа авахгүй болсон. Ингээд аргагүйн эрхэнд зээлдэгч Б.О-г шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Иймд иргэн Б.О-ээс 21,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.О нь тус шүүхэд 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие У овогтой Б.О, Хөвсгөл аймаг ***** сум *********баг ********оршин суух хаягтай (Р***********).

Иргэн Б* овогтой А-гээс 21,600,000 (хорин нэгэн сая зургаан зуун мянга) төгрөг зээлэн машин авсан нь үнэн болно. Иргэн А-ээс авсан зээлээ яаралтай төлж хохиролгүй болгох нь үнэн болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.А нь Б.О холбогдуулан 21,600,000 (хорин нэгэн сая зургаан зуун мянга) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.О нь нэхэмжлэлийн шаардлага болох 21,600,000 (хорин нэгэн сая зургаан зуун мянга) төгрөгийг нэхэмжлэгч Б.А-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Б.А-гийн  2024 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Голомт банкны 1165117377 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265,950 (хоёр зуун жаран таван мянга есэн зуун тавь) төгрөгийн тал хувь болох 132,975 (нэг зуун гучин хоёр мянга есэн зуун далан тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 132,975 (нэг зуун гучин хоёр мянга есэн зуун далан тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.О-ээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 132,975 (нэг зуун гучин хоёр мянга есэн зуун далан тав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Б.А-нд олгохоор тогтов.

Хариуцагч Б.О нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Б.А-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.О-д холбогдох, 21,600,000 (хорин нэгэн сая зургаан зуун мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.О нь нэхэмжлэлийн шаардлага болох 21,600,000 (хорин нэгэн сая зургаан зуун мянга) төгрөгийг нэхэмжлэгч Б.А-нд төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Б.А-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265,950 (хоёр зуун жаран таван мянга есэн зуун тавь) төгрөгийн тал хувь болох 132,975 (нэг зуун гучин хоёр мянга есэн зуун далан тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 132,975 (нэг зуун гучин хоёр мянга есэн зуун далан тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.О-ээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 132,975 (нэг зуун гучин хоёр мянга есэн зуун далан тав) гаргуулан тус тус нэхэмжлэгч Б.А-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.О нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

    

 

 

 

ШҮҮГЧ                                С.ОЮУНЖАРГАЛ