| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00353/И |
| Дугаар | 156/шш2024/00378 |
| Огноо | 2024-07-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 156/шш2024/00378
2024 07 30 156/ШШ2024/00378
Хариуцагч нэхэмжлэлийн
шаардлагыг биелүүлснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2024/00353/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сум, 4 дүгээр баг Б65 дугаар байр 1 давхарт байрлах, ******* ******* ХХК
Хариуцагч: Хэнтий аймгийн Батноров сум Бэрх тосгон 1 дүгээр баг 69-07 тоотод байрлах, *******-******* ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: 22,089,836.52 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1 Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч *******-******* ХХК-д холбогдуулан 22,089,836.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани *******-******* ХХК-нд 2022 оны 01 сарын 03-ны өдөр "Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн бараа ханган нийлүүлэх гэрээ"-г байгуулан хамтран ажиллаж байсан бөгөөд 2023 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаар 19,505,708.68 төгрөгийн авлага үүссэн. Үүнээс хойш дахин 4,781,320 төгрөгийн эм бараа авсан ба 9,560,471 төгрөгийн төлбөр төлөлт хийж 14,726,557.68 төгрөгийн авлага үлдсэн. Гэрээнд заасны дагуу эм барааны төлбөрийг сар бүр 25-30-ны өдрийн тооцоо нийлж баталгаажуулах бөгөөд төлбөрийг барааг хүлээн авсанаас хойш 30 хоногийн дотор төлөх үүрэгтэй байдаг. Хариуцагч нь харилцагчийн дэлгэрэнгүй тайланд тусгагдсан барааг хүлээн авсан /өсөлт гэсэн багана/ өдрөөс эхлэн тус бүр тухайн сард багтаан төлбөрийг төлөх үүрэгтэй байсан.
Гэвч харилцагч нь эм барааны төлбөрийг хугацаандаа төлөх үүргээ биелүүлээгүй тул эм барааны төлбөрийн үлдэгдэлийг төлөх өдрийг тухайн сар бүрийн сүүлийн өдрөөр тооцон авлагын үлдэгдлээс гэрээний 4.6-д заасны дагуу алдангид шилжүүлж мөн гэрээний 5.2-т заасны дагуу алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутам тооцож үзвэл нийт 10,689,559.11 төгрөгийн алданги бодогдсон байна. Үүнийг Иргэний хуульд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иар тооцож 7,363,278.84 төгрөгийн алдаги бодогдсон байна.
Хариуцагч талд төлбөр төлөх хугацааг удаа дараа хугацаа тогтоож өгсөн боловч үр дүн гараагүй төлбөр төлөөгүй байна. Иймд "*******-*******" ХХК -иас "Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн бараа ханган нийлүүлэх гэрээ"-ний үүргийн төлбөр 14,726,557.68 төгрөг, алданги 7,363,278.84 төгрөг нийт 22,089,836 төгрөг 52 мөнгийг гаргуулж ******* ******* ХХК- д олгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ний төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжилсэн дүн болох 22,089,836 төгрөгөөс 15,000,000 төгрөгийг хариуцагч тал төлсөн. Үлдэгдэл төлбөр болох 7,089,836 төгрөгөөс татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ******* ХХК-ний нэхэмжилсэн 22,089,836.52 төгрөгөөс хариуцагч *******-******* ХХК нь 15,000,000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэгдэл төлбөр болох 7,089,836.52 /долоон сая наян есөн мянга найман зуун гучин зургаан төгрөг тавин хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч тал татгалзсан тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
3. Хариуцагч *******-******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул хариуцагчийн төлөх шүүхийн зардлыг тавин хувиар хөнгөлнө. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268,399 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-******* ХХК-аас 15,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 232,950 төгрөгийн тал хувь 116,475 /нэг зуун арван зургаан мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 116,475 /нэг зуун арван зургаан мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******-******* ХХК-д холбогдох 22,089,836.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч ******* ******* ХХК нь 7,089,836.52 төгрөгөөс татгалзаж, үлдэх 15,000,000 төгрөгийг хариуцагч *******-******* ХХК нь төлсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268,399 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-******* ХХК-аас 15,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 232,950 төгрөгийн тал хувь 116,475 /нэг зуун арван зургаан мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 116,475 /нэг зуун арван зургаан мянга дөрвөн зуун далан тав/ тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА