| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00295/И |
| Дугаар | 156/шш2024/00355 |
| Огноо | 2024-07-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 156/шш2024/00355
2024 07 17 156/ШШ2024/00355
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2024/00295/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Номгоны 15-3 тоотод оршин суух, ******* *******,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны хуучин захиргааны байранд оршин суух, ******* овогт ******* *******,
Нэхэмжлэлийн шаардлага: 1,950,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Д.*******т холбогдуулан 1,950,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд Д.*******т 7 удаагийн гүйлгээгээр нийт 1,950,000 төгрөг зээлдүүлсэн. 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр авахаар тохирсон боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. Д.******* нь найз болон дүүгийнхээ дансаар тухайн мөнгийг шилжүүлэн авч байсан. Иймд Д.*******ээс 1,950,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Д.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* овогтой ******* миний бие нэхэмжлэлийн шаардлага 1,950,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Д.*******т холбогдуулан 1,950,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.*******ийн шүүхэд гаргасан 1,950,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
4. Хариуцагч Д.******* нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 23,075 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.*******ээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 23,075 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******ийн нэхэмжилсэн 1,950,000 /нэг сая есөн зуун тавин мянга/ төгрөгийг хариуцагч Д.******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгийн хураамжид төлсөн 46,150 /дөчин зургаан мянга нэг зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 23,075 /хорин гурван мянга далан тав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.*******ээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 23,075 /хорин гурван мянга далан тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.******* нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА