Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 155/ШШ2024/00380

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 155/ШШ2024/00380

Хөвсгөл аймаг

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

  

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ********* байрлах, ХААН банк ХК (***********)-ийн Хөвсгөл салбар,

хариуцагч: Хөвсгөл аймгийн ******* оршин суух, Г.Н*********),

хариуцагч: Хөвсгөл ********** оршин суух, М.М*************),

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 7,016,413.53 төгрөг, зээлийн хүү 1,752,047.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 112,991.26 төгрөг, нийт 8,881,452.58 (найман сая найман зуун наян нэгэн мянга дөрвөн зуун тавин хоёр төгрөг тавин найман мөнгө) төгрөг гаргуулах тухай 155/2024/00204/и индекстэй  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц ,

Хариуцагч М.М нар оролцлоо.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарын захирал Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц   шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ш.Н , М.М нар нь ХААН Банкны Хөвсгөл салбарын Түнэл тооцооны төвтэй 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ЗГ/202247578785 тоот дугаартай зээлийи гэрээ байгуулж, 9,000,000 төгрөгийн зээлийг жилийн 18,0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай малчны зээлийг өрхийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан.

Зээлдэгч нь 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар зээл эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн төлбөрт 1,983,586.47 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 816,657.52 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 5,086.05 нийт 2,805,330.04 төгрөг төлсөн байна.

2024 оны 01 дүгээр сарын 29-ний байдлаар зээлийн төлбөр 7,016,413.53 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,752,047.79 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгпйн төлбөр 112,991.26 төгрөг хугацаа хэтрүүлээд 318 хоног болж байна.

Иймд банк зээлийн гэрээний 6-р зүйлийн 6.1.1 дэх хэсгийг үндэслэн шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг хүргүүлж байна. Үүнд:

2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар зээлийн төлбөрт:

А.Үндсэн зээлийн төлбөр 7,016,413.53 төгрөг

Б.Зээлийн хүүгийн төлбөр 1,752,047.79 төгрөг

В.Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 112,991.26 төгрөг,

Нийт 8,881,452.58 төгрөгийг гаргуулж өгнө үү.

...Хариуцагч М.М 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 7,700,000 төгрөгийг төлсөн. Харин хариуцагч талийгаач Ш.Н ын данснаас 1,086.50 төгрөгийг суутгаж нийт 7,701,086.50 төгрөгийг үндсэн зээлээс төлж барагдуулсан. Одоо үлдэгдэл зээлийн төлбөрт 1,180,366.08 төгрөгийг хариуцагчаас гаргуулна. 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн дотор төлж барагдуулах саналыг нь зөвшөөрч байна гэв.

Хариуцагч М.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Н  гэдэг хүнтэй би төрөл садан биш. 2022 оны 3 дугаар сард манай ээж харвалт өгсөн байсан. Би ээжтэйгээ хамт байдаг байсан. Талийгаач Ш.Н  гуай манайхаар орж гарч байхдаа эм тарианы мөнгө бол өгдөг байсан. Тэгээд нэг өдөр Ш.Н  гуай манайд ирээд ахдаа гарын үсэг зураад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь манайх малгүй. Барьцаалах хөрөнгөгүй хүмүүс ш дээ гэж хэлэхэд чамд ямар нэгэн зүйл болохгүй гэж хэлсэн. Тэгээд эхийн бие муу байгаа учраас хүнд туслахад зүгээр гэж бодоод надад үнэхээр чирэгдэл учруулахгүй юм болов уу гээд Түнэл сумын ХААН банкин дээр очсон. Тэгэхэд н.М гээд банкны эрхлэгч сууж байсан. Намайг орсон чинь намайг ямар зээл дээр гарын үсэг зурж байгааг тайлбарлахгүйгээр шууд 3 хуудас баримт дээр гарын үсэг зуруулаад чи гарч бай гээд өрөөнөөсөө гаргасан. Тухайн үед эхийн бие муу байсан болохоор яараад гэртээ харьсан. Ямар зээл дээр гарын үсэг зурсанаа мэдээгүй. Би түүнээс ганц ч төгрөг аваагүй учраас Ш.Н гуайн малыг өвлөж авсан хүү Н.Ө нь холбогдож яриад байгаа юм

Хариуцагч талийгаач Ш.Н  гуайн төрсөн хүү Н.Ө нь малыг өвлөж авсан учраас тухайн зээлээс 7,700,000 төгрөгийг төлсөн. Үлдсэн 1,181,000 төгрөгийг талийгаач Ш.Н  гуайн төрсөн дүү Ш.А гэж төлнө хэлсэн. Тэр хүний цалин нь орохгүй байгаа гээд өдөр бүр утсаар ярьж байгаа. Би болохоор Ш.Н  гуайн зээлийн гэрээн дээр хамтран зээлдэгчээр гарын үсэг л зурсан болохоос ганц ч төгрөг аваагүй.

Нэг сарын дотор үлдэгдэл зээлийн төлбөрт 1,180,366.08 төгрөгийг төлж барагдуулах эвлэрэн хэлэлцэх саналтай байна. Ш.Н ын том хүү Н.Ө 7,700,000 төгрөгийг төлсөн. Би ойлгож байгаа. 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Н.Ө зээлийн үлдэгдэлийг төлж барагдуулахгүй бол нэхэмжлэл гаргаж шүүхэд хандах болно....гэв.

 

Нэхэмжлэгчээс №000283102 бүртгэлийн дугаартай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ХААН банк ХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн №01/3526 дугаартай итгэмжлэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ХААН банк ХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн №29/3552 дугаартай итгэмжлэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарын захирлын 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн №5890/107 дугаартай итгэмжлэл, 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн №ЗГ/202247578785 дугаартай зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн №БГХ202247578785 дугаартай Барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Зээлийн өргөдөл гэх толгой бичвэр бүхий анкетийн хуулбарууд, Зээлийн өргөдөл хамтран үүрэг гүйцэтгэгч гэх толгой бичвэр бүхий маягтын хуулбар, Ш.Н ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Ш.Н , М.М нарын зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, Ш.Н , М.М нарын иргэний үнэмлэхийн хуулбарууд, нийт малын задаргаа болон малын үнэ гэх толгой бичвэр бүхий маягтын хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Хариуцагч М.М ХААН банкны мөнгөн шилжүүлэг гэх баримт, хариу тайлбар зэргийг гаргаж өгсөн.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбар нь Ш.Н , М.М нарт холбогдуулан үндсэн зээл 7,016,413.53 төгрөг, зээлийн хүү 1,752,047.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 112,991.26 төгрөг, нийт 8,881,452.58 (найман сая найман зуун наян нэгэн мянга дөрвөн зуун тавин хоёр төгрөг тавин найман мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч Ш.Н  2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр нас барсан болох нь Хөвсгөл аймгийн **************Засаг даргын **** оны ***дүгээр сарын ***-ний өдрийн **дугаартай Тус багийн иргэн байсан ********* нь ам бүл 1, ганцаараа амьдарч байсан. Ш.Н  нь тус сумын ******** мал маллан амьдарч байгаад ******оны ****дугаар сарын ****ны өдөр нас барсан нь үнэн болохыг тодорхойлов гэх бичилттэй албан бичгээр нотлогдож байна. (хх-ийн 36 дугаар тал)

Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10-д зааснаар хариуцагч Ш.Н д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор тогтов.

Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц  нь 7,701,086.50 (долоон сая долоон зуун нэг мянга наян зургаан төгрөг тавин мөнгө) төгрөгийг төлсөн гэх үндэслэлээр зээлийн гэрээний үүрэгт 1,180,366.08 (нэг сая нэг зуун наян мянга гурван зуун жаран зургаан төгрөг найман мөнгө) төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагч М.М нь зээлийн гэрээний үүрэгт 1,180,366.08 (нэг сая нэг зуун наян мянга гурван зуун жаран зургаан төгрөг найман мөнгө) төгрөгийг 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн дотор нэхэмжлэгч ХААН банк ХК-д төлөхөөр эвлэрсэн байна.

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Б**** нь ** оны ** дугаар сарын **-ны өдрийн *** дугаартай итгэмжлэлээр ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарын тооцооны төв хариуцсан менежер Э.Ц т итгэмжлэл олгосон байх бөгөөд уг итгэмжлэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүрэн эрхийг олгосон байна. (хх-ийн 7 дугаар тал)

Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц  нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу эвлэрэх эрхтэй болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн 2024 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Татварын ерөнхий газрын 5176120446 тоот дансанд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 157,054 (нэг зуун тавин долоон мянга тавин дөрөв) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.М улсын тэмдэгтийн хураамж 157,054 (нэг зуун тавин долоон мянга тавин дөрөв) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХААН банк ХК-д олгохоор тогтов.

Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч М.М нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.Н , М.М нарт холбогдох, үндсэн зээл 7,016,413.53 төгрөг, зээлийн хүү 1,752,047.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 112,991.26 төгрөг, нийт 8,881,452.58 (найман сая найман зуун наян нэгэн мянга дөрвөн зуун тавин хоёр төгрөг тавин найман мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц  нь хариуцагч зээлийн гэрээний үүрэгт 7,701,086.50 (долоон сая долоон зуун нэг мянга наян зургаан төгрөг тавин мөнгө) төгрөгийг төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа 1,180,366.08 (нэг сая нэг зуун наян мянга гурван зуун жаран зургаан төгрөг найман мөнгө) төгрөгийг хариуцагч М.М гаргуулахаар багасгаж, хариуцагч М.М нь зээлийн гэрээний үүрэгт 1,180,366.08 (нэг сая нэг зуун наян мянга гурван зуун жаран зургаан төгрөг найман мөнгө) төгрөгийг 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн дотор нэхэмжлэгч ХААН банк ХК-д төлөхөөр эвлэрсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10-д зааснаар хариуцагч Ш.Н д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157,054 (нэг зуун тавин долоон мянга тавин дөрөв) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.М улсын тэмдэгтийн хураамж 157,054 (нэг зуун тавин долоон мянга тавин дөрөв) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХААН банк ХК-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д энэхүү захирамжийг хариуцагч М.М нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЖАРГАЛ