Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 156/ШШ2024/00296

 

2024 06 05 156/ШШ2024/00296

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай 

 

156/2024/00237/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ..................... тоотод байрлах, Х л  ХХК

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн .................. оршин суух, Боржигон овогт Д.О,

Нэхэмжлэлийн шаардлага: 1,537,660.05 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч Х Л ХХК нь хариуцагч Д.О т холбогдуулан 1,537,660.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нэхэмжлэгч Х Л ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.О нь манай компанитай 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр №ХЭ-БЗГ/2021-24193 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 1,294,010 төгрөгийг сарын 2,55%-ийн хүүтэйгээр 36 сарын хугацаатайгаар зурагт, тоос сорогч худалдан авах зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч Д.О нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу Hisennse 43B6600PA, Tornado .... BK загварын зурагт тоос сорогч П С М ХХК-иас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ. Зээлдэгч Д.О нь №ХЭ-БЗГ/2021-24193 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 1,712,044.73 төгрөг төлөх байснаас нийт 560,100 төгрөгийг төлж, 1,115,944.73 төгрөгийг төлөөгүй 530 хоногийн хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Барьцаат зээлийн гэрээний 7.2-т заасны дагуу зээлдүүлэгч өөрийн санаачилгаар хугацаанаас нь өмнө зээлийн гэрээг цуцалж үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зардал, хохирол, хураамжийг төлөхийг зээлдэгчээс шаардана. Мөн тус гэрээний 7.2.4 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлөөгүй, үүнээс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн бол зээлийн гэрээг дуусгавар болгох, цуцлах бөгөөд зээлдэгч Д.О нь зээлийн гэрээний 5.2.1 дахь хэсэгт заасныг зөрчиж хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул барьцаат зээлийн гэрээг дангаар цуцлах эрхтэй. Зээлдэгч Д.О нь №ХЭ-БЗГ/2021-24193 тоот барьцаат зээлийн гэрээний дагуу төлөх ёстой зээлийн үлдэгдэл нь 2024 оны 4 дүгээр сарын 15-ны байдлаар үндсэн зээл 1,026,729.14 төгрөг, зээлийн хүү 483,550.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,380.48 төгрөг нийт 1,537,660.05 төгрөгийн зээлийн өртэй болоод байна. Иймд зээлдэгч Д.О ээс зээлийн гэрээний үүрэгт 1,537,660.05 төгрөгийн өр төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Д.О нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Х Л ХХК-иас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилж байгаа 1,537,660.05 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн шүүхэд хандан гаргасан 1,537,660.05 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.О нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

4. Хариуцагч Д.О нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х Л ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,553  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 19,776 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.О ээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 19,776 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х Л ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

   1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х Л ХХК-ийн нэхэмжилсэн 1,537,660.05 /нэг сая таван зуун гучин долоон мянга зургаан зуун жаран мянган төгрөг таван мөнгө/ төгрөгийг хариуцагч Д.О нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х Л ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,553  /гучин есөн мянга таван зуун тавин гурав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 29,950 /хорин есөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.О ээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 19,776 /арван есөн мянга долоон зуун далан зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х Л ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.О нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

  

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МАРИНА