| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2024/00246/И |
| Дугаар | 156/ШШ2024/00353 |
| Огноо | 2024-07-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 156/ШШ2024/00353
2024 07 17 156/ШШ2024/00353
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2024/00246/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ж.******* холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хэнтий аймаг, Дэлгэрхаан сумын 3-р баг, сумын төвийн Эрдэнэ хүрийн баруун дэнжид байрлах газрыг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, газар ашигласны төлбөр 18 000 000 төгрөг гаргуулах
Сөрөг шаардлага: Хэнтий аймаг, Дэлгэрхаан сумын 3-р баг, сумын төвийн Эрдэнэ хүрийн баруун дэнжид байрлах, Э-1805000007 дугаарт бүртгэгдсэн 102 тоот 2000 мкв хашаа газрын эзэмшигчээр тогтоолгох, Тайга3 хөрөө, рамын гэрчилгээ, бичиг баримтыг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: *******,
Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн өмгөөлөгч: *******,
Хариуцагчийн төлөөлөгч: ,
Хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч: *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 онд Дэлгэрхаан сумын 3-р баг сумын төвийн Эрдэнэ хүрийн баруун дэнжид үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай 2000 кв.м газрын эрхийг дуудлага худалдаагаар "*******" ХХК /2611724/-ий эзэмшигч ******* овогтой миний бие худалдан авсан билээ. 2018-2020 онд үйл ажиллагаа явуулж байгаад нөхөр ******* ярилцаж зөвшилцөөд 2021 онд Хэнтий аймаг Цэнхэрмандал сумын харьяат овогтой *******эй Дэлгэрхаан суманд байрлалтай модны "Тайг 3" хөрөөг 15,000,000 төгрөгөөр, үйлдвэрлэл үйлчилгээний газрын төлбөрийг 4м-н урттай 100 ширхэг модоор хийхээр тохиролцсон билээ. Гэтэл иргэн нь "Тайг 3" хөрөөний үнэ болох 15,000,000 төгрөгийг өгөөд газрын төлбөр болох 100 ширхэг модоо өнөөдрийг хүртэл өгөхгүй нэг болохоор газрыг авна нэг бол авахгүй гээд цаг хожиж, тэгсэн мертлее 3-4 жил үйл ажиллагаа явуулаад төлбөр тооцоо хийхгүй хуурсаар ирлээ. *******эй уулзахаар той уулз гээд байгаа ч анх *******эй л ярьж тохиролцсон. нартай уулзья гэж удаа дараа ярьсан боловч уулзахгүй зугатаад байсан учир 2023 оны 5 сард иргэн ийн гэрт миний бие нөхөр хамт очиж уулзсан. Тэгж уулзахад нь хүргэн гоо чи тал модыг гарга, би тал модыг нь гаргая гэхэд хүргэн нь би гаргахгүй 8 сар хүртэл ажиллаад гадаад явна гэсэн мөртлөө энэ жил дахин хөрөө рам ажиллуулж ашиг орлого олсоор байна. *******эй олон удаа уулзаж төлбөрөө төл эсвэл газар чөлөөлж өг бид хашаандаа Цэнхэрмандалаас банз, палк, түлээ авчирч борлуулъя гэхээр хөрөө рамаа авч өгөхгүй манай хүргэн / хүргэн / ажиллуулж байгаа би мэдэхгүй гэж хүргэнтэйгээ нийлж худал яриад 3-4 жилийн нүүр үзлээ. *******эй бид нэг нутгийн хүмүүс учир итгээд энэ хэдэн жил хүлээлээ. Хүргэн той нь 2023 онд газар чөлөөлж өг гээд утсаар ярихад олон хүнтэй ирээрэй намайг барахгүй шүү хохь чинь пизда минь гэж эмэгтэй хүн намайг дарамталж байсан. Хүргэн хүнтэй ёс зүйгүй харьцаатай, хүнийг заналхийлсэн, юмыг хүчээр шийдэх дуртай дарамтлагч хүн байна лээ. Миний бие 2019 онд тархины хүнд хагалгаанд орсон бие муутай байдаг учир дээрх хүмүүсийн заналхийлэл, дарамтнаас айж байна. мөн ******* миний нөхөр нь 2021 онд Хэнтий аймаг Цэнхэрмандал сумын харьяат овогтой *******эй Дэлгэрхаан суманд байрлалтай модны "Тайга 3" хөрөөг 15 000 000 төгрөгөөр, үйлдвэрлэл үйлчилгээний газрыг 4м-н урттай 100 ширхэг модоор тус тус үнэлж тохиролцсоны үндсэн дээр бид хоорондоо зөвшилцөөд худалдахаар болсон. Хариуцагч Ж. нь "Тайга 3" хөрөөний үнэ болох 15 000 000 төгрөгийг 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ******* миний Хаан банкны 5029155649 дугаарын дансруу 14 000 000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 1 000 000 төгрөгийг тус тус шилжүүлэн уг өдрөөс эхлэн өөрийн модны худалдааны үйл ажиллагааг эхлүүлсэн. Бид харилцан тохиролцсоны дагуу газрын төлбөр болох 100 ширхэг модоо шаардахад Ж. нь бид газраа авахаа больсон, харин газар дээр чинь үйл ажиллагаагаа явуулаад сар бүр 500 000 төгрөгийг өгье гэсэн. Бид найз нөхдийн холбоотой байдаг учраас тухайн үед бичгээр гэрээ хийгээгүй амаар тохиролцоод зөвшөөрсөн. Гэвч Ж. нь түрээсийн төлбөрийг дараа сард бөөнд нь өгье, одоогоор боломжгүй болчихлоо, хүргэнээс авч өгнө гэж удаа дараа хойшлуулан өнөөдрийг хүртэл түрээсийн төлбөрт нэг ч төгрөгийг төлөөгүй газар дээр минь худалдаж авсан хөрөө рамаар 3-4 жил модны үйл ажиллагаа эрхлэн үр шимийг нь хүртсээр өдийг хүрсэн. Бид удаа дараа газрын түрээсээ төл эсвэл газар чөлөөлж өг бид хашаандаа Цэнхэрмандалаас банз, палк, түлээ авчирч борлуулъя гэхээр хөрөө рамаа суллахгүй манай хүргэн н. ажиллуулж байгаа би мэдэхгүй гэж хүргэнтэйгээ нийлж худал хэлсээр өнөөдрийг хүрсэн. Иймд Ж.ийн хууль бус эзэмшлээс Хэнтий аймаг Дэлгэрхаан сумын 3-р баг сумын төвийн Эрдэнэ хүрийн баруун дэнжид байрлах газрыг албадан чөлөөлүүлж, олох ёстой байсан орлого буюу газрын төлбөр 18 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******ийн нөхөр нь манай аав Ж.*******эй найзууд бөгөөд олон жил найзалж нөхөрлөж яваа харьцаатай хүмүүс юм. нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 3 дугаар багийн Эрдэнэхүрийн дэнжид хөрөө рам ажиллуулдаг байсан. нь манай аав Ж.******* Хөрөө рамын газраа зарна" гэж хэлсэн байсан, аав нөхөр бид хоёрт энэ талаар хэлж нөхөр Г.Батболд тэй очиж уулзаж хөрөө рамыг нь хашаа газартай нь 15 000 000 төгрөгөөр худалдан авахаар амаар тохиролцож, 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 14 000 000 төгрөгийг, 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр үлдэгдэл 1 000 000 төгрөгийг нь ээж гийн дансаар шилжүүлсэн, ээж нь мөнгөн шилжүүлгийн утган дээр нь хашаа, газар, хөрөө рамын төлбөр гэж бичихгүйгээр товчлоод хөрөө гээд шилжүүлсэн байсан. Тухайн үед улс даяар цар тахлын өвчний улмаас төрийн байгууллага ажиллахгүй байсан тул газрын гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж чадаагүй дараа шилжүүлж авахаар тэй тохиролцсон. Манайх 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр мөнгөө шилжүүлсэн даруйдаа худалдаж авсан газартаа нүүж очиж одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. ээс газраа нэр дээрээ болгож авах талаар хэлэхэд тухайн үедээ амжихгүй байна, тэгж байгаад болно биз дээ бие биенээ мэдэх хүмүүс болох байлгүй дээ гээд яваад байсан. Бид хоёр ч итгээд яваад байсан, 2022 онд газраа шилжүүлж авъя гэхэд би газраа зарахаа болилоо буцааж авмаар байна, тийм болохоор газрынхаа гэрчилгээг шилжүүлж өгөхгүй гэсэн. Мөн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа Ж. нь газраа авахаа больсон, харин газар дээр чинь үйл ажиллагаа явуулаад сар бүр 500 000 төгрөгийг өгье гээд амаар тохиролцсон тул түрээсийн төлбөрт сарын 500 000 төгрөгөөр тооцон 18 000 000 төгрөг гаргуулах талаар бичсэн байна. болон ******* нартай манай аав Ж. нь сар бүр 500 000 төгрөгөөр тооцож газар дээр нь үйл ажиллагаа явуулах түрээсийн аман гэрээ хийгээгүй, газрыг түрээсэлж төлбөр төлөх талаар яриа хийгдээгүй. Харин газрыг худалдаж авах талаар тэй аман хэлцэл хийж газрыг нь хөрөө рамтай нь 15 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож газрыг худалдаж авсан. Ийм бид тус газрыг 2021 оны 04 дүгээр сард ээс худалдаж авсан тул газар чөлөөлүүлэх болон олох ёстой байсан орлого, газрын төлбөр 18 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлдээ: ******* ХХК-ийн захирал *******ийн нөхөр нь манай аав Ж.*******эй хар багийн найзууд бөгөөд нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 3-р багийн Эрдэнэхүрийн дэнжид хөрөө араам ажиллуулдаг байсан. ах манай аав ******* "Хөрөө араамын газраа" зарна гэж хэлэхээр нь тухайн хөрөө рамыг худалдаж авахаар аав нь манай нөхөр Г. дагуулж , нартай очиж уулзаж Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 3-р баг сумын төвийн Эрдэнэ хүрийн баруун дэнжид байрлах Э-1805000007 дугаарт бүртгэгдсэн 2000 м.кв газрыг хашаа, хөрөө араамыг хамтаар 15.000.000 худалдаж авахаар тохиролцож 2021 оны 4- р сарын 20-ны өдөр 14.000.000 төгрөгийг, 2021 оны 5-р сарын 10-ны өдөр үлдэгдэл 1.000.000 төгрөгийг ээж гийн дансаар шилжүүлсэн бөгөөд тухайн үед төлбөрийг шилжүүлэхдээ утган дээр нь манай ээж хашаа газар, хөрөөны үнэ гэхгүй товчлоод хөрөөний үнэ гэж шилжүүлсэн байсан. Тухайн үед улс даяар цар тахлын өвчний улмаас төрийн байгууллага ажиллахгүй байсан тул газрын гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж чадаагүй бөгөөд дараа шилжүүлэн авахаар , нартай тохиролцсон. Манайх 2021 оны 4-р сарын 20-ны өдөр мөнгөө шилжүүлсэн даруйдаа худалдан авсан газартаа нүүж очиж одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. *******, нарт газар эзэмших эрхээ шилжүүлж авах талаар хэлэхэд амжихгүй байна. Таньж мэдэхгүй хүмүүс биш байна удахгүй шилжүүлж өгнө гэхээр нь түүнд итгэж найдаж явтал 2022 онд г нар нь газраа зарахаа болилоо буцаагаад та нараас авмаар байна гэж хэлсэн. Манай аавын худалдаж авсан дээрх газрыг 2021 оноос өнөөдрийг хүртэл эзэмших эрхийг нь ******* ХХК-ийн захирал ******* нь шилжүүлж өгөхгүй байх тул Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 3-р баг сумын төвийн Эрдэнэ хүрийн баруун дэнжид байрлах 3-1805000007 дугаарт бүртгэгдсэн 102 тоот 2000 м.кв хашаа газрын эзэмшигчээр тогтоож өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ж.******* холбогдох иргэний хэрэгт ******* миний бие нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд хариуцагч Ж.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дараах хариу тайлбарыг гаргаж байна.
******* ХХК нь 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр тус Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 3-р баг, Аварга, Эрдэнэ хүр, 102 тоот хаягт байрлах 2000 м2 газрыг дуудлага худалдаагаар авч 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн улсын бүртгэлийн э-1805000007 тоот дугаар бүхий гэрчилгээг авсан. Мөн тус газар дээр мод бэлтгэх зорилгоор 2019 онд ОХУ-аас модны ТАЙГА Т-3 нэртэй хөрөө рамыг худалдан авч үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж эхэлсэн байдаг. Тус хугацаанаас хойш газар дээрээ хашаа, хаалга хатган хүн оршин суух зориулалт бүхий сууц, төвийн цахилгаан сүлжээнээс 380 вольтийн хүчин чадал бүхий цахилгааныг татаж үйл ажиллагаа явуулж байсан. Хариуцагч Ж.*******эй олон жил найз нөхрийн холбоотой явсан бөгөөд Ж. нь өөрийн хүргэн буюу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гийн нөхөр Г. хамтран мод бэлтгэх үйл ажиллагаа явуулдаг байсан. Ингээд 2021 онд "*******" ХХК-ийн захирал ******* болон нөхөр нартай Ж. нь уулзаж би модны хөрөө рам авах гэж байгаа жаахан үнэтэй байна. Танайх шинээрээ байгаа юм чинь хөрөө рамыг чинь 15 сая төгрөгөөр, газрыг чинь 4 метрийн урттай 100 ширхэг токерийн модоор худалдаж авъя гэсэн санал тавьсныг Г. нөхөр ******* ярилцаж байгаад зөвшөөрсөн байдаг. Ж. нь хөрөөний үнэ болох 15 000 000 төгрөгөөс 14 000 000 төгрөгийг шилжүүлсэн байсан бөгөөд, үлдэгдэл 1 сая төгрөгөө шилжүүлэхгүй байсан тул бид хөрөөгөө бүрэн хүлээлгэн өгөөгүй байж байгаад Ж. үлдэгдэл 1 сая төгрөгөө шилжүүлж хөрөөгөө авч, газрыг 2021 оноос ашиглаж эхэлсэн. Ийнхүү удаа дараа харилцан тохиролцсоны дагуу 100 модоо шаардахад шалтгаан тоочсоор байгаад 2,3 жилийн нүүрийг үзсэн бөгөөд 2023 онд ******* нь өөрийн нөхөр ******* Ж.ийн гэрт очиж уулзахад тэд үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд 100 ширхэг модоо авая, аскул манай газрыг суллаж өг гэхэд Ж.Гантемер нь хүргэн Г.гоо ярилцаж чи 50 ширхэг модыг нь гарга, би 50 ширхэг модыг нь гаргая гэхэд хүргэн нь би 50 ширхэг мод гаргаж чадахгүй гэхэд Ж. нь бидэнд хандаж юу ч байсан сарын 500 000 төгрөгөөр би танай газрыг түрээслэе, удахгүй модоо өгөөд газрыг чинь авъя, одоо газраа чөлөөлвөл манай үйл ажиллагаа зогсох гээд байна гэж гуйсан. Ингээд дахин 1 жилийн хугацаа өнгөрсөн хэдий ч модоо ч өгөөгүй газраа ч чөлөөлөөгүй өнөөдрийг хүрсэн. Ж., Г., С. нар олон жил найз нөхдийн холбоотой тул итгээд газар болон хөрөө рамаа зарж байхад одоо ийнхүү илтэд худал тайлбар мэдүүлэг өгч газар болон хөрөө рамыг хамтад нь 15 000 000 төгрөгөөр зарсан гэж гүтгэж байгаад харамсаж байна. Иймд гийн гаргасан газрын эзэмшигчээр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Ж.ийн хууль бус эзэмшлээс Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 3-р баг, Аварга, Эрдэнэ хүр, 102 тоот хаягт байрлах 2000 м2 газрыг чөлөөлүүлж, газар ашигласны төлбөрийг гаргуулж өгнө үү гэв.
5. Нэхэмжлэгчээс дараах бичгийн баримтыг хэрэгт ирүүлсэн байна. Үүнд: Монголын татварын албаны нэхэмжлэх /хх-ийн 4-8-р тал/, Аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 9-10-р тал/, ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 11-р тал/, Боржигон овогт *******гийн /РД:СУ68121061/-ийн /хх-ийн 12-р тал/, 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 02334-2019/10154 дугаартай Иргэн, хуулийн этгээдийн газар эзэмшүүлэх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 13-17-р тал/, Гахсоёмбо ХХК-аас ирүүлсэн нэмэлт тайлбар /хх-ийн 26-р тал/, ******* ХХК-аас ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн тухай /хх-ийн 28-30-р тал/, аж ахуй нэгж, байгууллагын тодорхойлолт /хх-ийн 37-р тал/, 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн *******аас *******д эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 41-р тал/, ******* ХХК-ийн 2024 оны 06 дугаар 27-ны өдрийн 11 дугаартай итгэмжлэл /хх-ийн 46-р тал/, дансны хуулга /хх-ийн 48-49-р тал/, сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар /хх-ийн 75-76-р тал/, гэрчийн мэдүүлэг /хх-ийн 35-36-р тал/, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /хх-ийн 117-р тал/, татвар төлсөн баримт /хх-ийн 118-р тал/, орлогын мэдүүлэг /хх-ийн 119-р тал/, цахилгаан эрчим хүчээр хангах техникийн нөхцөл /хх-ийн 121-125-р тал/, дэд станцын газардуулгын эсэргүүцэл хэмжсэн протокол /хх-ийн 126-р тал/, цахилгаан тоолуурын баталгаажуулалтын гэрчилгээ /хх-ийн 127-р тал/, фэйсбүүк чат /хх-ийн 108-136-р тал/, *******аас *******д хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 136-р тал/ зэрэг баримтууд ирүүлсэн байна.
6. Хариуцагчаас дараах бичгийн баримтыг хэрэгт ирүүлсэн байна. Үүнд: Хэнтий аймгийн тойргийн нотариатч Д. 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 0153 дугаартай Ж.өөс д олгосон итгэмжлэл /хх-ийн 23-р тал/, нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс ирүүлсэн хариу тайлбар /хх-ийн 40-р тал/, сөрөг нэхэмжлэл /хх-ийн 57-61-р тал/, 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн *******ээс д хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 62-р тал/, гэрч нарын мэдүүлгүүд /хх-ийн 79-97-р тал/, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 7 дэх удаагийн 8-р хуралдааны тогтоол, түүний хавсралт /хх-ийн 98-р тал/, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/04 дугаартай захирамжийн хуулбар /хх-ийн 100-р тал/, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/20 дугаартай захирамжийн хуулбар /хх-ийн 101-р тал/, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/21 дугаартай захирамжийн хуулбар /хх-ийн 102-р тал/, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/23 дугаартай захирамжийн хуулбар /хх-ийн 103-р тал/, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн А/29 дугаартай захирамжийн хуулбар /хх-ийн 104-р тал/, мөнгөн шилжүүлгийн баримтууд /хх-ийн 105-107-р тал/, газар эзэмших, ашиглахыг хүссэн хуулийн этгээдийн өргөдөл /хх-ийн 112-р тал/, цахим дуудлага худалдааны явцын тэмдэглэл /хх-ийн 113-114-р тал/, бэлэн мөнгөний орлогын баримт /хх-ийн 138-р тал/, Тэнцвэр эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 24/01 дугаартай зах зээлийн үнийн тодорхойлолт /хх-ийн 139-р тал/, гэрэл зураг /хх-ийн 140-р тал/, бусад материал /хх-ийн 141-143-р тал/, газар эзэмших эрхийн гэрчилгээний лавлагаа /хх-ийн 144-р тал/, гэрэл зураг /хх-ийн 145-р тал/ зэрэг баримтууд ирүүлсэн байна.
Шүүхээс гэрчүүд болох С., Г.Батболд, Х.Мөнхбат, , Г.Билэг-Өрнөх, Ц.Баярхүү нарыг зохигчийн хүсэлтийн дагуу асууж, мэдүүлэг авсан.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь Ж.******* холбогдуулан Хэнтий аймаг, Дэлгэрхаан сумын 3-р баг, сумын төвийн Эрдэнэ хүрийн баруун дэнжид байрлах газрыг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, газар ашигласны төлбөр 18 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг гаргасан.
Хариуцагч Ж. нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч энэ газрыг хөрөө рамын хамт 15 сая төгрөгөөр худалдаж авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргах ба Хэнтий аймаг, Дэлгэрхаан сумын 3-р баг, сумын төвийн Эрдэнэ хүрийн баруун дэнжид байрлах, Э-1805000007 дугаарт бүртгэгдсэн 102 тоот 2000 мкв хашаа газрын эзэмшигчээр тогтоолгох, Тайга3 хөрөө, рамын гэрчилгээ, бичиг баримтыг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.
Шүүхээс үндсэн нэхэмжлэл болох Хэнтий аймаг, Дэлгэрхаан сумын 3-р баг, сумын төвийн Эрдэнэ хүрийн баруун дэнжид байрлах газрыг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, газар ашигласны төлбөр 21 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг үнэлэн дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1.1 Нэхэмжлэгч ******* ХХК-ийн Хэнтий аймаг, Дэлгэрхаан сумын 3-р баг, Аварга, Эрдэнэ хүр 102 хаягт байршилтай 2000 мкв газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний газрын зориулалтаар 2019 оноос эхлэн эзэмшиж байсан ба энэ нь 0000282625 дугаартай Аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Засаг даргын 2019 оны 3 сарын 19-ны өдрийн А/29 дугаартай захирамжийн хуулбар зэргээр тогтоогдож байна. / хэргийн материалын 9, 115-р тал/
1.2 Нэхэмжлэгч тал 2019 онд хариуцагч Ж.******* өөрийн ашиглаж байсан Тайга 3 гэх нэртэй хөрөө рамыг 15 сая төгрөгөөр зарсан ба хөрөө рамыг үнэ 15 сая төгрөгийг 2 хуваан авсан, харин газраа 100 ширхэг модоор зарахаар тохирсон боловч одоог хүртэл газрын үнийг төлөөгүй тул өөрийн эзэмшлийн газраа хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлнэ, мөн 2019 оноос хойш түрээсийн төлбөр 21 000 000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлдог.
Хариуцагч нь хөрөө рам, газрыг хамтад нь 15 000 000 төгрөгөөр худалдан авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.
1.3 Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэн байна. Гэвч худалдах, худалдан авах зүйл болон үнэ дээр талууд хэрхэн тохиролцсон талаар зөрүүтэй тайлбарлаж байх ба шүүхээс нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй гэж дүгнэлээ. Тухайлбал нэхэмжлэгч нь хөрөө рамыг 15 сая төгрөгөөр худалдсан, газраа 100 ширхэг модоор худалдсан гэж тайлбарладаг ба хариуцагч талаас 2021 оны 4 сарын 20-нд 14 сая төгрөг, 2021 оны 5 сарын 10-нд 1 сая төгрөгийг хариуцагчийн гэр бүлийн хүн болох нь хөрөө гэсэн утгатайгаар шилжүүлсэн гэдэгтэй талууд маргадаггүй.
1.4 Харин хариуцагч тал мөнгөн шилжүүлгийн утгыг тайлбарлахдаа хөрөө, газрын үнэ гэж шилжүүлэхэд хэтэрхий урт тул зөвхөн хөрөө гэж бичсэн талаар гэрч мэдүүлдэг, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч манай ээж бичиг үсэг тааруу учир, мөн утга урт байсан тул тэгж бичсэн гэдгээс дүгнэхэд 2 удаагийн мөнгөн шилжүүлгийн утгыг хөрөө гэж нэг утгатайгаар шилжүүлж байгаатай тохирохгүй байна гэж дүгнэлээ. Өөрөөр хэлбэл хариуцагч талын тайлбар үүгээр үгүйсгэгдэж байна. Иймд нэхэмжлэгч, хариуцагч нар нь Тайга 3 хөрөө, рамыг 15 сая төгрөгөөр худалдаж, худалдан авахаар харилцан тохиролцсон ба хөрөөний үнийг хариуцагч тал төлсөн байна гэж дүгнэлээ. Харин газрыг, хөрөө рамны хамт 15 сая төгрөгөөр худалдсан гэх хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байна.
1.5 Нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг хариуцагчид зараагүй гэж албадан чөлөөлүүлэх шаардлагыг гаргасан.
Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч байхаар, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж, 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж тус тус хуульчилсан.
Иймд нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг хууль ёсоор эзэмшдэг ба бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэж хуульчилсан ба нэхэмжлэгч нь хариуцагчийг өөрөө сонгон авах буюу өөрийн эрх ашигт хохирол учруулсан гэж үзэж хариуцагчийг сонгодог. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагчаар Ж.ийг нэрлэн, түүнд холбогдуулан нэхэмжлэл гаргасанаар иргэний хэрэг үүссэн. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь маргаан бүхий газрыг эзэмшиж, ашиглахгүй байгаа ба түүний хүргэн Батболд // гэх хүн маргаан бүхий газрыг эзэмшиж, ашиглаж байгаа тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл маргаан бүхий газарт хариуцагч Ж. оршин суудаггүй, тэрээр нэхэмжлэлийн шаардлагын дагуу тухайн газрыг чөлөөлөх үүрэг үүссэн этгээд биш байна. Иймд нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1.6 Нэхэмжлэгч нь хариуцагчаас газар ашигласны төлбөрт 18 000 000 төгрөг гаргуулах шаардлагыг гаргасан. Хариуцагч Ж. нь маргаан бүхий газрыг эзэмшиж, ашигласан гэдэг нь тогтоогдохгүй байх тул энэ шаардлагыг хангах боломжгүй тул мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Хариуцагч тал үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхээр Хэнтий аймаг, Дэлгэрхаан сумын 3-р баг, сумын төвийн Эрдэнэ хүрийн баруун дэнжид байрлах, Э-1805000007 дугаарт бүртгэгдсэн 102 тоот 2000 мкв хашаа газрын эзэмшигчээр тогтоолгох, Тайга3 хөрөө, рамын гэрчилгээ, бичиг баримтыг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан.
Нэхэмжлэгчээс хариуцагч нь Тайга 3 хөрөө рамыг худалдах, худалдах авсан ба Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр хуульчилсан байна.
Худалдан авагч тал буюу Ж. худалдан авсан хөрөө, рамны үнэ болох 15 000 000 төгрөгийг худалдагч талд бүрэн шилжүүлсэн нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогддог. Харин худалдагч тал хөрөө, рамын бичиг баримтыг өгөөгүй болох нь мөн тэдний тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаан дээр хөрөө рамыг газар эзэмших эрхтэй этгээдэд гаргаж өгдөг гэж тайлбарладаг ба хөрөө, рамын бичиг баримтыг худалдан авагч талд өгөөгүй нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдсан эд хөрөнгөтэй холбоотой бичиг баримтыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй нь тогтоогдож байна. Иймд Тайга3 хөрөө, рамын гэрчилгээ, бичиг баримтыг гаргуулах тухай сөрөг шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Харин Хэнтий аймаг, Дэлгэрхаан сумын 3-р баг, сумын төвийн Эрдэнэ хүрийн баруун дэнжид байрлах, Э-1805000007 дугаарт бүртгэгдсэн 102 тоот 2000 мкв хашаа газрын эзэмшигчээр тогтоолгох шаардлагыг хариуцагч гаргасан.
Маргаан бүхий газрын хууль ёсны, шударга эзэмшигч нь нэхэмжлэгч ******* ХХК болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогддог тул Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй гэж заасан байх тул сөрөг шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Иймд сөрөг шаардлагын энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчээс шүүхэд улсын тэмдэгтийн хураамжинд 318 150 төгрөгийг, хариуцагчаас сөрөг шаардлагат 70200 төгрөгийг төлсөн байх ба хариуцагчийн хөрөө рамны бичиг баримтыг гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул түүнд ногдох 70200 төгрөгийг нэхэмжлэгч талаас гаргуулж хариуцагчид олгох нь зүйтэй байна. Талуудын бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогот хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар ******* ХХК-ийн хариуцагч Ж.******* холбогдуулан гаргасан Хэнтий аймаг, Дэлгэрхаан сумын 3-р баг, Эрдэнэ хүрийн 102 тоотод байрлах газрыг Ж.ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, түрээсийн төлбөрт 18 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар сөрөг шаардлагаас болох Тайга3 маркийн хөрөө, рамны гэрчилгээ бичиг баримтыг ******* ХХК-аас гаргуулж Ж.******* олгож, Хэнтий аймаг, Дэлгэрхаан сумын 3-р баг, сумын төвийн Эрдэнэ хүрийн баруун дэнжид байрлах, Э-1805000007 дугаарт бүртгэгдсэн 102 тоот 2000 мкв хашаа газрын эзэмшигчээр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 318 150 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч ******* ХХК-аас 70 200 төгрөг гаргуулж хариуцагч Ж.******* олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ