Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 155/ШШ2024/00384

 

 

2024 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 155/ШШ2024/00384

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *************байрлах, А.Т.Э ХХК (*******),

Хариуцагч: Хөвсгөл аймгийн *********** байрлах, Х.З ХХК (*************),

Нэхэмжлэлийн шаардлага: ****тоот Бэлтгэн нийлүүлэх гэрээний үүрэгт 50,600,000 (тавин сая зургаан зуун мянга) төгрөг гаргуулах тухай 155/2024/00228/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Т.Э ХХК -ийн захирал Б.С нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Т.Э ХХК нь Хөвсгөл зам ХХК-тай 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр №01/2023 тоот Бэлтгэн нийлүүлэх гэрээг байгуулж, тус гэрээний дагуу 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нийт 50,600,000 төгрөгийн үнийн дүн бүхий автозамын Битум БНД100/130-ийг худалдан авч Хөвсгөл зам ХХК-д нийлүүлсэн.

Худалдан авагч Х.З ХХК нь хүлээн авсан автозамын Битум ********** бүтээгдэхүүний төлбөрийг Бэлтгэн нийлүүлэх гэрээний нэмэлт зөвшилцөөн №1-т заасан төлбөрийн нөхцөлийн дагуу 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төгрөгөөр бэлтгэн нийлүүлэгч А.Т.Э ХХК -ний ХХБанкны ******* тоот дансанд шилжүүлэх үүрэг хүлээсэн байсан. Гэвч худалдан авагч нь бүтээгдэхүүнээ бараа бүтээгдэхүүн хүлээлцэх падааны дагуу бүрэн хүлээн авсан атлаа гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүргэж байна.

Худалдан авагч компанид гэрээний үүргээ зөрчиж байгааг мэдэгдэн үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд бүтээгдэхүүний төлбөр огт төлөгдөөгүй байгаа нь манай компанийн санхүүгийн үйл ажиллагаанд ихээхэн хүндрэл үүсгэж байна.

Иймд ****** оны **дугаар сарын ***-ны өдрийн *********** тоот Бэлтгэн нийлүүлэх гэрээний үүрэгт Хөвсгөл зам ХХК-иас 50,600,000 /тавин сая зургаан зуун мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Хөвсгөл зам ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****** нь тус шүүхэд *** оны 3** дугаар сарын **ны өдөр ирүүлсэн хариу тайлбартаа: А.Т.Э ХХК -ийн 50,600,000 төгрөгийн нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна.

Манай компани нь **** оны *** дугаар сарын ***-ны өдөр А.Т.Э ХХК -иас 50,600,000 /тавин сая зургаан зуун мянга/ төгрөгийн Битум худалдаж авсан нь үнэн. Энэ төлбөрийг ойрын хугацаанд төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Т.Э ХХК нь Хөвсгөл зам ХХК-д холбогдуулан **** оны *** дугаар сарын ***-ны өдрийн ****** тоот Бэлтгэн нийлүүлэх гэрээний үүрэгт 50,600,000 (тавин сая зургаан зуун мянга) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Хөвсгөл зам ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О нэхэмжлэлийн шаардлага болох ** оны ** дугаар сарын **ны өдрийн ***** тоот Бэлтгэн нийлүүлэх гэрээний үүрэгт 50,600,000 (тавин сая зургаан зуун мянга) төгрөгийг хариуцагч Х.З ХХК  нь нэхэмжлэгч А.Т.Э ХХК -д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагчийн төлөөлөгч Н.Б нь *****оны ** дугаар сарын **-ны өдрийн **** дугаартай албан бичгээр тус компаний ерөнхий нягтлан бодогч ажилтай Ж.Отгонбаярт итгэмжлэл олгосон байх бөгөөд уг итгэмжлэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхийг олгосон болохыг дурдав. (хх-ийн 34 дүгээр тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч А.Т.Э ХХК -ийн 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Худалдаа хөгжлийн банкинд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 410,950 (дөрвөн зуун арван мянга есэн зуун тавь) төгрөгийн тал хувь болох 205,475 (хоёр зуун таван мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 205,475 (хоёр зуун таван мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Хөвсгөл зам ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 205,475 (хоёр зуун таван мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч А.Т.Э ХХК -д олгохоор тогтов.

Хариуцагч Х.З ХХК нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч А.Т.Э ХХК -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.З ХХК-д холбогдох, ****тоот Бэлтгэн нийлүүлэх гэрээний үүрэгт 50,600,000 (тавин сая зургаан зуун мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Хөвсгөл зам ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О-аас нэхэмжлэлийн шаардлага болох 50,600,000 (тавин сая зургаан зуун мянга) төгрөгийг хариуцагч Х.З ХХК нь нэхэмжлэгч А.Т.Э ХХК -д төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч А.Т.Э ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 410,950 (дөрвөн зуун арван мянга есэн зуун тавь) төгрөгийн тал хувь болох 205,475 (хоёр зуун таван мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 205,475 (хоёр зуун таван мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Х.З ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 205,475 (хоёр зуун таван мянга дөрвөн зуун далан тав) гаргуулан тус тус нэхэмжлэгч А.Т.Э ХХК -д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Х.З ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

    

 

 

 

ШҮҮГЧ                                С.ОЮУНЖАРГАЛ