| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00253/И |
| Дугаар | 156/ШШ2024/00291 |
| Огноо | 2024-06-05 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 156/ШШ2024/00291
2024 06 05 156/ШШ2024/00291
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар эх Г.Э-ын асрамжид байсан 2008 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн хүү Б.Д-ний асрамжийг өөрчлөн эцэг Б.Э ын асрамжид үлдээж, талууд хүү Э.Д , Э.Ү нарт олгогдох хүүхдийн тэтгэлгийг 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс хойш харилцан бие биедээ төлөхгүй байхаар, нэхэмжлэгч Б.Э 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 247 дугаартай шүүхийн шийдвэрээр төлөх 2 хүүхдийн тэтгэлэг 10,000,000 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор 3,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 7,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Б.Э ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Э ос 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА