Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 155/ШШ2024/00409

 

 

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 155/ШШ2024/00409

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ******** оршин суух, Ш.С (Р********),

Хариуцагч: Хөвсгөл аймгийн *********** оршин суух, У.Б (Р***********),

Нэхэмжлэлийн шаардлага: 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай 155/2024/00371/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.С миний бие Баянзүрх сумын иргэн Д-ээс 2023 оны 04 дүгээр сард Seres маркийн тээврийн хэрэгслийг бэлэн 4,500,000 төгрөг өгч дээр нь 20 тооны төлөг өгөхөөр тохиролцож авахаар тохиролцож бэлэн 4,5 сая төгрөгөө бэлэн өгсөн байсан.

Ингэж наймаа хийсний маргааш нь Баянзүрх сумын иргэн У.Б нь Д танай эндээс хонь ав гэлээ гэж хэлээд надаас 10 тооны эр хонь аваад явсан юм. Ингээд удаагүй байтал Д  нь надаас 20 төлгөө авахаар ирлээ гэж ирсэн. Би тэгэхэд нь Б чамаас авцаатай тэр авцаагаа надаас ав гэж хэллээ гэж хэлээд 10 тооны эр хонь аваад явсан шүү дээ гэхэд Би тэгж хэлээгүй, Б-т би өгцөө байхгүй гээд надаас тээврийн хэрэгсэл зарсан үлдэгдэл мөнгөө авья гэх болсон. Ингээд Д  нь одоо надаас 1,500,000 төгрөг авна гэж нэхээд байдаг. Батпүрэв нь надаас авсан 10 тооны эр хонь буюу түүний үнэ болох 1,500,000 төгрөгийг буцааж өгөхгүй гээд байгаа учир миний бие У.Б 10 эр хонины үнэ болох 1,500,000 төгрөгийг нэхэмжилж байна.

Худалдан авсан тээврийн хэрэгслийн бичиг баримтаа олж авч чадахгүй Б, Д  2-ын дунд миний бие хохирч байгаа учир ийнхүү нэхэмжлэл гаргаж байна.

Нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч У.Б нь тус шүүхэд 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие У.Б нь Ш.С-ын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Ш.С-ын нэхэмжилсэн 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.С нь У.Б-т холбогдуулан 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч У.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгийг нэхэмжлэгч Ш.С-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ш.С-ын 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 (гучин найман мянга есэн зуун тавь) төгрөгийн тал хувь болох 19,475 (арван есэн мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 19,475 (арван есэн мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч У.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 19,475 (арван есэн мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Ш.С-д олгохоор тогтов.

Хариуцагч У.Б нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ш.С-ын нэхэмжлэлтэй, хариуцагч У.Б-т холбогдох, 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч У.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгийг нэхэмжлэгч Ш.С-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ш.С-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 (гучин найман мянга есэн зуун тавь) төгрөгийн тал хувь болох 19,475 (арван есэн мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 19,475 (арван есэн мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч У.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 19,475 (арван есэн мянга дөрвөн зуун далан тав) гаргуулан тус тус нэхэмжлэгч Ш.С-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч У.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

    

 

 

 

ШҮҮГЧ                                 С.ОЮУНЖАРГАЛ