Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 155/ШШ2024/00406

 

 

 

 

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 155/ШШ2024/00406

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хөвсгөл *****************оршин суух, Л.С (Р*********),

Нэхэмжлэлийн шаардага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 155/2024/00075/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.С , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.С  нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Л.С  шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:...Миний бие Л.С  нь 1968 онд төрсөн. 1984 онд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөөд Хөвсгөл аймгийн Ойн техник мэргэжлийн сургуулийг засал чимэглэлчээр суралцаж 1986 онд төгссөн.

Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын Барилга засварын тасагт 1986 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 1990 он хүртэл ажиллаж байсан. Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын Барилга засварын тасаг 1990 онд хувьчлагдаж Дулаан эрчим хоршоо нэртэй болсон. Уг хоршоонд 1995 он хүртэл ажилласан. Хөдөлмөрийн дэвтэрт 1995 оны 01 дүгээр сарыг дуустал ажиллаж байсан гэсэн боловч ажлаас гарсан тушаал байхгүй тул ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэж шүүхэд хандсан.

Иймд миний Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын Барилга завсрын тасагт 1986 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл шаварчин, будагчин, ажилчнаар, Хөвсгөл аймгийн Дулаан эрчим хоршоонд 1990 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал засал чимэглэлчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Анх хөдөлмөрийн дэвтэр нээхдээ овгийг н.Лхамжав гэсэн учраас хөдөлмөрийн дэвтрийг үндэслэн ажилд авсан тушаалд овгийг минь буруу бичсэн байсан. Би эцэг, эхээс арвуулаа. Надаас бусад ах, дүү нарын овог Л гэж зөв бичигдсэн байдаг. Намайг жоохон байхад аав маань нас барсан. Миний аавыг н.Лхаажав гэдэг хүн байсан. Би өөрөө Л гэдгийн хоёр а үсгийн зураасыг м үсэг гэж хараад буруу бичсэн байх гэж бодоод байгаа. Би анхны хүүхдээ 1989 оны 6 дугаар сарын 15-ны өдөр төрүүлсэн....гэв.

 

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 1988 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн №08 дугаартай Мэдэгдэл гэх толгой бичвэр бүхий баримтын эх хувь, 1989 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн №18 дугаартай Мэдэгдэл гэх толгой бичвэр бүхий баримтын эх хувь, Намын төв хороо, аймаг, хотын намын хороодын мэдлийн биш ажилд байгаа ажилтан нарыг бүртгэх анкет гэх толгой бичвэр бүхий баримтын эх хувь, 1990 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн №31 дугаартай Мэдэгдэл гэх толгой бичвэр бүхий баримтын эх хувь, төрөгсдийн гэрчилгээний эх хувь, 1991 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн №27 дугаартай Амралтын мэдэгдэл гэх толгой бичвэр бүхий баримтын эх хувь, 1990 оны 5 дугаар сарын 14-ний Мэдэгдэл гэх толгой бичвэр бүхий баримтын эх хувь, №606055 дугаартай Улсын даатгалын гэрээт баталгаа гэх толгой бичвэр бүхий баримтын эх хувь, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №1003 дугаартай архивын лавлагаа, БНМАУ Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1986 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 84 дугаартай Боловсон хүчний тухай тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1989 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 162 дугаартай Ажилд томилох чөлөө олгох тухай тушаалын архивын хуулбар, №01 дугаартай Л.С  1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн ХБУГ-ын олгосон пропускийн эх хувь, Монголын үйлдвэрчний эвлэлээс Л.С-д 1990 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр олгосон хэрэглээний хоршооны гишүүний үнэмлэх эх хувь, Дулаан эрчим хоршооны даргаас Л.С д 1991 оны 12 дугаар сарын 11-ний өдөр олгосон 70 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцохыг урьсан урилгын эх хувь, Хөвсгөл аймгийн Ойн техник мэргэжлийн сургуулиас 1986 оны 6 дугаар сарын 28-ны өдөр нээж олгосон №156703 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын 2024 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 11/05 дугаартай албан бичиг, Хөвсгөл аймгийн Ойн техник мэргэжлийн сургуулиас 1986 оны 6 дугаар сарын 28-ны өдөр нээж олгосон №156703 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлт, БНМАУ Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1986 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 83 дугаартай Боловсон хүчний тухай тушаалын эх хувь, БНМАУ Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1986 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 83 дугаартай Боловсон хүчний тухай тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Ойн техник мэргэжлийн сургуулиас 1986 оны 6 дугаар сарын 28-ны өдөр нээж олгосон №156703 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгосон тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулах тухай хүсэлт зэргийг гаргаж өгсөн. (хх-ийн 4-21, 53, 55-56, 60 дугаар тал),

Мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх өөрийн санаачилагаар Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газраас 1990-1995 оны хооронд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дулаан эрчим хэрэглээний хоршоо нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх лавлагаа, (хх-ийн 41-42 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 1/166 дугаартай албан бичгээр ирүүлсэн иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбаруудыг (хх-ийн 43-47 дүгээр тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 11/69 дугаартай албан бичгээр ирүүлсэн БНМАУ Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1986 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн Боловсон хүчний тухай №84 дүгээр тушаалын архивын хуулбар, БНМАУ Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1988 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Чанарын шагнал олгох тухай №77 дугаар тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын архивын хуулбар, БНМАУ Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1989 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Тэтгэмжтэй чөлөөл олгох тухай №11 дүгээр тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1989 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Ажилд томилох чөлөө олгох тухай №162 дугаар тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын 2024 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 11/106 дугаартай албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1985 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Ажлаас чөлөөлөх, ажилд авах тухай №115 дугаар тушаалын архивын хуулбар тус тус гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 48-52 дугаар тал),

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч Л.С  дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Одоо өндөр насны тэтгэвэрт орох нас болсон учраас ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан.

Иймд Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын Барилга засварын тасагт 1986 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл шаварчин, будагчин, ажилчнаар, Хөвсгөл аймгийн Дулаан эрчим хоршоонд 1990 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал засал чимэглэлчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор тодруулсан байна.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Л.С өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч Л.С  нь Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын Барилга засварын тасагт 1986 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл шаварчин, будагчин, ажилчнаар, Хөвсгөл аймгийн Дулаан эрчим хоршоонд 1990 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал засал чимэглэлчээр тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Хөвсгөл аймгийн Ойн техник мэргэжлийн сургуулиас 1986 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Л.С нэрээр нээж олгосон №156703 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Л.С*******) мөн болохыг тогтоосон Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн ********** дугаартай шийдвэр (61-63 дугаар тал)

Нэхэмжлэгчид 1986 оны 6 дугаар сарын 28-ны өдөр олгосон 01. 1984 оны 09 сарын 01.Хөвсгөл Ойн техник мэргэжлийн сургуулийн засал чимэглэлийн ангид сурагчаар элсүүлэн суралцуулав. Хөвсгөл Ойн техник мэргэжлийн захирлын 1984 оны 10-р сарын 04-ний өдрийн 81 тоот тушаалаар. 02. Хөвсгөл Ойн техник мэргэжлийн сургуулийг хоёр жил суралцан төгсөж будаг шаварчны мэргэжлээр Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн мэдэлд шилжүүлэв. Хөвсгөл Ойн техник мэргэжлийн захирлын 1986 оны 6-р сарын 28-ны өдрийн 66 тоот тушаалаар. 3. 1986 оны 7 сарын 07. Аймгийн ХБУ газрын Барилга засварын тасагт шаварчин будагчинаар авч ажиллуулав. Аймгийн ХБУГ-ын даргын 1986 оны 7 сарын 16-ны өдрийн 83 тоот тушаалаар. 4. 1990 оны 05 сарын 01. ХБУ газар татан буугдах болсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлж, ЭХН-ийн аймгийн зөвлөлийн мэдэлд шилжүүлэв. Газрын даргын 1990 оны 4 дүгээр сарын 24-ний 67 тоот тушаал. 5. 1990 оны 05 сарын 14. Хоршоодын холбооны харьяа Дулаан эрчим хэрэглээний хоршоонд шавар чимэглэлчээр авч ажиллуулав. Дулаан эрчим хэрэглээний хоршооны даргын 1990 оны 05 сарын 14-ний өдрийн №01 тоот тушаалаар. 6. 1995 оны 01 сарын 01. Хөдөлмөрийн хугацаат гэрээ дууссан тул үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Хоршооны даргын 1995 оны 01 сарын 01-ний өдрийн 02-р тоот тушаалаар гэх бичилттэй №156703 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 20 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 11/69 дугаартай албан бичгээр ирүүлсэн БНМАУ Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1986 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 1. ...Л.С... нарыг барилга засварын тасагт шаварчин, будагчинаар 1986 оны 7 сарын 7-ны өдрөөс ажиллуулсугай... гэх бичилттэй Боловсон хүчний тухай №84 дүгээр тушаалын архивын хуулбар (хх-ийн 14,49, 55-56 дугаар тал),

БНМАУ Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1988 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн ...Улаан-Уул, Ханх сумын 4 худалдагчтай дэлгүүрийн барилга барихад идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж хугацаанаас нь өмнө чанарын онцсайн дүнтэй хүлээлгэн өгсөн нэр бүхий 16 хүнд хавсралтаар 3200 төгрөг зарцуулж барилгын ажилчдын шагналын зардлаар гаргахыг ерөнхий нябод зөвшөөрсүгэй... гэх бичилттэй Чанарын шагнал олгох тухай №77 дугаар тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын 13 дахь жагсаалтад Л.С  200 гэх бичвэртэй архивын хуулбар (хх-ийн 50 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1989 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн ...Тус газрын Барилга засварын тасгийн шавар будагчин Л.С  хүүхэд төрүүлсний дараах тэтгэмжтэй 3-н сарын чөлөөг 1989.08.13-ны өдрөөс олгосугай... гэх бичилттэй Тэтгэмжтэй чөлөө олгох тухай №11 дугаар тушаалын архивын хуулбар (хх-ийн 51 дүгээр тал),

Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1989 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ...Барилга засварын тасгийн ажилчин Л.С  хүүхэд төрүүлж, цаашдаа хүүхдээ асрах шаардлагатай гэсэн хүсэлтийг харгалзан 1989 оны II дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тэтгэмжгүй 3 сарын чөлөө олгосугай... гэх бичилттэй Ажилд томилох чөлөө олгох тухай №162 дугаар тушаалын архивын хуулбар (хх-ийн 15, 52 дугаар тал),

№01 дугаартай Л.С д 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн ХБУГ-ын олгосон пропускийн эх хувь (хх-ийн 16 дугаар тал),

№1263 дугаартай Л.С 1990 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр нээж олгосон Хэрэглээний хоршооны гишүүний үнэмлэхийн эх хувь (хх-ийн 17 дугаар тал),

Дулаан эрчим хоршооны даргаас Л.С д 1991 оны 12 дугаар сарын 11-ний өдөр олгосон баярын бичгийн эх хувь (хх-ийн 18 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 1/166 дугаартай албан бичгээр ирүүлсэн Л.С Ажилладаг гэх хэсэгт Худалдаа бэлтгэлийг удирдах газар, ажилд орсон он гэх хэсэгт 1986, эрхэлдэг ажил гэх хэсэгт Засал чимэглэлч, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1986, оршдог сум, район гэх хэсэгт Мөрөн, бүртгэгчийн он, сар, өдөр гэх хэсэгт 1988.09.26 гэх бичвэртэй ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт баримтын архивын хуулбар (хх-ийн 45-47 дугаар тал), зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иймд Л.С гийн Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын Барилга засварын тасагт 1986 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл шаварчин, будагчин, ажилчнаар, Хөвсгөл аймгийн Дулаан эрчим хоршоонд 1990 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал засал чимэглэлчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Л.С  нь 1995 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан болох нь №1700000112 дугаартай Баталгаажилтын хуудас хавтаст хэрэгт авагдсан болно. (хх-ийн 42 дугаар тал)

Л.С д холбогдох ажилд томилсон, чөлөөлсөн тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн Тус аймгийн Дулаан-Эрчим хоршооны баримт манай архивд шилжиж ирээгүй тул Л.С п холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэх бичилттэй 11/05 дугаар албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул хавтаст хэрэгт авагдсан бусад баримтыг үндэслэн хэргийн шийдвэрлэсэн болно. (хх-ийн 21 дүгээр тал)

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Л.С (Р*********)-гийн Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын Барилга засварын тасагт 1986 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл шаварчин, будагчин, ажилчнаар, Хөвсгөл аймгийн Дулаан эрчим хоршоонд 1990 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал засал чимэглэлчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Л.С гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ОЮУНЖАРГАЛ