| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/00428/И |
| Дугаар | 155/ШШ2024/00445 |
| Огноо | 2024-05-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 155/ШШ2024/00445
| 2024 оны 05 сарын 01 өдөр | Дугаар 155/ШШ2024/00445 | Хөвсгөл аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн *********** байрлах, ХААН банк ХК (************)*-ийн Хөвсгөл салбар,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ************* оршин суух, Б.Г (*************),
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ************ оршин суух, Б.О (****************),
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 1,927,658.45 төгрөг, зээлийн хүү 986,327.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 171,993.49 төгрөг, нийт 3,085,979.03 (гурван сая наян таван мянга есэн зуун далан есэн төгрөг гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай 155/2024/00428/и индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарын захирал Л.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Г, Б.О нар нь ХААН Банкны Хөвсгөл салбарын ********* тооцооны төвтэй 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр ********** тоот дугаартай зээлийн гэрээ байгуулж, 13,287,673.98 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 2,500,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай цалингийн зээлийг өрхийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан.
Зээлдэгч нь 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар зээл эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн төлбөрт 13,860,015.53 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 8,333,818.67 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 14,022.93 нийт 22,207,857.13 төгрөг төлсөн байна.
Өнөөдрийн байдлаар зээлийн төлбөр 1,927,658.45 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 986,327.09 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 171,993.49 төгрөг хугацаа хэтрүүлээд 710 хоног болж байна.
Иймд банк зээлийн гэрээний 6-р зүйлийн 6.1.1 хэсгийг үндэслэн шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг хүргүүлж байна. Үүнд:
2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар зээлийн төлбөрт:
Үндсэн зээл 1,927,658.45 төгрөг,
Зээлийн хүү 986,327.09 төгрөг,
Нэмэгдүүлсэн хүү 171,993.49 төгрөг, нийт 3,085,979.03 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарын захирал Л.Б 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн ********* дугаартай албан бичгээр тус шүүхэд ****оны ***** дүгээр сарын *******-ний өдөр ирүүлсэн тайлбартаа: ХААН банкны гаргасан нэхэмжлэлийн хариуцагч Б.Г, Б.О нар нь нэхэмжлэлийн шаардлага 3,085,979.03 төгрөг, тэмдэгтийн хураамж 64,326.00 төгрөгийг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбар нь Б.Г, Б.О нарт холбогдуулан үндсэн зээл 1,927,658.45 төгрөг, зээлийн хүү 986,327.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 171,993.49 төгрөг, нийт 3,085,979.03 (гурван сая наян таван мянга есэн зуун далан есэн төгрөг гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Г, Б.О нар нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 3,085,979.03 (гурван сая наян таван мянга есэн зуун далан есэн төгрөг гурван мөнгө) төгрөгийг ХААН банк ХК-д төлсөн болох нь нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарын захирал Л.Б тус шүүхэд 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар биелүүлсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Төрийн сангийн 100170000941 дугаартай дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,326 (жаран дөрвөн мянга гурван зуун хорин зургаа) төгрөгийн тал хувь болох 32,163 (гучин хоёр мянга нэг зуун жаран гурав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 32,163 (гучин хоёр мянга нэг зуун жаран гурав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч ХААН банк ХК-д олгохоор тогтлоо.
Хариуцагч Б.Г, Б.О нар нь улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 32,163 (гучин хоёр мянга нэг зуун жаран гурав) төгрөгийг нэхэмжлэгч ХААН банк ХК-д төлсөн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Г, Б.О нарт холбогдох, үндсэн зээл 1,927,658.45 төгрөг, зээлийн хүү 986,327.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 171,993.49 төгрөг, нийт 3,085,979.03 (гурван сая наян таван мянга есэн зуун далан есэн төгрөг гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Г, Б.О нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 3,085,979.03 (гурван сая наян таван мянга есэн зуун далан есэн төгрөг гурван мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч ХААН банк ХК-д төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,326 (жаран дөрвөн мянга гурван зуун хорин зургаа) төгрөгийн тал хувь болох 32,163 (гучин хоёр мянга нэг зуун жаран гурав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 32,163 (гучин хоёр мянга нэг зуун жаран гурав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч ХААН банк ХК-д олгож, хариуцагч Б.Г, Б.О нь улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 32,163 (гучин хоёр мянга нэг зуун жаран гурав) төгрөгийг нэхэмжлэгч ХААН банк ХК-д төлсөн болохыг дурьдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ