| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Отгон Аззаяа |
| Хэргийн индекс | 182/2024/03611/И |
| Дугаар | 182/ШШ2024/03249 |
| Огноо | 2024-08-02 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 182/ШШ2024/03249
| 2024 08 02 | 182/ШШ2024/03249 |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох
тухай
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Аззаяа би,
Нэхэмжлэгч: Омни Капитал ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо,*******, 101б тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 53-р байр 31 тоотод оршин суух Батсүхийн Цогбат /РД:УК97083031/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 558,240 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Омни Капитал ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Омни Капитал ББСБ ХХК нь ******* 2021.07.28-ны өдөр 66565 дугаар тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2021.09.13-ны өдөр 150,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 9.72 хувийн хүүтэй, 273012 тоот зээлийг Хаан банк дахь 5042424866 тоот дансанд дээрх зээлийг зээлдэгч ******* нь шилжүүлэн авсан. Хариуцагч ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024.01.30-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 150,000 төгрөг, нийт идвэхтэй ашигласан 900 хоног /зээлийн гэрээний 30+хугацаа хэтэрсэн 840 + 1 удаагийн хүү сунгалтаар 30 хоног/-ын хүүнд төлсөн 14,580 төгрөгийг хасаж, хүү 422,820 төгрөг, нийт 558,240 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Омни Капитал ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 558,240 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх төлбөрийг 2 сарын хугацаанд буюу 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 279,120 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 279,120 төгрөгөөр тус тус төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Омни Капитал ББСБ ХХК нь хариуцагч *******ад холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 558,240 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлага болох 558,240 төгрөгийг 2 сарын хугацаанд буюу 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 279,120 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 279,120 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Омни Капитал ББСБ ХХК нь *******ад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 558,240 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,398 төгрөгийн 50 хувь буюу 8,699 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 8,699 төгрөгийг, хариуцагч *******аас 8,699 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Омни Капитал ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ О.АЗЗАЯА