Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 156/шш2024/00362

 

 

 

 

 

 

2024 07 22 156/ШШ2024/00362

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

156/2024/00342/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 19 дүгээр хороо 70 дугаар байр 61 тоотод оршин суух, ******* овогт *******-******* *******,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******,

Нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч А.******* нь 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баянхутаг сумын Соёлын төвд эрхлэгчээр, 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл тус Соёлын төвд бүжгийн багшаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.******* нь 1988 оны 07 сарын 15-ны өдрөөс 1990 оны 07 сарын 01-нийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Баянхутаг сумын Соёлын төвийн эрхлэгчээр, 1990 оны 07 сарын 01-ны өдрөөс 1992 оны 08 сарын 10-ныг хүртэл хугацаанд бүжгийн багшаар тус тус ажилласан. 1992 оны 08 сарын 15-ны өдрөөс одоог хүртэл ерөнхий боловсролын сургуульд тасралтгүй 36 дахь жилдээ ажиллаж байна. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл Баянхутаг сумын Соёлын төвийн эрхлэгчээр ажилд ороод бүжгийн багшаас халагдсан тушаалыг хөдөлмөрийн дэвтэрт нөхөн бичилт хийгдсэнээс ажилласан жил баталгаажих боломжгүй болсон. Хэнтий аймгийн архиваас Баянхутаг сумын Соёлын төвийн эрхлэгчээр 1988 оны 07 сарын 15-ны өдрийн 32 тоот ажилд орсон тушаал, мөн 1988 оны 12 сарын 30-ны өдрийн цалин тогтоох тухай 58 тоот тушаал, 1988 оны 08 сарын 02-ны өдрийн шагнах тухай 41 тоот тушаал, 1989 оны 07 сарын 17-ны өдрийн хавсран ажиллуулах тухай 41 тоот тушаал, 1990 оны 07 сарын 19-ны өдрийн ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай 48 тоот тушаалыг ирүүлсэн. Баянхутаг сумын Соёлын төвийн архиваас 1992 оны 07 сарын 01-ны өдрийн ажилд түр томилох тухай тушаал мөн 1989,1990, 1992 онуудын цалингийн түүвэр зэргийг ирүүлсэн боловч байгууллагын архивын сан хөмрөгт тус байгууллагын 1991 онтой холбоотой тушаал цалингийн баримтууд огт байхгүй байгаа тухай 2024 оны 06 сарын 12-ны өдрийн 17 тоот албан бичгээр ирүүлсэн тул шүүхэд хандаж ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай байна.

Иймд 1988 оны 07 сарын 15-ны өдрөөс 1990 оны 07 сарын 01-ныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Баянхутаг сумын Соёлын төвийн эрхлэгчээр, 1990 оны 07 сарын 01-ны өдрөөс 1992 оны 08 сарын 10-ныг хүртэл хугацаанд тус байгууллагад бүжгийн багшаар тус тус ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Хүсэлт гаргагч А.*******ын шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч А.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна. Тэрээр дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа нотлохоор хэрэгт дараах баримтуудыг ирүүлсэн байна. Үүнд:

1. Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 4 тал),

2. Нийслэлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн тодорхойлолт (хх-ийн 5 тал),

3. Хүсэлт гаргагчийн нэр дээрх хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 6-7 тал)

4. Хэнтий аймгийн Баянхутаг сумын Соёлын төвийн 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 07 дугаартай тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 8 тал),

5. Баянхутаг сумын Соёлын төвийн эрхлэгчийн 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Ажилд түр томилох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 9 тал),

6. А.*******ын 1989 оны №01 дугаартай цалингийн тооцооны картын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 10-14 тал),

7. Хэнтий аймгийн Соёлын төвийн хэлтсийн даргын 1988 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 58 дугаар Цалин тогтоох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 15 тал),

8. Хэнтий аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны соёлын хэлтсийн даргын 1988 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 41 дугаартай Шагнах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 16-17 тал),

9. Хэнтий аймгийн соёлын хэлтсийн даргын 1988 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 41 дугаар Хавсран ажлуулах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 18 тал),

10. Хэнтий аймгийн Соёлын хэлтсийн даргын 1990 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 48 дугаар Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 19 тал),

11. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн 8/127 дугаартай тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 20 тал),

12. Хэнтий аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны соёлын хэлтсийн даргын 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 32 дугаартай Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 21 тал),

13. А.*******ын төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-ийн 22 тал),

14. Гэрч Б.******* шүүхэд өгсөн ...А.******* нь намайг Хэнтий аймгийн Баянхутаг сумын Соёлын төвд номын санчаар ажилладаг байхад 1988 онд анх сургуулиа төгсөөд ирж байсан. 1988 оноос 1990 оныг дуустал Хэнтий аймгийн Баянхутаг сумын Соёлын төвд эрхлэгчээр ажилдаг байсан. Бид хамт ажилладаг байсан. 1990 оноос Хэнтий аймгийн төв рүү бүжгийн багшаар ажиллахаар явсан гэж сонсож байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 33 тал),

15. Гэрч Д.******* шүүхэд өгсөн ...1988 оноос 1990 он хүртэл А.******* нь Хэнтий аймгийн Баянхутаг сумын Соёлын төвд эрхлэгчээр ажиллаж байгаад 1990 оноос 1992 хүртэл Баянхутаг сумын Соёлын төвд бүжгийн багшаар ажиллаж байсан. Бид 4 жил хамт ажилласан. Тэгээд А.******* нь Хэнтий аймаг руу шилжиж сургуульд багшаар ажиллаж байгаа гэж сонссон... гэх мэдүүлэг (хх-ийн 34 тал) зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.

Түүний дээрх хугацаанд ажиллаж байсныг нотлох ажилд томилогдсон болон чөлөөлөгдсөн тушаал өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа нь Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн 8/127 дугаартай албан бичиг болон хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлтээр нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр А.*******тай хамт ажиллаж байсан гэх , нараас гэрчийн мэдүүлэг авсан ба эдгээр хүмүүс нь Хэнтий аймгийн Баянхутаг сумын Соёлын төвд 1988-1992 онд ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан гэрч Д.******* нэр дээрх Хэнтий аймгийн Архивын тасгаас олгосон лавлагааний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 38/, гэрч Д.******* нэр дээрх хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 36-39/, гэрч Б.******* нэр дээрх Хэнтий аймгийн Соёлын хэлтсийн даргын 1991 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 30/, гэрч Б.******* нэр дээрх хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 28-29/-аар нотлогдож байна.

Иймд хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч А.******* нь 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баянхутаг сумын Соёлын төвд эрхлэгчээр, 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус Соёлын төвд бүжгийн багшаар, 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл тус Соёлын төвд арга зүйчээр тус тус ажиллаж байсан болох нь нотлогдож байх тул  нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* овогт *******-******* ******* /РД:СЕ69032101/-ыг 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баянхутаг сумын Соёлын төвд эрхлэгчээр, 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус соёлын төвд бүжгийн багшаар, 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл тус соёлын төвд арга зүйчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  

   

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ        Б.МАРИНА