| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00279/И |
| Дугаар | 156/шш2024/00363 |
| Огноо | 2024-07-22 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 156/шш2024/00363
2024 07 22 156/ШШ2024/00363
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2024/00279/и
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Хэнтий аймгийн Хэрлан сумын 2 дугаар баг Булгийн 21-10 тоотод суух, ******* овогт ******* *******,
Хүсэлтийн шаардлага: Г.******* хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч О.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч О.******* нь Г.******* хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2. Хүсэлт гаргагч О.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2011 оноос Г.******* танилцаж, 2015 онд нэг гэрт орж 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр охин Ч.*******-******* төрсөн. Тухайн үед Г.*******ийн паспорт байхгүй байсан болохоор охиныхоо төрсний гэрчилгээг нь авахдаа охиноо өөрийнхөө нэр дээр овоглуулж авсан. Түүнээс хойш эцгээр нь овоглоно гэж явсаар байгаад өнөөдрийг хүрсэн. Нөхөр маань 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр зуурдаар нас барсан. Иймд намайг Г.******* хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч О.*******ийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
2. Хүсэлт гаргагч О.******* нь Г.******* 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд хамтран амьдарч байсан, тэдгээрийн дундаас 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр охин Ч.*******-******* төрсөн, улмаар нөхөр Г.******* нь 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр нас барсан болох нь хэрэгт авагдсан *******ийн 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр нас барсныг 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр бүртгэж 0070 дугаартай бүртгэв гэх нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 7 тал/, Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 111 дугаартай тодорхойлолт /хх-ийн 30 тал/, Г.*******, О.*******, охин О.*******-******* нарын хамт авахуулсан гэх гэрэл зургууд /хх-ийн 11-12 тал/, гэрч Ц.*******, Н.******* нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Иймд ******* ******* нь ******* 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болох нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* овогт ******* ******* /РД:СШ78122606/-г СП77021710 регистрийн дугаартай ******* 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА