| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 128/2022/0760/З |
| Дугаар | 128/ШШ2023/0057 |
| Огноо | 2023-01-17 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 128/ШШ2023/0057
Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг би, иргэн Б.Э-н нэхэмжлэлтэй, **** дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...***** дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэр У***** хэсэгт байрлах 678 м.кв газрыг 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлэхийг ***** дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах, дээрх газрыг хуульд заасан хугацаа, зориулалтын дагуу иргэн Б.Э-д эзэмшүүлэхийг **** дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах гэжээ.
2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нь **** дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр У**** хэсэгт байрлах 678 м.кв газрыг эзэмшихийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, талууд харилцан тохиролцож энэхүү гэрээний 2-т бичигдсэн нэгж талбарын дугаар, солбилцол бүхий **** дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, У**** хэсэгт байрлах 688.5 м.кв газрыг хариуцагч нь 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулж, нэхэмжлэгчид хуульд заасан хугацаа болзолтойгоор эзэмшүүлэхээр харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Э нь **** дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан **** дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр У**** хэсэгт байрлах 678 м.кв газрыг 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлэхийг **** дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах, дээрх газрыг хуульд заасан хугацаа, зориулалтын дагуу иргэн Б.Э-д эзэмшүүлэхийг **** дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлсэн байна.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-т Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно гэж заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчид харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь **** дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр У**** хэсэгт байрлах 678 м.кв газрыг эзэмшихийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах, хариуцагч Эвлэрлийн гэрээний 2-т заасан солбилцол бүхий **** дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, У**** хэсэгт байрлах газрыг 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулж, нэхэмжлэгчид хуульд заасан хугацаа болзолтойгоор зохих этгээдийн шийдвэр гаргуулж эзэмшүүлэх агуулга бүхий үүрэг хүлээж тохиролцсоноо илэрхийлж, 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Эвлэрлийн гэрээ байгуулжээ.
3.Хариуцагч нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 19/1301 дугаар албан бичгээр олгосон итгэмжлэлдээ Т.Э-д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дүгээр зүйлийн 28.2.5-т заасан эвлэрэх эрхийг олгожээ.
4.Нэхэмжлэгч Эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгч нь **** дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр У**** хэсэгт байрлах 678 м.кв газрыг эзэмшихийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзахаа гэрээндээ илэрхийлж, уг гэрээгээ шүүхэд ирүүлсэн байгаа тул нэхэмжлэгч энэ нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, үүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
5.Хариуцагч Эвлэрлийн гэрээний 2-т зааснаар уг хэсэгт заасан солбилцол бүхий **** дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, У**** хэсэгт байрлах газрыг 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулж, нэхэмжлэгчид хуульд заасан хугацаа болзолтойгоор зохих этгээдийн шийдвэр гаргуулж эзэмшүүлэх үүрэг хүлээж байгаа болоод энэ үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд үүргийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар албадан гүйцэтгэх эрх зүйн үр дагавартай болохыг ойлгосны үндсэн дээр эвлэрч байна гэж шүүх үзсэн.
6.Талууд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2, 68.4-т заасны дагуу Эвлэрлийн гэрээг гэрээг бичгээр хийж, нэхэмжлэгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхмаа нар тус тус гарын үсэг зурсан, энэхүү Эвлэрлийн гэрээ нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, Монгол Улсын хууль, хууль тогтоомжид харшлаагүй гэж дүгнэсэн тул нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Э-ийн **** дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр У**** хэсэгт байрлах 678 м.кв газрыг эзэмшүүлэхийг **** дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч нарын **** дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр У**** хэсэгт байрлах 1-2 дэх цэг нь Х-5292651.376, Ү-629988.757, урт 10.18 метр; 2-3 дахь цэг Х-5292661.120, Ү-629993.418, урт 17.95 метр; 3-4 дэх цэг Х-5292671.439, Ү-630008.103, урт 13.24 метр; 4-5 дахь цэг Х-5292677.533, Ү-630019.862, урт 6.84 метр; 5-6 дахь цэг Х-5292670.818, Ү-630018.541, урт 32.57 метр; 6-7 дахь цэг Х-5292638.859, Ү-630012.254, урт 6.28 метр; 7-8 дахь цэг Х-52926632.694, Ү-630011.041, урт 29.08 метр координат бүхий газрыг 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулахаар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх, газрыг хуульд заасан хугацаа, зориулалтын дагуу иргэн Б.Э-д эзэмшүүлэхээр эвлэрснийг баталж, үүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 47.6, 50 дугаар зүйлийн 50.4, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35,100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү захирамжийн хувийг нэхэмжлэгч, хариуцагч нарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Н-д даалгасугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ