| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00234/И |
| Дугаар | 156/шш2024/00374 |
| Огноо | 2024-07-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 156/шш2024/00374
2024 07 30 156/ШШ2024/00374
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2023/00234/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хаан банкны Хэнтий салбар,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хэрлэн хийдийн 8-12 тоотод оршин сууж байсан, ******* овогт ******* *******-*******,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хэрлэн хийдийн 8-12 тоотод оршин суух, ******* овогт ******* *******,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн төлбөр 27,369,437.48 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******,
Хариуцагч О.*******-******* /цахимаар/,
Хариуцагч Г.*******
Хариуцагч Г.*******гийн өмгөөлөгч Б.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Хаан банкны Хэнтий салбар нь хариуцагч О.*******-*******, Г.******* нарт холбогдуулан зээлийн төлбөр 27,369,437.48 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2. Нэхэмжлэгч Хаан банкны Хэнтий салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн О.*******-*******, Г.******* нар нь ХААН банкны Хэнтий салбарын Төв тооцооны төвөөс 2021 оны 06 сарын 16-ны өдрийн ЗГ/202146473914 тоот зээлийн гэрээ, БГХ202146473914 тоот барьцааны гэрээ байгуулж 22,000,000 /хорин хоёр сая/ төгрөгийн малчны зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 23 сарын хугацаатай авсан бөгөөд зээлийн барьцаанд А дансны 715 толгой мал, 5 ханатай гэр 1 ширхэгийг тус тус барьцаалуулсан.
Зээлдэгч нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу нийт үндсэн зээлд 3,191,753 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 2,606,158.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 32,087.60 төгрөг, нийт 5,830,000 төгрөг төлсөн байна. Зээлдэгч зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, банк зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй байна.
Иймээс банк зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дахь хэсгийг үндэслэн шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Үүнд:
- 2021 оны 06 сарын 16-ны өдрийн ЗГ/202146473914 тоот зээлийн гэрээг цуцлах;
- 2024 оны 04 сарын 24-ний өдрийн байдлаарх зээлийн төлбөр үүнд үндсэн зээлийн төлбөр 18,808,246.59 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 7,536,118.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,025,072.81 төгрөг, нийт 27,369,437.48 төгрөг гаргуулах;
- Улсын тэмдэгтийн хураамж 294,797.19 төгрөгийг гаргуулах;
- Зээлийн төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох А дансны 715 толгой мал, 5 ханатай гэр 1 ширхэг зэрэг хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар тус тус нэхэмжилж байна гэжээ.
3. Хариуцагч О.*******-*******, Г.******* нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хаан банкны Хэнтий салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү нийт 27,369,437.48 төгрөгийг өнөөдөр буюу 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс хойш 12 сарын хугацаанд төлж барагдуулна. О.*******-******* миний бие хорих ангид хоригдож байгаа бөгөөд 7 сарын дараа суллагдана. Тэгээд 5 сарын дотор төлбөрийг төлнө. Зээлийн төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 715 толгой мал, 5 ханатай гэр 1ш хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг зөвшөөрч бичгээр эвлэрлийн гэрээ байгуулж байна гэв.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч О.*******-*******, Г.******* нар нь Хаан банкны Хэнтий салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү нийт 27,369,437.48 төгрөгийг өнөөдөр буюу 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс хойш 12 сарын хугацаанд төлж барагдуулна гэснийг хүлээн зөвшөөрч байна. Хэрэв тохиролцсон хугацаанд зээлийн төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 715 толгой мал, 5 ханатай гэр 1ш хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулна. Нэхэмжлэгч талаас 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн ЗГ/202146473914 тоот зээлийн гэрээг цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, бичгээр эвлэрлийн гэрээ байгуулж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
2. Хариуцагч О.*******-*******, Г.******* нар нь шүүх хуралдаанд Хаан банкны Хэнтий салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү нийт 27,369,437.48 төгрөгийг өнөөдөр буюу 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс хойш 12 сарын хугацаанд төлж барагдуулахыг, мөн зээлийн төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 715 толгой мал, 5 ханатай гэр 1ш хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг хүлээн зөвшөөрч,
- нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.******* нь шүүх хуралдаанд хариуцагч О.*******-*******, Г.******* нарын Хаан банкны Хэнтий салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү нийт 27,369,437.48 төгрөгийг 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс хойш 12 сарын хугацаанд төлж барагдуулахыг, хэрэв тохиролцсон хугацаанд зээлийн төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 715 толгой мал, 5 ханатай гэр 1ш хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар, нэхэмжлэгч талаас 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн ЗГ/202146473914 тоот зээлийн гэрээг цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж талууд эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан байна.
3. Иймд талуудын бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Хэнтий салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 364,997 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.*******-*******, Г.******* нараас 27,369,437.48 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 294,797 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Хэнтий салбарт олгож шийдвэрлэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Хэнтий салбарын нэхэмжилсэн 27,369,437.48 /хорин долоон сая гурван зуун жаран есөн мянга дөрвөн зуун гучин долоон төгрөг дөчин найман мөнгө/ төгрөгийг хариуцагч О.*******-*******, Г.******* нар нь төлөхийг хүлээн зөвшөөрч, хэрэв тохиролцсон хугацаанд зээлийн төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 715 толгой мал, 5 ханатай гэр 1ш хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж, нэхэмжлэгч талаас 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн ЗГ/202146473914 тоот зээлийн гэрээг цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Хэнтий салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 364,997 /гурван зуун жаран дөрвөн мянга есөн зуун ерөн долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.*******-*******, Г.******* нараас 27,369,437.48 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 294,797 /хоёр зуун ерөн дөрвөн мянга долоон зуун ерөн долоо/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Хэнтий салбарт олгож шийдвэрлэв.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА