Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 156/шш2024/00375

 

2024 07 30 156/ШШ2024/00375

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай  

 

156/2024/00317/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо 60/1 байрны 5-5 тоотод оршин суух, *******-******* *******

Хариуцагч: Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр баг Жаргалант Дэрвэн 1 дүгээр гудамж оршин суух, ******* *******,

Нэхэмжлэлийн шаардлага: 1,100,000  төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:  

1. Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Т.*******од холбогдуулан 1,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нэхэмжлэгч Т.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2023 оны 2 дугаар сарын 19-ний өдөр миний бие өөрийн 5007730829 тоот данснаас Т.*******ын 5950040412 тоот дансруу 1,100,000 төгрөгийг шилжүүлсэн. Надад эгчид нь мөнгөний хэрэг болоод байна. 1,100,000 төгрөг зээлдүүлээч гэж хүссэн. Би та боломжоороо төлөөд зээлээ барагдуулаарай гэхэд Т.******* эгч тэгэлгүй яахав гэж байсан, би итгэж байсан тул мөнгөө зээлдүүлсэн. Би удаа дараа сануулж утасдаж, байсан. 2024 оны 01 дүгээр сарын дундуур хамгийн сүүлд ярихад надад мөнгө байхгүй юугаараа би төлдөгийн гэсэн энэ өдрөөс хойш утасаа авахгүй салгасан, холбогдох боломжгүй болсон. Иймд Т.*******оос 1,100,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Т.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Т.******* миний бие нэхэмжлэлийн шаардлага 1,100,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:  

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн шүүхэд хандан гаргасан 1,100,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

4. Хариуцагч Т.******* нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*******оос улсын тэмдэгтийн хураамж 32,150 төгрөгийн тал хувь 16,075 төгрөгийг, улсын орлогоос 16,075 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Т.*******т олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.*******ийн нэхэмжилсэн 1,100,000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгийг хариуцагч Т.******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,150 /гучин хоёр мянга нэг зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*******оос улсын тэмдэгтийн хураамж 32,150 төгрөгийн тал хувь 16,075 /арван зургаан мянга далан тав/ төгрөгийг, улсын орлогоос 16,075 /арван зургаан мянга далан тав/ төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Т.*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Т.******* нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МАРИНА