Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 156/ШШ2024/00303

 

 

 

 

 

 

 

 

2024 06 11 156/ШШ2024/00303

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

156/2024/00213/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал,

Нэхэмжлэгч: ******* ББСБ ХХК

Хариуцагч: ******* *******

Нэхэмжлэлийн шаардлага: 2 822 196 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...У.******* нь "******* ББСБ" ХХК-тай 2022 оны 06-р сарын 10-ний өдөр 10 тоот Зээлийн гэрээ байгуулан 1 699 900 төгрөгийг жилийн 36.0%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээл авсан болно. Хариуцагч нь зээл авсан өдрөөс хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ гэрээний нөхцөлд зааснаар биелүүлэхгүй ноцтой зөрчил гаргасан тул нэхэмжлэл гаргаж буй өдрийн байдлаар:

Үндсэн зээлийн үлдэгдэл 1 699 900 төгрөг,

Төлөх ёстой хүү 1 040 368.58 төгрөг,

Нэмэгдүүлсэн хүү 79 427.46 төгрөг,

Нотариатын зардал 2 500 төгрөг,

Нийт 2 822 196 төгрөгний үлдэгдэлтэй байна.

Иймд зээлийн гэрээний төлбөрт 2 822 196 төгрөгийг У.*******ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч У.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:... Би "******* ББСБ" ХХК-аас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцаж зээлийн үлдэглэл төлбөр 2 822 196 төгрөгийг

-       2024 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 705 549 төгрөг,

-       2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 705 549 төгрөг,

-       2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 705 549 төгрөг,

-       2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 705 549 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч У.******* нь "******* ББСБ"-ын нэхэмжлэлийн шаардлага болох 2 822 196 төргөрийг 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч "******* ББСБ" ХХК нь хариуцагч У.*******т холбогдуулан 2 822 196 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч У.******* нь 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 705 549 төгрөгийг тус тус төлөхөө илэрхийлж, нэхэмжлэгч нь дээрх саналыг хүлээн зөвшөөрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна. Иймд зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60 105.14 төгрөгийн 30 052.57 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч нараас 30 052.57 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хариуцагч У.******* нь төлбөр 2 822 196 төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 705 549 төгрөг, 2024 оны 7 сарын 30-ны өдөр 705 549 төгрөг, 2024 оны 8 сарын 30-ны өдөр 705 549 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 705 549 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60 105.14 төгрөгийн 30 052.57 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 30 052.57 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ  Х.ОТГОНЖАРГАЛ