Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 156/ШШ2024/00304

 

 

 

 

 

 

 

 

2024 06 11 156/ШШ2024/00304

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

156/2024/00213/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал,

Нэхэмжлэгч: ******* банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч

Хариуцагч: ******* *******

Нэхэмжлэлийн шаардлага: 13 093 445.14 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А-153 дугаартай ******* банк ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай" тушаалаар ******* банк ХХК-д Банкны эрх хүлээн авагч томилсон бөгөөд Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт зааснаар ******* банкны эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх Банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Банкны эрх хүлээн авагчаас ******* банкны зарим актив, пассив, хөрөнгийг Төрийн банкинд шилжүүлж ******* банкны чанаргүй актив нь Банкны эрх хүлээн авагчийн тэнцэлд үлдсэн. Үүнд зээлдэгч Г.*******т олгосон чанаргүй зээл хамаарч байна.

Иймд Банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байгаа болно. Зээлдэгч Г.*******ийн хувьд ******* банктай 2012 оны 12 сарын 25-ны өдөр №Ц3-27 тоот дугаартай Барьцаат зээлийн гэрээ буюу Цалингийн зээлийн гэрээг байгуулан 3 500 000 /гурван сая таван зуун мянган төгрөг/-ийн зээлийг жилийн 28.8 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар авч ашигласан.

******* банкнаас 2012 оны 12 сарын 26-ны өдөр зээлдэгч Г.*******ийн ******* банк дахь 25190000283 тоот дансанд зээлийн гэрээний 2.1.1-т заасан 3 500 000 төгрөгийг шилжүүлэн, мемориалын баримтанд зээлдэгч Г.******* нь гарын үсгээ зуран баталгаажуулсан. Тухайн үед зээлдэгч Г.******* нь "******* *******" ХХК-д цэвэрлэгчийн ажлыг сарын 678 000 төгрөг /зургаан зуун далан найман мянган төгрөг/-ийн үндсэн цалинтай ажилладаг байсныг тус байгууллагын 2012 оны 12 сарын 25-ны өдрийн байгууллагын захирал болох Б.Чулуунтогтох, Ерөнхий нягтлан бодогч Д.******* нарын тамга тэмдэг бүхий тодорхойлолт болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар нотлогдож байна.

Гэвч тус байгууллагын Ерөнхий нягтлан бодогч Д.******* тус баримтуудыг хуурамчаар үйлдэн түүнийг зээлдэгч Г.******* нь ашиглаж ******* банкнаас зээл авсан нь тогтоогдсон бөгөөд үүнтэй холбоотойгоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 5/177 тоот дугаартай "Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" тогтоолоор Ерөнхий нягтлан бодогч Д.*******ид холбогдох эрүүгийн 201323000348 дугаартай хэргийг 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай" хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Тухайн үед уг хэргийг эрүүгийн журмаар шалгаж байсан тул манай зүгээс иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй байсан ба 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд болон 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан, эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж, үүний дагуу 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2021/00837 дугаартай шийдвэрээр эрэн сурвалжлуулсан.

Түүнчлэн эрэн сурвалжлах ажиллагааг явуулсны үр дүнд 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өндөрхаан багийн Засаг Даргын 158 тоот тодорхойлолтоор зээлдэгч Г.*******ийг Хэнтий аймаг, Хэрлэн сум, Өндөрхөөн баг, Т-165 байрны 5 тоотод оршин суудаг болохыг тогтоосон болно.

Иймд шүүхэд нэхэмжлэл гаргаж буй өдөр болох 2024.04.24-ний өдрийн байдлаар зээлдэгч Г.*******ийн зээлийн гэрээний үүргийн дагуу: Үндсэн зээлийн үлдэгдэл 2 789 257.72 төгрөг /хоёр сая долоон зуун наян есөн мянга хоёр зуун тавин долоон төгрөг далан хоёр мөнгө/,Зээлийн хүүний үлдэгдэл 8 591 483.08 төгрөг /найман сая таван зуун ерэн нэгэн мянга дөрвөн зуун наян гурван төгрөг найман мөнгө/; Зээлийн нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 1 712 704.34 төгрөг /нэг сая долоон зуун арван хоёр мянга долоон зуун дөрвөн төгрөг гучин дөрвөн мөнгө/-ийн үлдэгдэлтэй байна.Иймд нийт зээлийн гэрээний төлбөрийн үлдэгдэл болох 13 093 445.14 төгрөг /арван гурван сая ерэн гурван мянга дөрвөн зуун дөчин таван төгрөг арван дөрвөн мөнгө/-ийг Г.*******ээс гаргуулж, ******* банк дахь Банкны эрх хүлээн авагчид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:... Миний бие ******* банкны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах хариу тайлбарыг гаргаж байан. Миний бие нэхэмжлэлийн шаардлага 3 500 000 төгрөгийг төлж барагдуулахыг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Би хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээр цаашид гарах үр дагаварыг ойлгосон болно гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа ******* банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй хариуцагч Гансүх овогтой ******* /РД: СА78040802/-т холбогдох иргэний хэрэгт хариуцагч Г.******* нь зээлийн төлбөр болох 13 093 445.14 Арван гурван сая ерэн гурван мянга дорвон зуун дөчин таван төгрөг арван дөрвөн мөнгө/ төгрөгөөс 3 500 000.00 /Гурван сая таван зуун мянга/ төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчаас зээлийн үлдэгдэл болох 9 593 445.14 /есөн сая таван зуун ерэн гурван мянга дөрвөн зуун дөчин таван төгрөг арван дөрвөн монго/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Иймд хүсэлтийг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгнө үү гэжээ.  

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Г.*******т холбогдуулан 13 093 445.14 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийн шаардлага 3 500 000 төгрөгийг хариуцагч Г.******* төлөхийг  зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гарган өгсөн байна.

Нэхэмжлэгч тал хариуцагч Г.*******ийн зээлийн төлбөр болох 13 093 445.14 Арван гурван сая ерэн гурван мянга дорвон зуун дөчин таван төгрөг арван дөрвөн мөнгө/ төгрөгөөс 3 500 000.00 /Гурван сая таван зуун мянга/ төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчаас зээлийн үлдэгдэл болох 9 593 445.14 /есөн сая таван зуун ерэн гурван мянга дөрвөн зуун дөчин таван төгрөг арван дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэх тайлбарыг шүүхэд бичгээр гарган өгсөн байна.

 Зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болголоо.

Хариуцагч Г.******* нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт нийт 13 093 445.14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч ******* банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь 9 593 445.14 төгрөгөөс татгалзаж, үлдэх 3 500 000 төгрөгийг хариуцагч Г.******* нь төлөхийг зөвшөөрсөн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г.******* нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ  Х.ОТГОНЖАРГАЛ