Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 156/ШШ2024/00305

 

 

 

 

 

 

 

2024 06 11 156/ШШ2024/00305

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

156/2023/00278/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,

Нэхэмжлэгч: *******банк ХХК,

Хариуцагч: ******* *******, ******* *******,

Нэхэмжлэлийн шаардлага: 13 949 872,93 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иргэн У.******* /СА77112409/, Ч.******* /СА50012006/ нар нь *******банкны Хэнтий салбараас 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 58/287 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийг сарын 0.25% хувийн хүүтэй, жилийн 3% хүүтэй, мал аж ахуй дэмжих зориулалтаар 36 сарын хугацаатай зээл авсан. Тухайн зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ ноцтой зөрчиж зээлийг зориулалт бусаар ашигласан тул зээлийн гэрээний 2.1.6.2 заалтын дагуу зээлийн хүүг жилийн 21,6% хүүтэй, сарын 1,8% хүү болж нэмэгдэн зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт орсон. Зээлдэгч У.*******, хамтран зээлдэгч Ч.******* нар нь зээлийн эргэн төлбөрийн хуваарийн дагуу үүргээ зохих ёсоор биелүүлэхгүйгээр гэрээний үүргээ ноцтойгоор зөрчсөн. Банкны зүгээс зээлдэгчийн төлбөрийн үүрэгтэй холбоотой мэдэгдэл өгч, зээлдэгчтэй уулзаж, улмаар утсаар удаа дараа холбогдож байсан болно. Банкны зүгээс зээлдэгчтэй байгуулсан Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т заасан нөхцөлийг үндэслэн Банк нэг талын санаачилгаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж зээлийн төлбөрийг бүхэлд нь шаардаж байна. Иймд хариуцагч нараас 11 487 353.37 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

 

Хариуцагч У.*******, Ч.******* нар нь шүүхэд гаргасан тайлбартаа: ...Бид *******банк ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаж, дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлага 11 487 353.37 төгрөгийг төлж барагдуулахыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээр цаашид гарах үр дагаварыг ойлгосон гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *******банк ХХК нь хариуцагч У.*******, Ч.******* нарт холбогдуулан 11 487 353.37 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч *******банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 11 487 353.37 төгрөгийг төлөхийг хариуцагч У.*******, Ч.******* нар нь бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Хариуцагч нарын зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болголоо.

Хариуцагч У.*******, Ч.******* нар нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар нэхэмжлэгч *******банк ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт нийт 11 487 353.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч У.*******, Ч.******* нар нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198 747.65 төгрөгийн 99 373,825 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч нараас 99 373,825 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******банк ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч У.*******, Ч.******* нар нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ    Х.ОТГОНЖАРГАЛ