| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2024/00267/И |
| Дугаар | 156/ШШ2024/00306 |
| Огноо | 2024-06-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 156/ШШ2024/00306
2024 06 11 156/ШШ2024/00306
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай.
156/2024/00267/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал,
Нэхэмжлэгч: ******* ******* ******* ХХК
Хариуцагч: ******* *******
Нэхэмжлэлийн шаардлага: 8 607 115.33 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч ******* овогтой ******* нь "******* ******* *******" ХХК-тай 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 21/83 дугаартай Зээлийн гэрээ болон Үүргийн гүйцэтгэлийг хангуулах эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг тус тус байгуулан 6 500 000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн.
Зээлдэгч Н.******* нь 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 21/83 дугаартай зээлийн эргэн төлөх үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 57-72 УНЭ улсын дугаартай, ZVW301173694 арлын дугаартай, Toyota prius XW30 маркийн, цагаан өнгөтэй, 2010 онд үйлдвэрлэсэн, суудлын зориулалттай *******машиныг эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний дагуу зээлдүүлэгчийн нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлж, зээлдэгч нь унаж явах эрхтэйгээр зээл авсан.
Зээлдэгч нь зээлээ төлөхгүй удаа дараа зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлээ төлөхийг удаа дараа дээрх гэрийн хаягаар шаардлага хүргүүлж, түүний 98991319 дугаарын утсаар холбогдож төлбөрөө төлөхийг шаардахад удахгүй хийнэ. 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Зээлдэгчтэй уулзахад 2024 онй 3 дугаар сарын 26-ны өдрийн дотор хүү, нэмэгдүүлсэн хүүг бүрэн төлж барагдуулна зээлийн гэрээгээ шинэчлэн сарын төлөлтөө багасгаж сар бүр хугацаа хэтрэхгүй төлөх талаар баталгаа гаргасан боловч төлдөггүй, огт төлж барагдуулаагүй тул Зээлийн гэрээний 7.2.1, 7.2.13-д заасныг тус тус зөрчсөн байх тул гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачилгаар цуцлаж болно гэсний дагуу "******* ******* *******" ХХК нь гэрээг хугацаанаас өмнө цуцласан болно.
Зээлдэгч нь 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 14 удаагийн гүйлгээгээр нийт 4 923 900 төгрөг төлсөн. Үүнээс нэмэгдүүлсэн хүүнд 393 557.69 төгрөг, зээлийн хүүнд 3 641 927.62 төгрөг, үндсэн зээлэнд 888 414.69 төгрөгийг тус тус төлж барагдуулсан. Зээлийн гэрээний 2.7-т Зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү. зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийн дарааллаар төлүүлнэ хэмээн заасан. Шүүхэд өгсөн дансны хуулгын төлөлтийг дэлгэрэнгүй задлаж тайлбарлая. Үүнд:
1. 2021.11.29-ны өдрийн 405 900 төгрөг төлснөөс 34 хоногийн хугацаа хэтрэлттэй зээлийн хүүнд 265 416.55 төгрөг, үндсэн зээлэнд 140,483.45 төгрөг,
2. 2021.12.30-ны өдрийн 406 000 төгрөг төлснөөс 31 хоногийн хугацаа хэтрэлттэй зээлийн хүүнд 222 419.31 төгрөг, үндсэн зээлэнд 183 580.69 төгрөг,
3. 2022.01.31-ны өдрийн 406 000 төгрөг төлснөөс 32 хоногийн хугацаа хэтрэлттэй нэмэгдүүлсэн хүүнд 1 441.05 төгрөг, зээлийн хүүнд 230 568.32 төгрөг, үндсэн зээлэнд 173 990.63 төгрөг,
4. 2022.03.02-ны өдрийн 426 000 төгрөг төлснөөс 30 хоногийн хугацаа хэтрэлттэй нэмэгдүүлсэн хүүнд 2 800.90 төгрөг, зээлийн хүүнд 210 068.10 төгрөг, үндсэн зээлэнд 213 131 төгрөг,
5. 2022.04.09-ны өдрийн 447 000 төгрөг төлснөөс 38 хоногийн хугацаа хэтрэлттэй нэмэгдүүлсэн хүүнд 13 507.20 төгрөг, зээлийн хүүнд 256 637.56 төгрөг, үндсэн зээлэнд 176 855.24 төгрөг,
6. 2022.07.30 өдрийн 100 000 төгрөг төлснөөс 112 хоногийн хугацаа хэтрэлттэй нэмэгдүүлсэн хүүнд 100 000 төгрөг зээлийн хүүнд 0 төгрөг, үндсэн зээлэнд 0 төгрөг,
7. 2022.08.03 өдрийн 100 000 төгрөг төлснөөс 4 хоногийн хугацаа хэтрэлттэй нэмэгдүүлсэн хүүнд 51 897.36 төгрөг, зээлийн хүүнд 48 102.64 төгрөг, үндсэн зээлэнд 0 төгрөг,
8. 2022.08.12 өдрийн 100 000 төгрөг төлснөөс 9 хоногийн хугацаа хэтрэлттэй нэмэгдүүлсэн хүүнд 11 758.14 төгрөг зээлийн хүүнд 88 214.86 төгрөг, үндсэн зээлэнд 0 төгрөг,
9. 2022.10.05 өдрийн 200 000 төгрөг төлснөөс 54 хоногийн хугацаа хэтрэлттэй нэмэгдүүлсэн хүүнд 70 710.84 төгрөг зээлийн хүүнд 129 289.16 төгрөг, үндсэн зээлэнд 0 төгрөг,
10. 2022.10.18 өдрийн 100 000 төгрөг төлснөөс 13 хоногийн хугацаа хэтрэлттэй зээлийн хүүнд 100 000 төгрөг, үндсэн зээлэнд 0 төгрөг,
11. 2022.11.01 өдрийн 200 000 төгрөг төлснөөс 14 хоногийн хугацаа хэтрэлттэй зээлийн хүүнд 200 000 төгрөг, үндсэн зээлэнд 0 төгрөг,
12. 2022.12.07 өдрийн 900 000 төгрөг төлснөөс 36 хоногийн хугацаа хэтрэлттэй нэмэгдүүлсэн хүүнд 47 140.56 төгрөг зээлийн хүүнд 852 859.44 төгрөг, үндсэн зээлэнд 0 төгрөг,
13. 2023.02.01 өдрийн 533 000 төгрөг төлснөөс 56 хоногийн хугацаа хэтрэлттэй зээлийн хүүнд 532 626.32 төгрөг, үндсэн зээлэнд 373.68 төгрөг,
14. 2023.05.05-22 өдрийн 600,000 төгрөг төлснөөс 110 хоногийн хугацаа хэтрэлттэй нэмэгдүүлсэн хүүнд 94 274.64 төгрөг зээлийн хүүнд 505 725.36 төгрөг, үндсэн зээлэнд 0 төгрөг,
Зээлийн гэрээний 2.7, 3.2.4, 3.2.5, 3.2.11, 4.1.1, 5.1, Иргэний хуулийн 451.1, 453.1, 452.2 Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 21.2-т тус тус зааснаар хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 354 хоногийн хугацаа хэтрэлттэй үндсэн зээлийн үлдэгдэл 5 611 585.31 төгрөг, зээлийн хүү 2 532 013.04 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 463 516.98 төгрөг нийт 8 607 115.33 төгрөгийг гаргуулж, хариуцагч уг төлбөрийг сайн дураар барагдуулаагүй тохиолдолд зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн Фидуцийн гэрээний зүйл болох Н.*******гийн эзэмшил, ашиглалтад буй 57-72 УНЭ улсын дугаартай, ZVW301173694 арлын дугаартай, Тoyota prius XW30 маркийн, цагаан өнгөтэй, 2010 онд үйлдвэрлэсэн, суудлын зориулалттай тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:... Би ******* ******* ******* ХХК-аас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцаж зээлийн үлдэглэл төлбөр 8 607 115.33 төгрөгийг
- 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 500 000 төгрөг,
- 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 500 000 төгрөг,
- 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 500 000 төгрөг,
- 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 500 000 төгрөг,
- 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 825 000 төгрөг,
- 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 825 000 төгрөг,
- 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 825 000 төгрөг,
- 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 825 000 төгрөг,
- 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 825 000 төгрөг,
- 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 825 000 төгрөг,
- 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 825 000 төгрөг,
- 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 832 115.33 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. Эхний 2 сарын төлөлтөө хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан гүйцэтгүүлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: "******* ******* *******" ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ******* *******д холбогдох 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 21/83 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,607,115.33 төгрөг гаргуулан, хариуцагч уг төлбөрийг сайн дураар барагдуулаагүй тохиолдолд зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн Фидуцийн гэрээний зүйл болох Н.*******гийн эзэмшил, ашиглалтад буй 57-72 УНЭ улсын дугаартай, ZVW301173694 арлын дугаартай, Toyota prius XW30 маркийн, цагаан өнгөтэй, 2010 онд үйлдвэрлэсэн, суудлын зориулалттай тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр гаргасан хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч нь 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл сар бүр 500,000 төгрөгийг төлж 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сар бүр 825,000 төгрөг төлж барагдуулна. Хэрвээ төлбөрийг хугацаандаа төлж барагдуулаагүй бол шүүхийн шийдвэр гүйцэтггэх байгууллагаар албадан гүйцэтгэх болно гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч Н.*******д холбогдуулан 8 607 115.33 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.******* нь 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 500 000 төгрөгөөр, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 825 000 төгрөгөөр, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 832 115.33 төгрөгийг тус тус төлөхөө илэрхийлж, нэхэмжлэгч нь дээрх саналыг хүлээн зөвшөөрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна. Иймд зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153 787 төгрөгийн 76 893.5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагчаас 76 893.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хариуцагч Н.******* нь төлбөр 8 607 115.33 төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 500 000 төгрөгөөр, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 825 000 төгрөгөөр, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 832 115.33 төгрөгийг хуваарийн дагуу төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153 787 төгрөгийн 76 893.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 76 893.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ