| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2024/00348/И |
| Дугаар | 129/ШШ2024/00299 |
| Огноо | 2024-06-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 129/ШШ2024/00299
129/ШШ2024/00299
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би
Нэхэмжлэгч: СХДХХҮХ-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А аймгийн Ч сум, ... багт оршин суух, ... онд төрсөн, ... настай, эмэгтэй, Н.О-д холбогдох
“709,500 (долоон зуун есөн мянга таван зуу) төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгийн арга хэмжээнд Н.О /РД: ..../ нь 2017 онд 5,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжпэг гэрээнд заасан хуваарийн дагуу 48 сарын дотор эргүүлэн төлөх ёстой бөгөөд удаа дараа нэхэмжилж шаардсан боловч өнөөг хүртэл бүрэн төлөөгүй байна. Хариуцагч нь санхүүгийн дэмжлэг олгох гэрээний 3.5-д заасны дагуу эргэн төлөгдөх 701,000 төгрөгийг хавсралтад тусгасан хуваарийн дагуу төлөх рогээ биелүүлээгүй тул гэрээний 6.3-т заасны дагуу эргэн төлүүлж авлагыг барагдуулж өгнө үү.СХДХХҮХ-ийн нэхэмжлэлтэй иргэн Н.О-д холбогдох иргэний хэрэгт Улсын тэмдэгтийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 заалтын дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү. /Нотариатын зардал, үйлчилгээний хураамж 8500 (найман мянга таван зуу) төгрөгийг хариуцагчаас гаргуулах/...” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “...Иргэн Н.О нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 100200937010 тоот дансанд төлбөрөө бүрэн барагдуулсан учир нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь хариуцагч Н.Оад холбогдуулан 709,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н нь хариуцагч Н.О нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч СХДХХҮХ-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч чөлөөлөгдөхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хариуцагч Н.Оаас улсын тэмдэгтийн хураамж 10,789 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч СХДХХҮХ нь хариуцагч Н.О-д холбогдуулан гаргасан “709,500 (долоон зуун есөн мянга таван зуу) төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлээлсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан хариуцагч Н.О-аас улсын тэмдэгтийн хураамж 10,789 (арван мянга долоон зуун наян ес) төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН