Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2020/ДШМ/01

 

Н.Амирдаа нарт холбогдох хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж Прокурор Н.Баасанжав Шүүгдэгч Н.Амирдаа Д.Дамдиндорж Г.Баасанням Б.Дашжамц Шүүгдэгч Н.Амирдаагийн өмгөөлөгч Б.Алтангэрэл Шүүгдэгч Б.Дашжамцын өмгөөлөгч/ШЕЗ-с онлайнаар/ Э.Ганбат Шүүгдэгч Н.Амирдаа, Д.Дамдиндорж нарын өмгөөлөгч /Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхээс онлайнаар/ М.Гомборагчаа Шүүгдэгч Г.Баасаннямын өмгөөлөгч Э.Баасандэмбэрэл /Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхээс онлайнаар/ С.Энхболд Хохирогч Д.Анхбаярын өмгөөлөгч /Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхээс онлайнаар/ В.Содномцэрэн Хохирогч /ШЕЗ-өөс онлайнаар/ Д.Анхбаяр Хохирогч Н.Чулуунбатын өмгөөлөгч /ШЕЗ-өөс онлайнаар/ Ж.Жаргалбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Гомборагчаа, С.Энхболд, Э.Ганбат нарын давж заалдах гомдлоор Н.Амирдаа, Д.Дамдиндорж, Б.Дашжамц, Г.Баасанням нарт холбогдох 201513010089 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв. 1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Завхан аймгийн Баянхайрхан сумд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат багийн нутагт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхээр ЭХ-ийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Нацагдоржийн Амирдаа РД:/ИВ-93041538/, 2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Завхан аймгийн Асгат сумд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2 эхнэрийн хамт Завхан аймгийн Асгат сумын Суварга багийн нутагт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Бүргэд овгийн Дэлгэрсайханы Дамдиндорж РД:/ИЧ-92111610/ 3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумд төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6 эцэг, ах, эгч, дүү нарын хамт Завхан аймгийн Асгат сумын Аргалант багийн нутагт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Тайж овгийн Ганбаатарын Баасанням РД: /ИГ-94120313/ 4. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймгийн Асгат сумд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, эцэг, эх, дүү нарын хамт Завхан аймгийн Асгат сумын Аргалант багийн нутагт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Батчулууны Дашжамц РД: /ИВ-90121219/ Шүүгдэгч Н.Амирдаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.11, Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баасанням, Б.Дашжамц нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.Дамдиндоржид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. Анхан шатны шүүх: 1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч Н.Амирдаа, Б.Дашжамц, Г.Баасанням нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргүүдийг тус тус хэрэгсэхгүй болгож, 2. Шүүгдэгч Боржигон овогт Нацагдоржийн Амирдааг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан бүлэглэн хүнийг алах гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Боржигон овогт Батчулууны Дашжамц, шүүгдэгч Тайж овогт Ганбаатарын Баасанням нарыг Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан бүлэглэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Бүргэд овогт Дэлгэрсайханы Дамдиндоржийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дамдиндоржид 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Н.Амирдаад Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар 12 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г.Баасанням, Б.Дашжамц нарт Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийг 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, 4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баасаннямд оногдуулсан 12 жилийн хугацаатай хорих ялыг, шүүгдэгч Б.Дашжамцад оногдуулсан 12 жилийн хугацаатай хорих ялыг, шүүгдэгч Н.Амирдаад оногдуулсан 12 жил 1 сарын хугацаатай хорих ялыг тус бүр хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Д.Дамдиндоржид оногдуулсан 3 жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр, 5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Амирдаагийн цагдан хоригдсон 584 хоног, Б.Дашжамцын тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон 722 хоног, Г.Баасаннямын цагдан хоригдсон 741 хоног, Д.Дамдиндоржийн цагдан хоригдсон 445 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, эдлэх ялаас нь хасч, 6. Шүүгдэгч Н.Амирдаа, Д.Дамдиндорж нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.Дашжамц, Г.Баасанням нарт өмнө авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож , шүүгдэгч Н.Амирдаа, Д.Дамдиндорж, Б.Дашжамц, Г.Баасанням нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Баасанням, Б.Дашжамц нарын барьцаа тус бүр 1.000.000 төгрөгийг шүүгдэгч нарт буцаан олгож, эдлэх ялыг тус өдрөөс эхлэн тоолохоор, 7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн түрийтэй хос гутлыг Б.Дашжамцад буцаан олгож, хугархай ташуур, улаан өнгийн судалтай хар малгай, sport гэсэн бичигтэй саравчтай хар саарал өнгийн малгай, хар өнгийн цахилгаан бороохой, “Ерөөл” гэсэн бичигтэй архины шилний хагархайг тус тус устгахаар, 8. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, 508.3, 508.4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баасаннямаас 3.798.838 төгрөгийг, Н.Амирдаагаас 5.298.838 төгрөгийг, Б.Дашжамцаас 2.798.838 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Н.Чулуунбатад олгож, 2019 оны 12 дугаар сараас эхлэн Н.Амирдаа, Б.Дашжамц, Г.Баасанням нараас сар бүр 81400 төгрөгийн төлбөр гаргуулж амь хохирогч Б.Алтанхуягийн хүү А.Уртнасан, охин А.Сувд, А.Шүр нарт тус бүр сард 27.133 төгрөгийн төлбөр тогтоож, тэднийг 16 нас хүртэл суралцаж байгаа бол 18 нас хүртэл сар бүр олгохоор, 9. Шүүгдэгч Г.Баасаннямын өмчлөлийн хөрөнгөнөөс 2540000 /хоёр сая таван зуун дөчин мянга/ төгрөгийн үнэ бүхий 21 толгой буюу 2 бод, 19 бог мал, шүүгдэгч Н.Амирдаагийн өмчлөлийн 8530000 /найман сая таван зуун гучин мянга/ төгрөгийн үнэ бүхий 44 толгой буюу 11 бод, 33 бог мал, шүүгдэгч Б.Дашжамцын өмчлөлийн хөрөнгөнөөс 2090000 /хоёр сая ерин мянга/ төгрөгийн үнэ бүхий 30 толгой бог малыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хэвээр үлдээж, Д.Дамдиндоржийн өмчлөлийн хөрөнгөнөөс 5835000 /таван сая найман зуун гучин таван мянга/ төгрөгийн үнэ бүхий 42 толгой буюу 7 бод, 35 бог мал битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, 10. Шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдаж, 11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болж, 12. Шийтгэх тогтоолыг улсын яллагч болон түүний дээд шатны прокурор, шүүгдэгч , хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. Шүүгдэгч Б.Дашжамцын өмгөөлөгч Э.Ганбат давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Дашжамцын өмгөөлөгч Э.Ганбат миний бие энэхүү гомдлыг гаргаж байна. Үндэслэл нь: Шүүхийн хийсэн дүгнэлт нь Б.Дашжамцын үйлдэлд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж түүнийг “бүлэглэн” хохирогч Г.Алтанхуягийг алсан гэж үзсэнд гомдолтой байна. Гэрч М.Наранцэцэгийн мэдүүлгээр (хх57х): ...толгой дээр хүмүүс хоорондоо зодолдож байгаа харагдсан. Хоёр хэсэг хүмүүс байсан. Цаана байгаа хүмүүс нь бие биенээсээ зууралдаад харагдсан. Наад талд нь 5 тооны хүмүүс харагдсан, нэгнийгээ зодоод байгаа харагдсан... гэжээ. Гэрч М.Наранцэцэгийн мэдүүлэгт хэлсэн цаана зууралдсан хүн нь Г.Баасанням, Б.Дашжамц, наана нэгнийгээ зодоод байгаа 5 хүн нь Н.Амирдаа, Д.Дамдиндорж, Т.Отгонсүрэн, Э.Бадамцэрэн, хохирогч Г.Алтанхуяг нар болох нь тогтоогдсонтой тохирч байдаг. Наана гэх газарт хохирогч зодуулж унаж байхыг гэрч Наранцэцэг харсан. Гэрч Т.Отгонсүрэнгийн мэдүүлгээр (хх54х): Хохирогч Г.Алтанхуяг (нөгөө хүн) Н.Амирдаагийн дээр гарч суугаад цохиж байхад манай нөхөр (Дамдиндорж) гүйж очоод үл таних хүний нуруун тус газар нь 1 удаа өшиглөөд автал нөгөө хүн цаашаа өнхөрч унаад сөхрөөд суучихсан... Г.Баасанням очоод үл таних хүний мөрөн тус газар түлхээд унагаад толгой руу нь гараараа цохиод дараа нь өшиглөөд байсан, Б.Дашжамц нуруун тус газар өшиглөсөн... гэжээ. Гэрч Т.Отгонсүрэнгийн мэдүүлгийг шүүх үнэлэхдээ алдаа гаргасан. Уг мэдүүлгээр “бүлэглэж” зодох үйлдэлд Д.Дамдиндорж оролцож түүний хохирогчийг унагасан үйлдлийн дараа хохирогчийг сөхрөөд суух агшинд Г.Баасанням хохирогчийг түлхэж унагаж толгойруу нь гарааг цохиж өшиглөсөн байхад Д.Дамдиндоржид Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэстэй. Амирдаа, Баасанням, Б.Дашжамц нарт Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосон атлаа ганц Д.Дамдиндоржийг Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэх боломжгүй юм. Учир нь Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж...” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэргийг 2, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан. Шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй нь Д.Дамдиндоржийг ганцаараа “бүлэглэсэн” гэж шийдсэнээс харагдаж байна. Гэрч Т.Отгонсүрэн нь Г.Баасанням хохирогч Г.Алтанхуягийг сөхрөөд сууж байхад нь түлхэж унагаад толгой руу цохиж өшиглөсөний дараа Б.Дашжамц нуруунд нь өшиглөсөн гэж мэдүүлсэн. Энэ мэдүүлэгт дүгнэлт хийвэл хохирогчид Г.Баасанням тархины гэмтэл учруулсан үйлдлийн дараа Б.Дашжамц нуруу руу өшиглөсөн болж байна. Гэвч хохирогчийн нуруунд нэг ширхэг ч гэмтэл (хөхрөлт, шалбаралт) тогтоогдоогүй, хохирогч нуруу нугасны гэмтлээр нас бараагүй болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Харин тархины хүчтэй доргилтын, савалтын улмаас зөөлөн бүрхүүл доор цус харваж, түүний дараа үйлдэл хийх боломжгүй гэмтлээр нас барсан. Уг гэмтэл нь толгой- хүзүүний уулзвар хэсэгт хүч үйлчилснээс толгой савалж доргионоос үүссэн, уг хүч үйлчилсэн цэг нь хүзүүний зүүн ар хэсэг дэх 3х1.5 см тод цус хуралттай хэсэг байж болох нь тогтоогдсон. Г.Баасаннямыг хүзүүний зүүн хэсэгт өшиглөсний дараа хохирогч хөдөлгөөн огт хийгээгүй болох нь гэрч нарын мэдүүлгээр нотлогдсон. Шүүгдэгч Б.Дашжамцад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар ял шийтгэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь гэрч нарын мэдүүлгээр Б.Дашжамц нь хохирогч Г.Алтанхуягийг Н.Амирдаа, Д.Дамдиндорж, Г.Баасанням нар зодсон, (толгойруу нь цохьсон, өшиглөсөн) гэх үйлдлийн дараа нуруу руу нь өшиглөсөн гэж дүгнэлт хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийг удирдлага болгож шийдвэрлэх байсан. Хохирогчийн биед нуруу цээжинд ямар ч гэмтэл (хөхрөлт гэх мэт) нуруу нугасны гэмтэл үүсч нас бараагүй нь эргэлзээгүй тогтоогдсон. Иймд Б.Дашжамцад холбогдох үйлдлийн зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт болгож Д.Дамдиндоржтой бүлэглэн нийтийн хэв журмыг бүлэглэж зөрчсөн... гэж үзэх бүрэн үндэстэй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн шүүгдэгчид ашигтай шийдвэрлэж өгнө үү гэжээ. Шүүгдэгч Н.Амирдаа, Д.Дамдиндорж нарын өмгөөлөгч М.Гомборагчаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Монголын Хуульчдын Холбоо, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн өмгөөлөгч М.Гомборагчаа би Д.Дамдиндорж, Н.Амирдаа нартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулж хууль зүйн туслалцаа үзүүлж байна. Д.Дамдиндорж, Н.Амирдаа нарт холбогдох эрүүгийн 201513010089 дугаартай хэргийг Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 11-р сарын 13-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолоор хянан шийдвэрлэж, Н.Амирдаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9-р зүйлийн 1 дэх хэсэг, 3.1-р зүйлийн 1 дэх хэсэг, 3.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар 12 жил 1 сарын хорих ял, Д.Дамдиндоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсэнийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. 1. Анхан шатны шүүх нь Н.Амирдааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4-р зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн буюу хатгагч гэж үзэн ял шийтгэл оногдуулж байгаа нь буруу байна. Гэрч Отгонсүрэн нь 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн мэдүүлэгтэй “... Н.Амирдаа чи яагаад байгаа юм бэ гэж хэлснээ нэгэн зүйлээр жирэс хийх дуу гарахад Н.Амирдаа эвхэрээд уначихсан юм. Тэгээд талийгаач тус зүйлээрээ толгойн тус газар нь цохисон...” гэх мэдүүлэг, Гэрч Э.Бадамцэрэн нь 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн мэдүүлэгтэй “...Эргээд харахад Н.Амирдаа газар цасан дээр уначихсан талийгаач түүний дээр гарчихсан нэгэн зүйлээр цохиод харагдсан. Тэгтэл Б.Дашжамц, Г.Баасанням нар Н.Амирдаа болон талийгаач нарын зүг явж очоод миний ахыг зоддог хэн бэ гээд өшиглөөд авсан. Н.Амирдаа газар цасан дээр хэвтээ байдалтай цус нь гоожоод байтал, Б.Дашжамц, Г.Баасанням нар талийгаачийг хөөгөөд талийгаач арагш ухраад босоо байдалтай нөгөө хоёртоо зодуулаад ухраад явж харагдсан. Тухайн үед талийгаачийг Б.Дашжамц, Г.Баасанням нар хөлөөрөө өшиглөж, цохиод зодоод байгаа харагдсан. Тэгтэл Н.Амирдаа босоод тонгойгоод нүүрээ дагаж урсаад байгаа цусаа гараараа арчиад зогсож байсан...” гэх мэдүүлэг, Яллагдагч Б.Дашжамцын “...Н.Амирдаагийн нүүрэн тал нь цус болчихсон харагдсан Г.Баасанням түүний хажууд гүйгээд очсон. Тэгтэл талийгаач Н.Амирдаа руу дөхөж очихоор нь би түүний араас тэвэрч аваад хажуу тийш нь түлхсэн, тэгтэл Г.Баасанням талийгаач руу хандан ...миний найзын толгойг хага цохисон байна... гээд тэр хоёр хоорондоо зодолдоод эхэлсэн...” гэх мэдүүлэг, Яллагдагч Г.Баасаннямын “... Нэгэн эмэгтэй хүний дуу гараад орилох шиг болхоор нь эргээд хартал Д.Дамдиндорж талийгаачийн дээр гараад суучихсан, цаад талд нь Н.Амирдаа зогсож харагдсан би Амирдаагаас яасан бэ гэж асуухад талийгаачийг миний толгойг хага цохичихлоо гэж хэлсэн би Б.Дашжамцын хамт талийгаач руу дөхөж очоод хэвтээ байдалтай байхад нь түүний бөгсрүү нэг удаа өшиглөсөн. Тухайн үед архи уусан байсан болохоор зарим зүйлийг санахгүй байна...” гэх мэдүүлэг зэргээс дүгнэлт хийхэд Н.Амирдааг хатгагчаар оролцсон бусдын амь насныг бүлэглэн хохироосон гэх үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4-р зүйлд “Бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдхэд зориуд хүргэсэн хүнийг хатгагч гэнэ” гэж заасан байдаг. Гэтэл Н.Амирдаа нь талийгаачид зодуулж эрүүл мэндээрээ хохирсон болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрчүүд, яллагдагч нарын мэдүүлэг, зэрэг баримтуудаар тогтоогдсон байна. Харин Н.Амирдаа нь талийгаачид зодуулж толгойн тус газраа хага цохиулчихлаа гэж хэлсэн байдаг. Энэ байдлаас өөр ямар нэгэн үйлдэл хийгээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл Н.Амирдаа нь бусдыг хатгасан гэх гэмт хэргийн обьектив талын шинж буюу үйлдэл нь тодорхойгүй байна. Н.Амирдаа нь буслыг хүн алхад хүргэсэн идэвхтэй үйлдэл хийгээгүй. Мөн урьд нь талийгаачийг амь насыг хохироох талаар ямар нэгэн байдлаар бусдыг хатгасан, хөлсөлсөн үйл явдал хийгээгүй. Харин Г.Баасанням, Б.Дашжамц нар талийгаачтай маргалдан зодолдож байх үйл явцад нас барсан болох нь шинжээчийн дүгнэлт, тухайн хэрэг явдлын гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд Н.Амирдааг бусдыг алахад хатгагчаар оролцсон гэм буруугүйд тооцож өгнө үү. 2. Д.Дамдиндоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж уг ялыг биечлэн эдлүүлэхээр заасан нь шүүх хэрэглэх ёстой хуулийг бүрэн хэрэглээгүй байна. Учир нь Д.Дамдиндорж нь анх яллагдагчаар татагдсан цагаасаа эхлэн өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болох “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг” үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаарх лавлагаа болон бусад баримтуудаар нотлогдож байдаг. Д.Дамдиндоржийн энэ үйлдлийн улмаас хэн нэгэнд хохирол хор уршиг учраагүй байхад шүүх нь тухайн цаг хугацаанд болсон хүний амь нас хохирсон хэрэгтээ хамааруулан үзэж түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхээр заасан нь түүнд хуулиар олгосон боломжийг хязгаарласан шийдвэр болсон байна. Эрүүгийн хуулийн 20.16-р зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэг нь 1-5 жилийн хорих ялын санкцтай буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг байна. Мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, 7.1-р зүйлүүдэд зааснаар түүнд оногдуулсан ялыг тэнсэж хянан харгалзаж болохоор байна. Д.Дамдиндоржийн үйлдлийн улмаас ямар нэгэн байдлаар хохирол учраагүй байдаг бөгөөд энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт хийсэн байдаг бөгөөд түүний үйлдлийг тусдаа үйлдэлтэй, тусдаа шүүгдэгч нартай , өөр зүйлчлэлтэй хүн амины хэрэгтэй холбогдуулан ял өгч эрх зүйн байдлыг нь дордуулж байна. Д.Дамдиндоржид оногдуулсан ялыг тэнсэж хянан харгалзаж болохоор байна. Иймд Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 11-р сарын 13-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолоор Н.Амирдааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9-р зүйлийн 1 дэх хэсэг, 3.1-р зүйлийн 1 дэх хэсэг, 3.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутаад тооцсоныг хэрэгсэхгүй болгож, Д.Дамдиндоржид Эрүүгийн хуулийн 20.16-р зүйлийн 1 дэх хэсэг зааснаар ял оногдуулсаныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.2 дугаар зүйлд заасныг журамлан тэнсэж хянан харгалзаж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ. Шүүгдэгч Г.Баасаннямын өмгөөлөгч С.Энхболд давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Удиртгал: Та бүхний энэ өдрийн түмэн амар амгаланг айлтгаж, давж заалдах гомдлоо хэлье. Өнөөдрийн шүүх хуралдаанд Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч С.Энхболд миний бие шүүгдэгч Г.Баасаннямын өмгөөлөгчөөр түүний хүсэлтийн дагуу оролцож байна. Шүүгдэгч Г.Баасаннямд холбогдох эрүүгийн 201513010089 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 13-ний өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгчөөс дараах гомдлыг гаргаж байна. Өмгөөлөгчийн байр суурь, хэргийн онол: Юуны өмнө миний үйлчлүүлэгч огт “гэм буруутай” болох нь тал бүрээр бүрэн нотлогдоогүй,шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй болохыг онцлон хэлэхийг хүсэж байна. Иймд шүүгдэгчид холбогдох хэргийг цагаатгах байр суурьтайгаар энэхүү шүүх хуралдаанд оролцож, улсын яллагчийн яллах дүгнэлтийг бүхэлд нь бүрэн няцаах замаар өмгөөлөх үйл ажиллагаагаа явуулна. Хэргийн тухай: Шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгч Г.Баасаннямд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэн гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан баримтаар Г.Баасанням нар нь талийгаачийн амь насанд халдахаар санаа зорилгын хувьд нэгдсэн, үйлдлээрээ санаатай нэгдсэн гэж үзэх үндэслэл бүхий нотлох баримтгүй байна.Учир нь Г.Баасаннямын хувьд талийгаачийн амь насанд халдан туйлд нь хүргэх санаа зорилгогүйн зэрэгцээ талийгаачтай өс хонзонгийн болон таарамжгүй харьцаатай байсан нөхцөл байдал хэрэгт авагдаагүй, нотлогдоогүй байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал тухайлбал гэмт хэргийг хэн, яаж үйлдсэн, сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь тал бүрээс бүрэн нотлогдоогүй эргэлзээ бүхий байна. Тухайлбал гэрч нарын мэдүүлэг анхнаасаа зөрөөтэй, уг мэдүүлэг нь бусад баримтаар тал бүрээс нотлогдоогүй, үнэлэх боломжгүй нөхцөл байдал байна. Гэрч Э.Бадамцэрэн яллагдагч Д.Дамдиндоржийн хадам эгч, гэрч Т.Отгонсүрэн яллагдагч Д.Дамдиндоржийн эхнэр, гэрч Н.Батхуяг яллагдагч Н.Амирдаагийн нагац дүү, Н.Амирдаа, Б.Дашжамц нар авга талын төрөл садны хамаарал бүхий хүмүүсийн мэдүүлэг хэргийг эцэслэн шийдвэрлэхэд туйлын үнэн гэж үзэхэд эргэлзээ бүхий байна. Гэрч Э.Бадамцэрэн анх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ ...Г.Баасанням талийгаачийн нуруу, толгой, хүзүү, сээр, дал мөрний тус газар, нуруу орчимд өшиглөсөн, Б.Дашжамц гэдэс тал руу, Г.Баасанням нуруу тал руу өшиглөсөн /1х 45 т/, гэдэг гэтэл дараа дараагийн болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд: “...Б.Дашжамц урд нь Г.Баасанням ард нь зогсчихсон талийгааийг хоёр талаас нь өшиглөөд зодож харагдсан, тэндээс холдоод зайдуухан очиж зогссон ... Г.Баасанням, Б.Дашжамц нар талийгаачийг үргэлжлүүлээд зодоод өшиглөөд байсан” гэж мэдүүлдэг. Гэрч Т.Отгонсүрэн “...Г.Баасанням, Б.Дашжамц нар талийгаачийг тал талаас нь өшиглөөд байсан, гэрч Н.Батхуяг ... Г.Баасанням талийгаачийн зүүн шанааны тус газар баруун гараараа нэг цохисон” гэж мэдүүлдэг. Гэрч нарын мэдүүлэг Г.Баасанням, Б.Дашжамц нарын хэн нь талийгаачийг үхэлд хүргэх байдлаар зодож өшиглөсөн болохыг гэрчүүдийн мэдүүлэг тал бүрээс нь нотолж гэрчлээгүй байдаг. Нөгөө талаар гэрч нарын мэдүүлэг өөр бусад баримтаар ч давхар нотлогдоогүй эргэлзээ бүхий зөрүүтэй байна. Учир нь Завхан аймгийн ШША-ны шинжээчийн 2016 оны 02 сарын 8-ний 161001, ШШҮХ-ийн шинжээчийн 2016 оны 6 сарын 03-ний 751 дугаартай дүгнэлт нь тархины хоёр талын бөмбөлгийн чамархайн дэлбэн, бага тархины аалзан бүрхүүл доорхи цус харвалтын улмаас нас барсан дүгнэлт гаргасан байдаг. Энэ нь талийгаач нь тархи орчимдоо цохиж, зодуулах байдлаас уг гэмтлийг авсан байх тул хэнийх нь цохилт, өшиглөлтийн улмаас талийгаач нас барсан болохыг гэрч нарын мэдүүлэг бүрэн нотлоогүй байна. Гэрч М.Наранцэцэг мэдүүлэхдээ: “ ... хоёр хэсэг хүмүүс байсан ба наад талд нь 5 хүн бөөгнөрч бужигнаж байгаад нэг нь унаад дахиж босоогүй” гэж мэдүүлдэг тул наад хоёр нь Г.Баасанням, Б.Дашжамц нар болж таарч байна. Тиймээс гэрч нарын мэдүүлэг нь Г.Баасанням, Б.Дашжамц нарын мэдүүлэг болон дээрхи гэрч М.Наранцэцэгийн мэдүүлгээр үгүйсгэгдэх нөхцөл байдалтай байна. Г.Баасанням нь хэрэг гарах үед хуучин монгол гуталтай байсан байдаг тул монгол гутлаар хүнийг өшиглөхөд үхэлд хүрнэ гэхэд итгэл үнэмшилгүй байна. Шүүх Б.Дашжамц, Г.Баасанням нарыг талийгаачийг зодож алсан гэж дүгнэсэн. Гэтэл тус хэрэгт Б.Дашжамцын өмсөж явсан гутал эд мөрийн баримтаар авагдсан боловч Г.Баасаннямын монгол гутал нь одоо болтол эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргагдаагүй байна. Гэрч нар Б.Дашжамцыг биеийн урд хэсгээс өшиглөсөн гэж мэдүүлдгээс үзэхэд үхэлд хүргэх гэмтэл нь биеийн урд хэсгээс халдсан болох нь тодорхой байна. Г.Баасаннямыг дээрхи гэрч нь талийгаачийн араас нуруу, сээр, дал, мөр, хүзүү рүү өшиглөсөн гэж мэдүүлдэг боловч талийгаачийн биеийн эдгээр хэсэгт ямар нэгэн гэмтэл учраагүй. Өөрөөр хэлбэл Баасаннямын араас нь өшиглөсөн гэх үйлдэл талийгаачийг үхэлд хүргэсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Гэрч Э.Бадамсүрэн, Т.Отгонсүрэн нар мэдүүлэхдээ Б.Дашжамц урдаас, Г.Баасаням араас нь өшиглөсөн гэж мэдүүлдэг. Гэтэл хэрэг авагдсан шинжээчийн дүгнэлтээр талийгчийн биеийн урд хэсэгт тухайлбал: ...зүүн эгэмний цус хуралт зэргээр биеийн урд хэсэгт нь үүссэн байдаг. Үүнээс үзэхэд биеийн урд хэсгээс халдсан халдлага талийгаачийг үхэлд хүргэх үндэслэл болжээ гэж үзэхээр байна. Мөн дээрхи гэрчүүд Г.Баасаннямыг талийгаачийн араас нуруу, сээр, дал, мөр, хүзүү рүү өшиглөсөн гэж мэдүүлдэг боловч талийгаачийн биеийн эдгээр хэсэгт ямар нэгэн гэмтэл учраагүй. Өөрөөр хэлбэл Г.Баасаннямын араас нь өшиглөсөн гэх үйлдэл талийгаачийг үхэлд хүргэсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Энэ байдлаас дүгнэхэд шүүх хэргийн бодит байдалтай нийцүүлэн хэргийг шийдвэрлээгүй гэж үзэж байна гэжээ. Шүүгдэгч Б.Дашжамцын өмгөөлөгч Э.Ганбат/ШЕЗ-өөс онлайнаар/ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолд гомдол гаргасан. Гомдлын үндэслэл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн Б.Дашжамцыг бусадтай бүлэглэсэн гэж үзэн шийдвэрлэсэн. Хэргийн бодит байдал гэмт хэрэг гарах үед гэрч М.Наранцэцэгийн мэдүүлгээр толгойн оройд 2 хэсэг хүмүүс зодолдож байсан гэдэг. Наад талд нь 5 хүмүүс байсан тэдгээр хүмүүс нэгнийгээ зодож байгаа харагдсан. Наана нь байгаа 5 хүмүүсийн дотор Н.Амирдаа, Д.Дамдиндорж, Т.Отгонсүрэн, Э.Бадамсүрэн хохирогч Г.Алтанхуяг зэрэг хүмүүс байсан гэдэг. Цаана нь байгаа 2 хүн Б.Дашжамц, Г.Баасанням хоорондоо муудалцаж Б.Дашжамцыг Г.Баасанням морь барьсангүй гэж муудалцаж, цохисон гэж М.Наранцэцэг нотолсон. Хохирогчийн амь насыг хохироосон үйлдэлд Б.Дашжамцыг бүлэглэж, идэвхитэй оролцсон гэдэг нь үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүх хоорондоо эрс зөрүүтэй гэрчүүдийн мэдүүлгээс ямар үндэслэлээр алиныг нь авч тогтоолын үндэслэл болгосон нь тодорхойгүй байна. Зарим шүүгдэгч нарт гэрчийн мэдүүлгээр түүвэрлээд ашигтай хэсгээр нь шийдвэрлэсэн гэтэл гэрчийн мэдүүлэг үргэлжилсэн үйл явдлын талаар мэдүүлэг байдаг. Тухайлбал гэрч Т.Отгонсүрэнгийн мэдүүлэг хавтаст хэргийн 54 дүгээр хуудаст хохирогч Г.Алтанхуяг Н.Амирдаагийн дээр гарчихсан цохиж байхад манай нөхөр Д.Дамдиндорж гүйж очоод үл таних хүний нуруун тус газар нь нэг удаа өшиглөхөд нөгөө хүн нь цааш өнхөрч унаад сөхрөөд суусан. Энэ үед Г.Баасанням очоод үл таних хүний мөрөн тус газар нь түлхэж унагаад толгой руу нь гараараа цохиод дараа нь өшиглөөд байсан. Б.Дашжамц нуруун тус газар нь өшиглөсөн гэсэн мэдүүлэг байдаг. Гэтэл энэ мэдүүлгийг шүүх үнэлэхдээ Д.Дамдиндоржийн тухайд энэ гэрчийн мэдүүлгээс оролцоогүй мэтээр шийдвэрлэсэн. Гэрчийн мэдүүлгийг яаж үнэлж байгаа нь тодорхойгүй нөхцөл байдлаар дүгнэсэн. Хохирогчийг сөхөрч сууж байхад нь Г.Баасанням түлхэж унагаад толгой руу нь гараараа цохиж өшиглөсөн гэж Т.Отгонсүрэн нотолсон байхад буюу Т.Отгонсүрэн Г.Баасаннямыг нотолж байгаа боловч нотлохдоо Д.Дамдиндоржийн өмнөх үргэлжилсэн үйлдлийг нотолсон байна. Гэтэл Д.Дамдиндоржид Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Энэ нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн гэж үзэхэд эргэлзээтэй. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдаа гаргасан. 4 хүн холилдсон асуудал дээрээс Д.Дамдиндоржийг бүлэглэсэн үйлдэлд оролцоогүй бүлэглэж амь нас хохироогоогүй гэдэг дүгнэлт хийгээд Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр хариуцлага оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Яагаад гэвэл Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйл буюу олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчих гэсэн нөхцөлтэй гэмт хэрэг. Д.Дамдиндоржид Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хариуцлага оногдуулсан явдал нь ганцаараа бүлэглэсэн гэдэг ойлголтыг гаргаж ирж байна. Хууль тогтоомжид ганцаараа бүлэглэнэ гэсэн ойлголт байхгүй. Нийтийн хувь журмыг бүлэглэж зөрчсөн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан 2 ба түүнээс олон хүн санаатай үйлдвэл бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзнэ гэсэнтэй зөрчилдсөн. Бусад шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үйлдэл байхгүй гэж хэрэгсэхгүй болгосон. Нийтийн хэв журмыг бүлэглэж зөрчсөн гэдэг зүйл заалтаар Д.Дамдиндоржид хариуцлага оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Б.Дашжамцыг үйлдлийг харсан гэрчүүдийн хувьд Г.Баасаннямын үйлдлийг хийснээс хойш Б.Дашжамц нуруу, цээж хэсэгт өшиглөсөн тухай асуудал яригддаг. Шинжээчийн дүгнэлтийг үхэлд хүргэсэн гэдэг гэрчийн мэдүүлгээр хохирогч гэмтэл аваад үүсч болох нөхцөл байдлуудыг авч үзэхэд. Г.Баасаннямын хохирогчийн хүзүү, толгой хэсэгт өшиглөсөн, гараараа цохисон гэх энэ үйлдлийн дараа хохирогч үйлдэл хөдөлгөөн хийгдээгүй. Шинжээчийн дүгнэлтээр энэ гэмтлийг авсны дараа идэвхитэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй нас барсан гэдэг дүгнэлт гарсан. Удаа дараагийн мөрдөн байцаалтын ажиллагаа шүүхээс буцаасан ажиллагааны хүрээнд чухам хэний ямар үйлдлээс биеийн аль хэсэгт нь яаж гэмтэл учраад үхэлд хүргэсэн бэ? гэсэн нарийвчлан тогтоо гэсэн даалгаварын дагуу хийсэн ажиллагаа шинжээчдийн дүгнэлт, мэдүүлэг задлан шинжилгээ хийсэн эмч гэмтлүүдийг тодорхойлсон байдлаас хохирогчийн хүзүүний зүүн арын хэсэгт 3*1.5 см-ын цус хуралттай байсан. Энэ хэсэгт хүзүү толгойны зааг хэсэгт өшиглөсний улмаас толгой савж тархинд цус харвасан гэж шинжээчдийн дүгнэлт гарч үхэлд хүргэсэн магадлалтай гэж дүгнэлт гаргасан. Өөрөөр хэлбэл олон оролцогчтой хэргийн хувьд хүн тус бүрээр өгөгдлийг нарийвчлан тогтоож Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж шийдүүлэх үүднээс нөхцөл байдал тогтоогдсон Г.Баасаннямын үйлдэл хамааралтай гэж тогтоогдсон. Үхэлд хүргэсэн үйлдлийн дараах үйлдлийг хийсэн нь бүлэглэсэн амь насыг нь хохироосон гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл хэн нэгэн хүнийг хутгалуулаад дууссаны дараа өшиглөсөн гэж үзвэл энэ нь Эрүүгийн хуульд хэрэглэх эрхзүйн байдлыг дордуулсан гэсэн ойлголтод орно. Үүнтэй төсөөтэй нөхцөл байдал мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон байна. Иймээс Б.Дашжамцыг бүлэглэж үйлдсэн гэдгийг нотлох баримтуудын хүрээнд хангалттай нотлогдоогүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15-ийг заасан буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан материал, Эрүүгийн хуулийг хэрэглэхэд эргэлзээтэй шүүгдэгчид ашигтай шийдвэрлэнэ гэсэн үндэслэлээр Б.Дашжамцад оногдох зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөх ингэснээр Г.Дамдиндоржтой бүлэглэж нийтийн хувь журмыг бүлэглэж зөрчсөн гэж шийдвэрлэх боломжтой юм гэв. Шүүгдэгч Н.Амирдаа, Д.Дамдиндорж нарын өмгөөлөгч М.Гомборагчаа /Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхээс онлайнаар/ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолоор хянан шийдвэрлэсэн Н.Амирдааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар 12 жил 1 сарын хорих ял оногдуулсан. Мөн Д.Дамдиндоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаатай хорих ял оногдуулсаныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Н.Амирдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдыг санаатай алах гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн буюу бусдыг хүн алахад хатган оролцуулсан гэж ял шийтгэл оногдуулж байгаа нь буруу байна. Гэрч Т.Отгонсүрэнгийн 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн мэдүүлэгт ...Н.Амирдаа чи яагаад байгаа юм бэ? гэхэд нэгэн зүйл жирс гэх дуу гаргаж Н.Амирдаа эвхрээд уначихсан байхад талийгаач тухайн зүйлээр Н.Амирдаагийн толгойн тус газар нь цохисон... гэх мэдүүлэг хавтаст хэрэгт байдаг. Гэрч Т.Бадамцэрэнгийн 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн мэдүүлэгт “...эргэж харахад Н.Амирдааг газар цасан дээр унасан байхад талийгаач түүний дээр гарчихсан нэг зүйлээр цохиж байсан. Тэр үед Г.Баасанням, Б.Дашжамц нар Н.Амирдаа талийгаач нарын зүг очоод миний ахыг зоддог хэн бэ гэж өшиглөөд авсан...” гэж мэдүүлдэг. Н.Амирдаа цасан дээр эвхэрсэн байдалтай цусаа гоожуулаад байж байхад нь талийгаач ухраад босоо байдалтай нөгөө 2-т зодуулж байгаа харагдсан. Тухайн үед талийгаач Г.Баасанням, Б.Дашжамц нар хөлөөрөө өшиглөж цохиод зодоод байсан харагдсан. Гэвч баримтаар толгой нүүрээ гараар даран цусаа гараараа арчаад зогсож байсан гэсэн мэдүүлэг байдаг. Яллагдагч Б.Дашжамц Н.Амирдаагийн нүүрэн тал цус болчихсон харагдсан. Г.Баасанням түүний хажууд гүйгээд очсон. Тэгтэл талийгаач Н.Амирдаагаас сөрж очихоор би түүний араас тэвэрч аваад хажуу тийш түлхсэн. Г.Баасанням талийгаач руу миний найзын толгойг хага цохилоо гэж тэр хоёр хоорондоо зодолдоод эхэлсэн гэж мэдүүлдэг. Бас нэгэн эмэгтэй хүний дуу гараад орилох чимээнд эргээд хартал Д.Дамдиндорж талийгаачийн дээр гарчихсан цаад талд нь Н.Амирдаа зогссон харагдсан. Н.Амирдаагаас яасан бэ? гэж асуухад талийгаач миний толгойг хагалчихлаа гэж хэлсэн. Б.Дашжамцын хамт талийгаач руу дөхөж очоод хэвтээ байдалтай байхад нь түүний бөгс рүү нэг удаа өшиглөсөн. Тухайн үед архи уусан байсан болохоор зарим зүйлийг санахгүй байна гэсэн мэдүүлгүүд байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлд бусдыг санаатай алах гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн гэх хүнийг хатгагч гэж заасан байдаг. Н.Амирдаа талийгаачид зодуулж эрүүл мэндээрээ хохирсон нь хавтаст хэрэгт байгаа бичгийн баримт болон гэрчүүдийн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон. Н.Амирдаа нь талийгаачид зодуулж толгойн тус газраа цохиулсан гэж хэлсэн байдаг. Энэ үед ямар нэгэн үйлдэл хийгээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн нотлогдож байна. Тухайн үед Н.Амирдаа бусдыг хатгасан гэх үйлдэл тодорхойгүй, Н.Амирдаа бусдыг хүн алахад хүргэсэн идэвхитэй үйлдэл хийгээгүй мөн урьд нь талийгаачийн ам насыг хохироох тухай ямар нэгэн байдлаар бусдыг хатгасан, хөлсөлсөн гэх мэт үйлдэл хийгээгүй. Харин Г.Баасанням, Б.Дашжамц нар нь талийгаачтай маргалдан зодолдож байх үйл явцад нас барсан болох нь шинжээчийн дүгнэлт, тухайн хэрэг маргаан болох үед байсан гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байдаг. Энэ хуульд хатгасан гэх зүйл заалт байхгүй байгаа. Энэ нь эрх зүйн байдлыг дордуулсан. Иймд Н.Амирдааг бусдыг хүн алахад хатган оролцсон гэх байдлаар түүнийг гэм буруугүйд тооцож өгнө үү гэсэн саналтай байна. Д.Дамдиндоржийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг биечлэн эдлүүлэхээр заасан. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй учир нь Д.Дамдиндорж анх удаа яллагдагчаар татагдсан, танхай болон бүлэг хэргээр татагдсан цагаасаа эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа юм. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд анх удаа үйлдсэн. Эрүүгийн хариуцлагын талаар лавлагаа баримтууд нотлогдож байдаг. Д.Дамдиндоржийн энэ үйлдлийн улмаас хэн нэгэн хохирол учраагүй байхад шүүх тухайн цаг хугацаанд болсон хүний амь нас хохироосон хэрэгтэй хамааруулан үзэж түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхээр заасан. Түүнд хуулиар олгосон боломжийг хязгаарласан байна. Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг бол 1-5 жилийн хугацаатай хорих ялын санкцтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 зүйлийн 1.2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлд зааснаар түүнд оногдуулсан ялыг тэнсэн харгалзах боломжтой. /Өөрөөр хэлбэл 6.7 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт зааснаар шүүх тэнсэх ёстойг тэнсэж үүрэг хүлээлгэнэ гэсэн заалтыг хэрэглээгүй/. Д.Дамдиндоржийн үйлдлээс яагаад хохирол учраагүй энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт хийсэн байдаг. Түүний үйлдлийг тусдаа өөр зүйлчлэлтэй, тусдаа шүүгдэгч нартай өөр хүн амины хэрэгтэй холбогдуулан ял өгч эрх зүйн байдлыг дордуулж байна. Д.Дамдиндоржид оногдуулсан ялыг тэнсэн харгалзах боломжтой байна. Иймд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Н.Амирдааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 нэг дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар гэм буруутайд тооцсоныг хэрэгсэхгүй болгож Д.Дамдиндоржид Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6.7 дугаар зүйлийн 1.2 хэсэгт зааснаар журамлан тэнсэн харгалзаж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв. Шүүгдэгч Г.Баасаннямын өмгөөлөгч С.Энхболд /Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхээс онлайнаар/ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн 103 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргасан. Өмгөөлөгчийн байр суурийн хүрээнд гэм буруутай болох нь бүрэн нотлогдоогүй шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй болохыг онцолж байна. Ийм учраас хэргийг цагаатгах үүднээс шүүх хуралдаанд оролцож яллах дүгнэлтийг няцаах өмгөөллийн үйл ажиллагаа явуулна. Шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Г.Баасаннямд Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хийгээгүй хэргийг санаатай нэгдсэнийг үндэслэлгүй гэж үзэж байна. Баримтаар Г.Баасанням нь талийгаачийн амь насанд халдахаас сонор зөвлөгөө өгч нэгдсэн мөн үйлдэл дээрээ санаатай нэгдсэн гэж нотлох баримт авагдаагүй. Талийгаачтай өс хонзонгийн болон таарамжгүй харьцаатай гэх нөхцөл байдал нотлогдоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдал тухайн гэмт хэргийг хэн яаж үйлдсэн, зорилго, гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл тал бүрээс нь бүрэн нотлоогүй дүгнээгүй юм. Гэрч нарын мэдүүлэг анхнаасаа зөрүүтэй энэ мэдүүлгүүд бусад баримтаар бүрэн нотлогдоогүй үнэлэхэд эргэлзээтэй нөхцөл байна. Тухайлбал гэрч Э.Бадамсүрэн Д.Дамдиндоржийн хадам эгч нь байдаг. Т.Отгонсүрэн Д.Дамдиндоржийн эхнэр байдаг. Гэрч Н.Батхуяг, Н.Амирдаа, Б.Дашжамц нар төрөл садангийн хамааралтай хүмүүс бөгөөд мэдүүлэг өгсөн. Хэргийг эцэслэн шийдвэрлэх нь энэ хүмүүсийн мэдүүлэг хуулийн өмнө ашиг сонирхолтой болох нь харагдаж байна. Гэрч Э.Бадамцэрэн анх мөрдөн байцаалтын үед мэдүүлэхдээ “...Г.Баасанням талийгаачийн нуруу, хүзүү, толгой, сээр, дал, мөр, нуруу орчмын газар өшиглөсөн гэдэг. Б.Дашжамц гэдсэн талд өшиглөсөн гэдэг. Шүүхийн хэлэлцүүлгийн үе шатанд хэлэхдээ Б.Дашжамц урд талаас нь Г.Баасанням ар талд нь зогсож талийгаачийг 2 талаас нь өшиглөөд зодож байсан харагдсан. Г.Баасанням, Б.Дашжамц нар талийгаачийг үргэлжлүүлэн зодож, өшиглөөд байсан...” гэж мэдүүлдэг. Гэрч Т.Отгонсүрэнгийн мэдүүлэг зөрүүтэй байна. Г.Баасанням, Б.Дашжамц нар талийгаачийг тал талаас нь өшиглөөд байсан гэж мэдүүлдэг. Н.Батхуяг Г.Баасанням талийгаачийн зүүн шанааны тус газар гараараа цохисон гэдэг. Мэдүүлгүүд хоорондоо зөрөөтэй байна. Гэрч нарын мэдүүлгээр Г.Баасанням, Б.Дашжамц нарын хэн нь талийгаачийг үхэлд хүргэж зодож өшиглөснийг бусад баримтаар нотолж хэрэгт хавсаргаагүй байна. Мөн Завхан аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 750 дугаартай дүгнэлтээр энэ бүхэлдээ тархины 2 талын чамархай дэлбэн бага тархины аарцган бүрхүүл цус хуралтын улмаас нас барсан гэж үздэг. Талийгаачийн тархи булчиндаа зодуулж гэмтэл авсан болох нь харагддаг. Тэгэхээр хэний цохилт, өшиглөлтөөс болж нас барсан бэ? гэдэг нь гэрч нарын мэдүүлгээр бүрэн нотлогдоогүй байна. Мөн үгүйсгэсэн мэдүүлэг байна гэрч М.Наранцэцэг “...2 хэсэг хүмүүс байсан. Наад талд нь 5 хүн зодолдож байгаад нэг нь унаад дахиж босоогүй, цаана нь байсан 2 хүн Г.Баасанням, Б.Дашжамц нар болж таарсан...” гэсэн энэ мэдүүлэг нөгөө гэрчүүдийн мэдүүлгийг үгүйсгэж байна. Мөн Г.Баасанням хэрэг гарах үед хуучин монгол гуталтай байсан. Монгол гуталтай хүнийг өшиглөхөд хүний амь нас хохирно гэхэд итгэж өгөхгүй байна. Шүүх Г.Баасанням талийгаачийг зодож алсан гэдгийг үгүйсгэсэн. Г. Баасаннямыг гэрч нар талийгаачийн нуруу, сээр, дал, мөр рүү нь өшиглөсөн гэж мэдүүлдэг. Талийгаачийн эдгээр хэсэгт нь ямар нэгэн гэмтэл учраагүй байдаг. Өөрөөр хэлбэл Г.Баасаннямын араас нь өшиглөсөн нь талийгаачийг үхэлд хүргэсэн гэдэг нь үндэслэлгүй юм. Гэрч Э.Бадамцэрэн, Т.Отгонсүрэн нар мэдүүлэхдээ “...Б.Дашжамц талийгаачийн урдаас Г.Баасанням араас нь өшиглөсөн гэж мэдүүлдэг. Шинжээчийн дүгнэлтээр биеийн урд хэсэгт цус хуралт үүссэн гэж дүгнэсэн байдаг. Тийм учраас Г.Баасаннямын араас өшиглөсөн гэх үйлдэл нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна гэв. Шүүгдэгч Г.Баасаннямын өмгөөлөгч Э.Баасандэмбэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгч С.Энхболдын гаргасан гомдлыг дэмжиж байна. Ганбат өмгөөлөгч гомдолдоо Г.Баасаннямын хүзүүний зүүн хэсэгт цохисоноос болж нас барсан юм шиг зүйл бичсэн байдаг. Үүнийг тогтоосон баримт хэрэгт байхгүй. Харин үүнийг няцаах нотлох баримт 4 дүгээр хавтаст хэргийн 169 дугаар хуудсанд авагдсан шүүх хуралдаанд өгөгдсөн гэрч М.Наранцэцэгийн мэдүүлэгт байдаг. Гэрч М.Наранцэцэг “...хамгийн сүүлд шургаж унахдаа босоогоороо байж байгаад унасан гэж хэлсэн. 1 эмэгтэй хүн татаж босгох гээд байж байсан...” гэсэн мэдүүлгийг шүүх хуралдаан дээр өгдөг. Хохирогч 185 см өндөртэй, хохирогчийг босоогоороо байхад Г.Баасанням хүзүү рүү нь өшиглөж унагаах боломжгүй. Амь насыг хохироох зүйл болоогүй юм. Мөн гэрч Н.Батхуягийн /3 дугаар хавтаст хэргийн 80 дугаар хуудсанд авагдсан мэдүүлэгт/ Н.Амирдаа талийгаачийн нүүр хүзүү рүү цохиход Д.Дамдиндорж түүний шанаа руу цохиод давхарладаж унасан. Унаад босч ирэхэд Б.Дашжамц цээжин хэсэгт өшиглөсөн гэсэн. Талийгаач цас руу унахад эмэгтэй хүн куртикны захнаас нь татаж байсан, Н.Амирдаа, Д.Дамдиндорж нар талийгаачийг цохиж өшиглөж байсан гэж мэдүүлсэн байдаг. Харин Д.Дамдиндоржийн эхнэр болон бэр эгч нь талийгаачийг хэвтэж байхад Б.Дашням, Г.Баасанням нар өшиглөж цохисон мэтээр мэдүүлсэн байдаг нь эргэлзээтэй байна. Гэр бүл садан төрлийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй учраас гэрчүүд ингэж мэдүүлсэн. Гэрч Н.Батхуяг, Т.Отгонсүрэн нар шүүгдэгч Н.Амирдаа, Д.Дамдиндорж нарыг талийгаачийн хүзүү, толгой, шанаа руу цохиж, өшиглөж унагаасан талаар мэдүүлсэн байна. Шүүгдэгч Г.Баасанням, Б.Дашжамц, Д.Дамдиндорж нар талийгаачтай тэр өдөр маргалдаж, муудалцаагүй амь насыг нь хохироох санаа агуулаагүй байсан байна. Харин талийгаач руу халдсан нь Н.Амирдаагийн толгой руу цахилгаан бороохойгоор талийгаач цохисон нөхцөл байдалтайгаар холбоотойгоор бий болсон. Тухайн үед Н.Амирдааг цахилгаан бороохойгоор цохиход Н.Амирдаа болон шүүгдэгч Д.Дамдиндорж нар субъектив талаасаа санаа сэтгэл нь гэнэт цочрон давчидсан байх шинжийг агуулж байгаа гэж үзэж байна. Иймд шүүгдэгчийн хэргийг зүйчлэхдээ анхаарч үзэх нь зүйтэй байх гэж үзэж байна. Энэ бол санаатай хүн амины хэрэг. 2002 оны Эрүүгийн хуульд хүнийг санаатай алах гэмт хэрэг нь 91 дүгээр зүйлд заагдсан. Мөн хохирогчийн үйлдлээс үүдэлтэйгээр 93 дугаар зүйлд санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үедээ бусдыг санаатай алах гэсэн 2 төрөлд тусгайлан заасан. Эдгээр зүйл, заалтууд энэ хэрэгт ач холбогдолтой байх боломжтой гэж үзэж байна. Э.Ганбат өмгөөлөгчийн тайлбартаа шинжээчийн дүгнэлтээр Баасанням араас нь өшиглөсөн, хүзүүний ард байсан 3*1.5 хэмжээтэй шарх нь хохирогчийг үхэлд хүргэсэн гэж тогтоосон гэж ярьж байна. Шинжээчийн дүгнэлт болон мэдүүлгүүд тухайн хүний амь насаа алдсан байх боломжит хувилбаруудаас хэлж байгаа болохоос биш тухайн үйл явцыг нүдээр харж байсан хүн шиг шууд тогтоож байгаа зүйл биш. Үүнийг ингэж тайлбарлахад хууль зүйн үндэслэлгүй. Мөн Г.Баасаннямын үйлдлийн дараа Б.Дашжамц өшиглөсөн, цохисон гэсэн агуулгатай зүйл ярьж байна. Хохирогчийн биеийн урд хэсгээс өшиглөж, цохисон гэдэг нь гэрчүүдийн мэдүүлгээс харахад Б.Дашжамцын үйлдэлтэй холбоотой байдаг. Хохирогч зүүн эгэмэндээ гэмтэл авсан гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Энэ гэмтэл бол талийгаачийг амьд байх үедээ авсан гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Хохирогчийг нас барсны дараа гэмтэл учирсан тул хэрэгсэхгүй болгох гэсэн тайлбар үндэслэлгүй байна. Мөн Д.Дамдиндорж талийгаачийн биед халдсан. Энэ байдлыг гэрчилсэн гэрчийн мэдүүлэг байгаа. Тухайлбал /1 дүгээр хавтаст хэргийн 48 дугаар хуудас/ зодоон болж байгаа газар руу харахад 1 хүнийг нөгөө хүмүүс нь ээлжлээд зодож байсан. Тэр хэдийг 1 хүн салгах гээд байгаа боловч хүчрэхгүй байгаа харагдсан гэсэн мэдүүлэг байдаг. Гэрчүүд Д.Дамдиндоржийг салгаж байсан гэж мэдүүлж байгаа боловч үнэндээ сүүлийн гэрч тухайн салгах оролдлого хийж байгаа хүн тэдгээрийг салгаж хүчрэхгүй байгаа гэдгийг харж мэдүүлсэн. Мөн 4 дүгээр хавтаст хэргийн 168 дугаар хуудсанд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэл гэрч З.Баатархүүгийн “...тэнд хүмүүс зодолдож байгааг харахад 5-6 хүн байсан. 1 хэсэг хүн бөөгнөрөөд цаана морьтой хүн байсан...” гэж мэдүүлсэн. Гэрчүүдийн мэдүүлэг болон тухайн нөхцөл байдлыг дүгнээд үзэхээр шүүгдэгч нарын эсрэг хохирогч биеэ хамгаалах эсэргүүцэл үзүүлж чадахааргүй нөхцөл байдалд амь насаа алдсан байна. Тиймээс Д.Дамдиндоржийн үйлдлийг ганцааранг нь тусд нь салгаж авч үзэх боломжгүй. Энэ нь бусад гэрчүүдийн харсан байдлаараа хохирогчийг хичнээн хүн зодож байсныг харснаа мэдүүлсэн байхад ингэж үйлчлэх боломжгүй. Мөн Э.Ганбат өмгөөлөгч Д.Дамдиндоржийн зүйчлэлийн асуудал дээр ижил тайлбар хийж байснаа төгсгөлд нь Д.Дамдиндоржийн зүйчлэлийг зөв зүйлчлэхийн тулд Б.Дашжамцыг энэ ангилалаар зүйлчлэх ёстой гэсэн агуулгатай зүйл ярьчих шиг боллоо. Ийм байх боломжгүй бусад баримтуудаар яаж нотлогдож байгаа байдлыг харгалзаж зүйлчлэлийг хийх ёстой байсан. Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл шүүгдэгч нарын гэм буруугийн байдал ялангуяа субъектив тал хэргийн нөхцөл байдлыг тус тус харгалзан Н.Амирдаа, Д.Дамдиндорж нарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх заалтаар шүүгдэгч Б.Дашжамц, Г.Баасанням нарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь зүйл, хэсгээр зүйлчлэх нь энэ хэргийн бодит байдалд нийцэх байсан гэж үзэж байна. Шүүгдэгч Н.Амирдаагийн өмгөөлөгч Б.Алтангэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс Н.Амирдаа гэх хүнийг бусдыг бүлэглэн санаатай хүн алахад хатгагчаар оролцсон гэх үндэслэлээр 12 жил 1 сарын ял шийтгэл оноосон байна. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол дээр хоёрдмол утгатай үйлдэл яваад байна. Нэгдүгээрт: Хатгагч гэсэн ойлголтыг бий болгож байна. Хатгагч гэдэг нь үйлдэгч буюу гүйцэтгэгчээсээ ялгаатай нь тэр гэмт хэрэгт ямар нэгэн байдлаар биеэрээ оролцсон тохиолдлыг хэлж байгаа гэтэл хатгагч гэдгийг Н.Амирдааг үйлдлээрээ нэгдэж хохирогч Д.Алтанхуягийн амь насыг бүлэглэж хохироосон гэж яригдаж байна. Хоёрдугаарт: Ингэж дүгнэчихээд хатгагч гэдэг зүйл ангиар оруулж ирээд байна. Хатгагч гэдэг нэр томъёо орж ирж байгаа нь боломжгүй. Өөр салаа утгатай өөр агуулгатай сэнхэрүүлэх, санал хийлэх, гэмт хэрэгт зориуд хүргэсэн, гэмт хэрэг хийхээс өөр гарцгүй болтол нь ятгасан зүйл байхгүй. Эрх зүйн байдал дордуулсны хувьд 2002 оны Эрүүгийн хуульд хатгах гэдгийг ятгах, заналхийлэх гэдгээр тогтоож байгаа. Шинэ Эрүүгийн хуульд ятгах, заналхийлэх зүйлүүд хасагдсан. Энэ хуульд бусдыг санаатай татан оролцуулсан, хөлсөлсөн, бусдаар дамжуулан хатгасан гэсэн 3 үндэслэлээр хатгагчыг тогтоож байгаа. Гэтэл татан оруулсан гэдэг нь хүүхдийг гэмт хэрэгт татан оруулсан гэсэн зүйл ангиар бүрэн тайлбарлах боломжтой. Тухайн хүүхдэд амлалт өгөх, хууран мэхлэх эсвэл хүч хэрэглэх тухайн хүний хувийн байдлыг далимдуулж, гэмт хэрэгт орох эсвэл гэмт хэрэг үйлдэхээс өөр аргагүй болгох юм бол гэж заасан байдаг. Хөлсөлсөн гэдэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн захилагчийг хатгагч дотор оруулж ирсэн байгаа. Гэмт хэрэг хийхэд зориуд хүргэсэн байх гэснийг Дээд шүүхийн 2003 оны 10 дугаар тогтоол дээр гэмт хэрэгт оруулах буюу гэмт хэрэг үйлдэхээс өөр аргагүй байдалд хүргэх гэж тайлбарладаг. Энэ 3 зүйл буюу шинэ Эрүүгийн хуульд заасан хатгагчийн 3 үндэслэл нь Н.Амирдаагийн зүйчлэлд байхгүй байна. Ял оноохдоо шинэ Эрүүгийн хуулийн хатгагч нь үйлдэгчээсээ багагүй ял авна гэдэг зүйлээр хамгийн дээд ялыг оноосон. Үүнийг буцаан хэрэглэхдээ эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэнэ гэсэн боловч энэ хатгагчийн хувьд буюу Н.Амирдаагийн хувьд эрх зүйн байдлыг дордуулсан байна. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт бүлэглэсэн гэмт хэрэгт хатгагчаар оролцсон Б.Дашжамц, Г.Баасанням нартай үйлдлээрээ нэгдэж өгсөн гэсэн байна. Хэрвээ Н.Амирдааг хатгагч гэж үзэж байгаа бол үйлдэл нэгдсэн байх боломжгүй. Эсвэл гэмт хэрэг үйлдэгч нь байна эсвэл хатгагч нь байна гэсэн 2 ойлголтыг нэг дор оруулаад хоёрдмол статусаар яваад байна. Гэтэл тогтоох хэсэгтээ хатгагчаар нь оруулсан байна. Гэрч Э.Бадамцэрэнгийн мэдүүлэгт нэг очсон очихдоо хөлний дотор тал руу 1 өшиглөчихөөд яваад өгсөн гэдэг. Гэрч Т.Отгонсүрэнгийн мэдүүлэгт “...сууж байгаад Г.Баасаням, Б.Дашжамц нарын дундуур орж доошоо өвдөглөж суугаад гараараа цээжин хэсэг рүү нь цохиж салгасан гэсэн мэдүүлэг өгсөн байна. Гэтэл энэ мэдүүлэг хамгийн анхны шүүх хуралдаан буюу 2015 оны 10 сарын шүүх хуралдааны тэмдэглэл дээр гэрч өөрөө оролцож М.Гомборагчаа өмгөөлөгчийн асуултад хариулсан байна. Үүн дээр хуралдаанд яг тухайн үйл явдал болсон эсэх талаар асуухад мэдэхгүй гэж хариулсан байдаг. Хэргийн газарт байсан яллагдагч нараас гадна олон гэрч Э.Бадамцэрэн, Т.Отгонсүрэн, Н.Батхуяг нар нь 2016 оны 02 сар хүртэл сэжигтнээр явж байгаад хэргийг хэрэгсэхгүй болгосон байгаа. Тэр өдөр гэрч болгоод гэрчээр 02 сард мэдүүлэг авсан. Энэ 3 хүний мэдүүлэг одоо хүртэл зөрүүтэй явж байгаа. Н.Батхуяг гэдэг хүний мэдүүлэгт “...Н.Амирдаа буцаж очих гэсэн боловч Б.Дашжамц түүнийг болиулаад түлхэхэд тэндээ зогсоод үлдсэн гэсэн байдаг. Ямар нэгэн байдлаар зодуулсан үйлдэл гаргачихаад буцаж очоогүй, очих гэтэл Б.Дашжамц болиулсан, цусаа цэвэрлээд үлдсэн гэсэн. Үүнийг давхар Б.Дашжамцийн мэдүүлэгт “...Н.Амирдааг тийшээ явах гэхээр нь би цусаа арч гэж түлэхэд цусаа арчиж, цэвэрлээд очоогүй гэсэн. Хатгагч байх хуулийн шаардлага хангаагүй ба үйлдлээрээ нэгдээгүй. Н.Амирдаагийн энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн 10.1.11-т зааснаар бусдыг хатгагчаар оролцоогүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна. Манай үйлчилүүлэгчийн биеийн байдал нь 60 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай байгаа. Хохирогчид цахилгаан бороохойгоор 2 удаа цохиулсан духны гэмтлээс үүдэн татаж унадаг болж хөдөлмөрийн чадвар алдалттай болсон гэв. Хохирогч Н.Чулуунбатын өмгөөлөгч Ж.Жаргалбаяр /ШЕЗ-өөс онлайнаар/ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Гомборагчаа өмгөөлөгчийн тайлбар дээр миний зүгээс тайлбар хийж байна. Н.Амирдаа нь бусдыг хүн алахад хүргэсэн идэвхитэй үйлдэл хийгээгүй гэсэн байна. Д.Дамдиндоржийн үйлдлээс болж ямар нэгэн хохирол учраагүй гэсэн тайлбар өгсөн байна. Н.Амирдаа нь хөндлөнгийн Н.Батхуяг гэрчийн мэдүүлгээр хохирогчийн хүзүүний тэр хавьд гараараа цохиж тэр хүн цохиулаад унасан гэж анхны гэрчийн мэдүүлэг дээр мэдүүлсэн байдаг. Д.Дамдиндоржийг анхны гэрч Н.Батхуягийн мэдүүлэгт “...талийгаачийн наанаас очоод баруун талын шанаанд гараараа цохиод, давхарлаж унасан...” гэсэн. Д.Дамдиндоржийг Эрүүгийн хуулийн 20.16-гаар зүйлчилж байгаа нь буруу юм. Э.Ганбат өмгөөлөгч манай үйлчлүүлэгч талийгаачид үхлийн цохилт үзүүлээгүй гэсэн байна. Яг нуруу талаас өшиглөхөд манай үйлчлүүлэгчийн Н.Батхуягийн гэрчийн мэдүүлэгт хавтаст хэргийн 5-ын 105 дугаар хуудсанд Н.Амирдаа тэр хүнийг цохисон газар унасан, Н.Амирдаагийн дээр байсан хохирогчийг цохисон хохирогч цаашаа унасан гэсэн байна. Гэрч Э.Бадамцэрэнгийн мэдүүлэгт араас нь татаж унагаасан гэсэн байна. Талийгаач Д.Алтанхуяг уначихаад босож ирэхэд Г.Баасанням хохирогчийн цээж рүү өшиглөсөн. Босоод өвдөглөөд суухад Г.Баасанням зүүн талаас нь шанаа руу нь цохиод унагаасан. Гэрч Э.Бадамцэрэнгийн мэдүүлэгт “...Б.Дашжамц талийгаачийн гэдэс, толгой руу, Г.Баасанням ар нуруу руу нь өшиглөсөн гэсэн байна. Гэрч Т.Отгонсүрэнгийн мэдүүлэгт “...талийгаач Д.Алтанхуяг газар унасан байхад Б.Дашжамц, Г.Баасанням 2 өшиглөж байхад Н.Амирдаа очоод талийгаачийн гэдсэн хэсэг рүү гараараа цохиод сууж байсан. Цагдаа дуудлаа шүү гэж гэрчийг хэлэхэд босоод явчихсан гэсэн байна гэв. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Анхбаярын өмгөөлөгч В.Содномцэрэн /Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхээс онлайнаар/ давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 103 шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас Н.Амирдаа нь тухайн үйлдлийг гаргасан гэж байгаа нь буруу. Үүний талаар нотлох баримт байхгүй байна. Шүүгдэгч нар нь гэм буруутай асуудалтай холбогдуулан уучлалт гуйж байгаа зүйл байхгүй байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв. Хохирогч Д.Анхбаяр /ШЕЗ-өөс онлайн/ давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Би В.Содномцэрэн өмгөөлөгчтэй санал нэг байна. Миний дүү Н.Амирдааг цохиж, гэмтэл учруулсан ч өнөөдөр амьд байна. Үхсэн хүн босож ирж үг хэлэхгүй. Үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэв. Шүүгдэгч Н.Амирдаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гарсан хэрэгтээ холбоотойгоор би хүнд зодуулж, тархиндаа гэмтэл авсан хохирогч. Цахилгаан бороохойгоор цохиулж эмнэлгээс 60 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай гэсэн магадлал гарсан. Энэ хэрэгт би хүн зодоогүй, хатгасан зүйл байхгүй гэв. Шүүгдэгч Д.Дамдиндорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлээр шийдвэрлэж өгнө үү гэв. Шүүгдэгч Б.Дашжамц давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байхгүй гэв. Шүүгдэгч Г.Баасанням давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэрэгт бид хэд бүгд оролцсон. Энэ хүмүүс цохиж зодсон талаараа хэлэхгүй байна. Намайг харахад Б.Дашжамц, Д.Дамдиндорж нар цаана байж байгаад эргээд харахад талийгаачийг цохиж, зодож байсан. Т.Отгонсүрэн нь нөхөрөө өмөөрч хохирогчийг унасан байхад бас өшиглөж байсан. Гэрчүүд мэдүүлгээ үнэн зөвөөр өгөхгүй байна. Гэрч Н.Батхуяг, М.Наранцэцэг нар үнэн зөв мэдүүлэг өгч байна гэв. Прокурор Н.Баасанжав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Анхан шатны шүүхийн шийдвэр нь зөв гарсан байна гэж үзэж байна. Э.Ганбат өмгөөлөгчийн ярьж байгаа наана 5 хүн цаана 5 хүн байсан нь тогтоогдсон. Наад талд Т.Отгонсүрэн, Э.Бадамцэрэн гэсэн гэрч, Д.Дамдиндорж, Н.Амирдаа, талийгаач Д.Алтанхуяг нар байсан. Талийгаач Н.Амирдааг цахилгаан бороохойгоор цохиж унагаад Н.Амирдаагийн дээр байхад нь Д.Дамдиндорж нэг удаа өшиглөж унагасан байдаг. Гэтэл Д.Дамдиндоржийн гэр бүлийн гишүүн болох Т.Отгонсүрэн нь салгаж холдуулаад тухайн зодоонд Д.Дамдиндоржийг дахин оролцуулаагүй. Д.Дамдиндорж талийгаачийг бүлэглэн зодож байхад дээлээ өмсөөд байж байсан нөхцөл байдал гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог. Харин Н.Амирдаа буцаж ирээд нүүрээ арчаад тонгойсон байдалтай байсан. Гэрч Т.Отгонсүрэнгийн мэдүүлэгт “...Н.Амирдаа цасан дээрээс босож ирээд намайг цус нөжтэй минь хутгасан байхад намайг зүгээр өнгөрөөх гэж байгаа юм уу, наадахаа алаач гэж хашгирсан гэсэн байдаг. Цаана нь Г.Баасанням, Б.Дашжамц нар хоорондоо зодолдож байсан. Б.Дашжамц, Г.Баасанням нарыг энэ үйлдлийг хийхэд хүргэсэн хүн бол Н.Амирдаа юм. Г.Баасанням нь миний ахыг зоддог хэн бэ гэж хохирогчийг зодож байсан байдаг. Ятгасан, бүлэглэсэн байж болно. Г.Баасанням, Б.Дашжамц нар нь урд, хойноос нь зодож байсан учраас хохирогч нь нас барсан байгаа. Д.Дамдиндорж танхайн гэмт хэрэг үйлдсэн. 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д заасан бусдыг илт үл хүндэтгэн хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн гэх гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж ялласан. Н.Амирдаа нь Б.Дашжамц, Г.Баасанням нарыг энэ хэргийг хийхэд зоригжуулж өдөөн түлхэж энэ санаатай гэмт хэргийг үйлдэхэд татан оролцуулсан дээрээс нь талийгаачийг энэ хоёрыг зодож байх явцад хажуугаас нь очоод сөхөрч суугаад гараараа зодож байсан гэдэг. Г.Баасанням очиж талийгаачийг цохихдоо миний ахыг зоддог хэн бэ гээд Н.Амирдааг өмөөрөн талийгаачийг зодсон. Н.Амирдаа, Б.Дашжамц, Г.Баасанням нарыг өдөөн хатгаж, дуудаж, санаатай гэмт хэрэгт татан оролцуулж 2 талаас нь зодуулсан. Бүлэглэж зодсон нь хавтаст авагдсан материалуудаар нотлогдож байна. Анхан шатны шүүх ятгасан, бүлэглэсэн гэсэн заалтаар зүйлчилсэн. Хуучин Эрүүгийн хуулийн 181.2.5 дахь заалт нь 2015 оны Эрүүгийн хуулиараа 1-5 жилийн хорих ялтай болж эрх зүйн байдал нь дээрдсэн. Хорих ялын доод хэмжээ 3-5 жил байсан нь 1-5 жил болж буурсан. Тиймээс 20.16 заалтаар зүйлчилсэн. Хүнийг бүлэглэж, танхайрч алсан Г.Баасанням, Б.Дашжамц, Н.Амирдаа нарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн тусгай ангийн 91.2.2, 91.2.11-д зааснаар зүйлчилсэн. Шинэ хуулиар цаазаар авах ял нь байхгүй болсон дээд хэмжээ нь 15 жил байсныг 12 жил болгосон байгаа. Ийм учраас шүүгдэгч нарт оногдуулсан шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болжээ. Шүүгдэгч Г.Баасанням, Б.Дашжамц нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 18 цагийн орчимд Завхан аймгийн Асгат сумын Суварга багийн нутаг дэвсгэр “Мараа толгой” /овоотой толгой/ дээр талийгаач Д.Алтанхуягтай маргалдаж улмаар үйлдлээрээ санаатай нэгдэн зодож алсан хэргийг, Шүүгдэгч Н.Амирдаа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.Баасанням, Б.Дашжамц нартай бүлэглэн талийгаач Д.Алтанхуягтай маргалдаж улмаар үйлдлээрээ санаатай нэгдэн зодож алсан гэмт хэрэгт татан оруулж, хатгагчаар оролцсон хэргийг, Шүүгдэгч Д.Дамдиндорж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт цугларсан хохирогч Д.Анхбаяр, Н.Чулуунбат, насанд хүрээгүй гэрч А.Уртнасан, гэрч З.Баатархүү, М.Наранцэцэг, Т.Отгонсүрэн, Э.Бадамцэрэн, Н.Батхуяг, Г.Довдонжамц, Д.Тэгшжаргал, Ц.Отгонбаяр, Ц.Батбаяр, Я.Адъяацэрэн, Д.Бурмаа, Ц.Наранжаргал, М.Галсайхан, Г.Баясгалан, Т.Аюурзана, шинжээч эмч Ш.Цэцэгмаа, М.Золжаргал, нарын мэдүүлгүүд, Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 161001 дугаартай, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1157 дугаартай, мөн Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 310 дугаартай дүгнэлтүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогдсон байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн үйл баримтыг нарийвчлан тогтоож, шүүгдэгч тус бүрийн үйлдэлд хууль зүйн бодитой дүгнэлт хийж, зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Шүүгдэгч Н.Амирдаа, Д.Дамдиндорж нарын өмгөөлөгч М.Гомборагчаа давж заалдах гомдолдоо ...Шүүх Н.Амирдааг хүн амины гэмт хэргийн хатгагч гэж үзэн ял шийтгэл оногдуулсан нь буруу байна. Гэрч Т.Отгонсүрэн, Э.Бадамцэрэн, яллагдагч Б.Дашжамц, Г.Баасанням нарын мэдүүлгээр бусдын амь насыг бүлэглэн хохироосон нь тогтоогддоггүй юм. Иймд Н.Амирдааг гэм буруугүйд тооцож өгнө үү. Мөн Д.Дамдиндоржийн үйлдлийн улмаас хэн нэгэнд хохирол, хор уршиг учраагүй байхад шүүх тухайн цаг хугацаанд болсон хүн амины хэрэгтээ хамааруулан үзэж, түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхээр заасан нь түүнд хуулиар олгосон боломжийг хязгаарласан байна гэжээ. Мөн шүүгдэгч Б.Дашжамцын өмгөөлөгч Э.Ганбат давж заалдах гомдолдоо ...Шүүх Б.Дашжамцын үйлдэлд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, бүлэглэн талийгаач Б.Алтанхуягийг алсан гэж үзсэнд гомдолтой байна. Гэрч М.Наранцэцэг, Т.Отгонсүрэн нарын мэдүүлгээр бусдыг бүлэглэн зодож амь насыг нь хохироосон байдал тогтоогддоггүй юм гэжээ. Шүүгдэгч Г.Баасаннямын өмгөөлөгч С.Энхболд давж заалдах гомдолдоо ...Гэрч Т.Отгонсүрэн, Э.Бадамцэрэн нар нь мэдүүлэхдээ Б.Дашжамц урдаас нь, Г.Баасанням араас нь өшиглөсөн гэж мэдүүлдэг, дээрх гэрчүүдийн мэдүүлгээр Г.Баасаннямыг талийгаачийн араас нуруу, сээр, дал, мөр, хүзүү рүү өшиглөсөн гэж мэдүүлдэг боловч талийгаачийн биеийн эдгээр хэсэгт ямар нэгэн гэмтэл учраагүй, Өөрөөр хэлбэл: Г.Баасаннямын араас нь өшиглөсөн гэх үйлдэл талийгаачийг үхэлд хүргэсэн гэж үзэх үндэслэлгүй юм гэжээ. Хэрэгт авагдсан хэргийн үйл баримтыг баталсан дээрх гэрч нарын мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, бие биенийхээ мэдүүлгийг үгүйсгээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан байна. Түүнчлэн шүүгдэгчид болон талийгаачтай хамааралгүй, хэрэгт ямар нэгэн хувийн сонирхолгүй шинжээчдийн удаа дараагийн дүгнэлтүүд, дүгнэлтүүдээ тодруулсан тэдний мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад баримтуудаар шүүгдэгч Г.Баасанням, Б.Дашжамц, Н.Амирдаа нар нь бүлэглэн хүнийг санаатай алах, шүүгдэгч Д.Дамдиндорж бусадтай бүлэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг тус тус үйлдсэн нь хангалттай тогтоогдсон байна. Тухайлбал, хэргийн үйл баримтаас харахад шүүгдэгч Д.Дамдиндорж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шүүгдэгч Г.Баасанням, Б.Дашжамц, Н.Амирдаа нартай бүлэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан байх ба шүүгдэгч Г.Баасанням, Б.Дашжамц, Н.Амирдаа нарын танхайрсан үйлдлийн улмаас хүний амь хохирсон тул хүн амины гэмт хэргээр зүйлчилсэн байгаа нь Д.Дамдиндоржийг олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэгт бүлэглээгүй гэж үзэх боломжгүй байна. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч нарын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн үйлдэлд эрх зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нарын хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хууль, 2015 оны Эрүүгийн хуулийг тус тус харьцуулан дүгнэж, 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэсэн нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэсэн гэж үзэхээр байна. Мөн хэрэгт авагдсан баримтын хэмжээнд талийгаач Д.Алтанхуягийн оршуулгын зардал болон гэм хор учруулсан төлбөрийн хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Иргэний хууль болон Нийгмийн хамгаалал Хөдөлмөрийн сайдын 2005 оны цалин хөлс тодорхойлох журманд заасныг баримтлан тогтоож, хохирогчид шүүгдэгч Н.Амирдаа, Г.Баасанням, Б.Дашжамц нараас нөхөн гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. Шүүх тухайн хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдал, нийгмийн хор аюулын шинж чанар, шүүгдэгч тус бүрийн оролцоонд нь тохирсон ял шийтгэл оногдуулсан бөгөөд ял хүнддээгүй байна. Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн боломжгүй учир, гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Амирдаа, Д.Дамдиндорж нарын өмгөөлөгч М.Гомборагчаа, шүүгдэгч Б.Дашжамцын өмгөөлөгч Э.Ганбат, шүүгдэгч Г.Баасаннямын өмгөөлөгч С.Энхболд нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүхийн магадлалд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцлийг магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 30 хоногийн дотор Хяналтын шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР

Б.НАМХАЙДОРЖ