Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2020/ДШМ/01

 

Н.******* нарт холбогдох хэргийн талаар

аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж Прокурор Н.Баасанжав Шүүгдэгч Н.******* Д.******* Г.******* Б.******* Шүүгдэгч Н.*******гийн өмгөөлөгч Б.******* Шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч/ШЕЗ-с онлайнаар/ Э.******* Шүүгдэгч Н.*******, Д.******* нарын өмгөөлөгч / сум дахь сум дундын шүүхээс онлайнаар/ М.******* Шүүгдэгч Г.*******ын өмгөөлөгч Э.******* / сум дахь сум дундын шүүхээс онлайнаар/ С. Хохирогч Д. өмгөөлөгч / сум дахь сум дундын шүүхээс онлайнаар/ В. Хохирогч /ШЕЗ-өөс онлайнаар/ Д.Анхбаяр Хохирогч Н. өмгөөлөгч /ШЕЗ-өөс онлайнаар/ Ж. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч нарын өмгөөлөгч М.*******, С., Э.******* нарын давж заалдах гомдлоор Н.*******, Д.*******, Б.*******, Г.******* нарт холбогдох 201513010089 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв. 1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр аймгийн сумд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт аймгийн сумын багийн нутагт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр аймгийн сум дахь сум дундын шүүхээр ЭХ-ийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, овгийн ******* РД:/ИВ-/, 2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр аймгийн сумд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2 эхнэрийн хамт аймгийн сумын багийн нутагт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овгийн ******* РД:/ИЧ-/ 3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 03-ны өдөр аймгийн сумд төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6 эцэг, ах, эгч, дүү нарын хамт аймгийн сумын багийн нутагт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овгийн ******* РД: /ИГ-/ 4. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны 12 дугаар сарын 12-ны өдөр аймгийн сумд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, эцэг, эх, дүү нарын хамт аймгийн сумын багийн нутагт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай, овгийн ******* РД: /ИВ-/ Шүүгдэгч Н.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.11, Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******, Б.******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.*******ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. Анхан шатны шүүх: 1. аймгийн сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч Н.*******, Б.*******, Г.******* нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргүүдийг тус тус хэрэгсэхгүй болгож, 2. Шүүгдэгч овогт *******г 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан бүлэглэн хүнийг алах гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, овогт *******, шүүгдэгч овогт ******* нарыг Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан бүлэглэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч овогт *******ийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ид 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Н.*******д Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар 12 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г.*******, Б.******* нарт Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийг 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, 4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан 12 жилийн хугацаатай хорих ялыг, шүүгдэгч Б.*******ад оногдуулсан 12 жилийн хугацаатай хорих ялыг, шүүгдэгч Н.*******д оногдуулсан 12 жил 1 сарын хугацаатай хорих ялыг тус бүр хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Д.*******ид оногдуулсан 3 жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр, 5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******гийн цагдан хоригдсон 584 хоног, Б.*******ын тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон 722 хоног, Г.*******ын цагдан хоригдсон 741 хоног, Д.*******ийн цагдан хоригдсон 445 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, эдлэх ялаас нь хасч, 6. Шүүгдэгч Н.*******, Д.******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.*******, Г.******* нарт өмнө авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож , шүүгдэгч Н.*******, Д.*******, Б.*******, Г.******* нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.*******, Б.******* нарын барьцаа тус бүр 1.000.000 төгрөгийг шүүгдэгч нарт буцаан олгож, эдлэх ялыг тус өдрөөс эхлэн тоолохоор, 7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн түрийтэй хос гутлыг Б.*******ад буцаан олгож, хугархай ташуур, улаан өнгийн судалтай хар малгай, sport гэсэн бичигтэй саравчтай хар саарал өнгийн малгай, хар өнгийн цахилгаан бороохой, “Ерөөл” гэсэн бичигтэй архины шилний хагархайг тус тус устгахаар, 8. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, 508.3, 508.4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******аас 3.798.838 төгрөгийг, Н.*******гаас 5.298.838 төгрөгийг, Б.*******аас 2.798.838 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Н.Чулуунбатад олгож, 2019 оны 12 дугаар сараас эхлэн Н.*******, Б.*******, Г.******* нараас сар бүр 81400 төгрөгийн төлбөр гаргуулж амь хохирогч Б. хүү А., охин А., А. нарт тус бүр сард 27.133 төгрөгийн төлбөр тогтоож, тэднийг 16 нас хүртэл суралцаж байгаа бол 18 нас хүртэл сар бүр олгохоор, 9. Шүүгдэгч Г.*******ын өмчлөлийн хөрөнгөнөөс 2540000 /хоёр сая таван зуун дөчин мянга/ төгрөгийн үнэ бүхий 21 толгой буюу 2 бод, 19 бог мал, шүүгдэгч Н.*******гийн өмчлөлийн 8530000 /найман сая таван зуун гучин мянга/ төгрөгийн үнэ бүхий 44 толгой буюу 11 бод, 33 бог мал, шүүгдэгч Б.*******ын өмчлөлийн хөрөнгөнөөс 2090000 /хоёр сая ерин мянга/ төгрөгийн үнэ бүхий 30 толгой бог малыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хэвээр үлдээж, Д.*******ийн өмчлөлийн хөрөнгөнөөс 5835000 /таван сая найман зуун гучин таван мянга/ төгрөгийн үнэ бүхий 42 толгой буюу 7 бод, 35 бог мал битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, 10. Шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдаж, 11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болж, 12. Шийтгэх тогтоолыг улсын яллагч болон түүний дээд шатны прокурор, шүүгдэгч , хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. Шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч Э.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч Э.******* миний бие энэхүү гомдлыг гаргаж байна. Үндэслэл нь: Шүүхийн хийсэн дүгнэлт нь Б.*******ын үйлдэлд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж түүнийг “бүлэглэн” хохирогч Г.ийг алсан гэж үзсэнд гомдолтой байна. Гэрч М. мэдүүлгээр (хх57х): ...толгой дээр хүмүүс хоорондоо зодолдож байгаа харагдсан. Хоёр хэсэг хүмүүс байсан. Цаана байгаа хүмүүс нь бие биенээсээ зууралдаад харагдсан. Наад талд нь 5 тооны хүмүүс харагдсан, нэгнийгээ зодоод байгаа харагдсан... гэжээ. Гэрч М. мэдүүлэгт хэлсэн цаана зууралдсан хүн нь Г.*******, Б.*******, наана нэгнийгээ зодоод байгаа 5 хүн нь Н.*******, Д.*******, Т., Э., хохирогч Г. нар болох нь тогтоогдсонтой тохирч байдаг. Наана гэх газарт хохирогч зодуулж унаж байхыг гэрч Наранцэцэг харсан. Гэрч Т.гийн мэдүүлгээр (хх54х): Хохирогч Г. (нөгөө хүн) Н.*******гийн дээр гарч суугаад цохиж байхад манай нөхөр (*******) гүйж очоод үл таних хүний нуруун тус газар нь 1 удаа өшиглөөд автал нөгөө хүн цаашаа өнхөрч унаад сөхрөөд суучихсан... Г.******* очоод үл таних хүний мөрөн тус газар түлхээд унагаад толгой руу нь гараараа цохиод дараа нь өшиглөөд байсан, Б.******* нуруун тус газар өшиглөсөн... гэжээ. Гэрч Т.гийн мэдүүлгийг шүүх үнэлэхдээ алдаа гаргасан. Уг мэдүүлгээр “бүлэглэж” зодох үйлдэлд Д.******* оролцож түүний хохирогчийг унагасан үйлдлийн дараа хохирогчийг сөхрөөд суух агшинд Г.******* хохирогчийг түлхэж унагаж толгойруу нь гарааг цохиж өшиглөсөн байхад Д.*******ид Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэстэй. *******, *******, Б.******* нарт Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосон атлаа ганц Д.*******ийг Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэх боломжгүй юм. Учир нь Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж...” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэргийг 2, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан. Шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй нь Д.*******ийг ганцаараа “бүлэглэсэн” гэж шийдсэнээс харагдаж байна. Гэрч Т. нь Г.******* хохирогч Г.ийг сөхрөөд сууж байхад нь түлхэж унагаад толгой руу цохиж өшиглөсөний дараа Б.******* нуруунд нь өшиглөсөн гэж мэдүүлсэн. Энэ мэдүүлэгт дүгнэлт хийвэл хохирогчид Г.******* тархины гэмтэл учруулсан үйлдлийн дараа Б.******* нуруу руу өшиглөсөн болж байна. Гэвч хохирогчийн нуруунд нэг ширхэг ч гэмтэл (хөхрөлт, шалбаралт) тогтоогдоогүй, хохирогч нуруу нугасны гэмтлээр нас бараагүй болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Харин тархины хүчтэй доргилтын, савалтын улмаас зөөлөн бүрхүүл доор цус харваж, түүний дараа үйлдэл хийх боломжгүй гэмтлээр нас барсан. Уг гэмтэл нь толгой- хүзүүний уулзвар хэсэгт хүч үйлчилснээс толгой савалж доргионоос үүссэн, уг хүч үйлчилсэн цэг нь хүзүүний зүүн ар хэсэг дэх 3х1.5 см тод цус хуралттай хэсэг байж болох нь тогтоогдсон. Г.*******ыг хүзүүний зүүн хэсэгт өшиглөсний дараа хохирогч хөдөлгөөн огт хийгээгүй болох нь гэрч нарын мэдүүлгээр нотлогдсон. Шүүгдэгч Б.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар ял шийтгэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь гэрч нарын мэдүүлгээр Б.******* нь хохирогч Г.ийг Н.*******, Д.*******, Г.******* нар зодсон, (толгойруу нь цохьсон, өшиглөсөн) гэх үйлдлийн дараа нуруу руу нь өшиглөсөн гэж дүгнэлт хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийг удирдлага болгож шийдвэрлэх байсан. Хохирогчийн биед нуруу цээжинд ямар ч гэмтэл (хөхрөлт гэх мэт) нуруу нугасны гэмтэл үүсч нас бараагүй нь эргэлзээгүй тогтоогдсон. Иймд Б.*******ад холбогдох үйлдлийн зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт болгож Д.*******той бүлэглэн нийтийн хэв журмыг бүлэглэж зөрчсөн... гэж үзэх бүрэн үндэстэй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн шүүгдэгчид ашигтай шийдвэрлэж өгнө үү гэжээ. Шүүгдэгч Н.*******, Д.******* нарын өмгөөлөгч М.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Монголын Хуульчдын Холбоо, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн өмгөөлөгч М.******* би Д.*******, Н.******* нартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулж хууль зүйн туслалцаа үзүүлж байна. Д.*******, Н.******* нарт холбогдох эрүүгийн 201513010089 дугаартай хэргийг аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 11-р сарын 13-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолоор хянан шийдвэрлэж, Н.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9-р зүйлийн 1 дэх хэсэг, 3.1-р зүйлийн 1 дэх хэсэг, 3.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар 12 жил 1 сарын хорих ял, Д.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсэнийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. 1. Анхан шатны шүүх нь Н.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4-р зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн буюу хатгагч гэж үзэн ял шийтгэл оногдуулж байгаа нь буруу байна. Гэрч нь 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн мэдүүлэгтэй “... Н.******* чи яагаад байгаа юм бэ гэж хэлснээ нэгэн зүйлээр жирэс хийх дуу гарахад Н.******* эвхэрээд уначихсан юм. Тэгээд талийгаач тус зүйлээрээ толгойн тус газар нь цохисон...” гэх мэдүүлэг, Гэрч Э. нь 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн мэдүүлэгтэй “...Эргээд харахад Н.******* газар цасан дээр уначихсан талийгаач түүний дээр гарчихсан нэгэн зүйлээр цохиод харагдсан. Тэгтэл Б.*******, Г.******* нар Н.******* болон талийгаач нарын зүг явж очоод миний ахыг зоддог хэн бэ гээд өшиглөөд авсан. Н.******* газар цасан дээр хэвтээ байдалтай цус нь гоожоод байтал, Б.*******, Г.******* нар талийгаачийг хөөгөөд талийгаач арагш ухраад босоо байдалтай нөгөө хоёртоо зодуулаад ухраад явж харагдсан. Тухайн үед талийгаачийг Б.*******, Г.******* нар хөлөөрөө өшиглөж, цохиод зодоод байгаа харагдсан. Тэгтэл Н.******* босоод тонгойгоод нүүрээ дагаж урсаад байгаа цусаа гараараа арчиад зогсож байсан...” гэх мэдүүлэг, Яллагдагч Б.*******ын “...Н.*******гийн нүүрэн тал нь цус болчихсон харагдсан Г.******* түүний хажууд гүйгээд очсон. Тэгтэл талийгаач Н.******* руу дөхөж очихоор нь би түүний араас тэвэрч аваад хажуу тийш нь түлхсэн, тэгтэл Г.******* талийгаач руу хандан ...миний найзын толгойг хага цохисон байна... гээд тэр хоёр хоорондоо зодолдоод эхэлсэн...” гэх мэдүүлэг, Яллагдагч Г.*******ын “... Нэгэн эмэгтэй хүний дуу гараад орилох шиг болхоор нь эргээд хартал Д.******* талийгаачийн дээр гараад суучихсан, цаад талд нь Н.******* зогсож харагдсан би *******гаас яасан бэ гэж асуухад талийгаачийг миний толгойг хага цохичихлоо гэж хэлсэн би Б.*******ын хамт талийгаач руу дөхөж очоод хэвтээ байдалтай байхад нь түүний бөгсрүү нэг удаа өшиглөсөн. Тухайн үед архи уусан байсан болохоор зарим зүйлийг санахгүй байна...” гэх мэдүүлэг зэргээс дүгнэлт хийхэд Н.*******г хатгагчаар оролцсон бусдын амь насныг бүлэглэн хохироосон гэх үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4-р зүйлд “Бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдхэд зориуд хүргэсэн хүнийг хатгагч гэнэ” гэж заасан байдаг. Гэтэл Н.******* нь талийгаачид зодуулж эрүүл мэндээрээ хохирсон болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрчүүд, яллагдагч нарын мэдүүлэг, зэрэг баримтуудаар тогтоогдсон байна. Харин Н.******* нь талийгаачид зодуулж толгойн тус газраа хага цохиулчихлаа гэж хэлсэн байдаг. Энэ байдлаас өөр ямар нэгэн үйлдэл хийгээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл Н.******* нь бусдыг хатгасан гэх гэмт хэргийн обьектив талын шинж буюу үйлдэл нь тодорхойгүй байна. Н.******* нь буслыг хүн алхад хүргэсэн идэвхтэй үйлдэл хийгээгүй. Мөн урьд нь талийгаачийг амь насыг хохироох талаар ямар нэгэн байдлаар бусдыг хатгасан, хөлсөлсөн үйл явдал хийгээгүй. Харин Г.*******, Б.******* нар талийгаачтай маргалдан зодолдож байх үйл явцад нас барсан болох нь шинжээчийн дүгнэлт, тухайн хэрэг явдлын гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд Н.*******г бусдыг алахад хатгагчаар оролцсон гэм буруугүйд тооцож өгнө үү. 2. Д.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж уг ялыг биечлэн эдлүүлэхээр заасан нь шүүх хэрэглэх ёстой хуулийг бүрэн хэрэглээгүй байна. Учир нь Д.******* нь анх яллагдагчаар татагдсан цагаасаа эхлэн өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болох “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг” үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаарх лавлагаа болон бусад баримтуудаар нотлогдож байдаг. Д.*******ийн энэ үйлдлийн улмаас хэн нэгэнд хохирол хор уршиг учраагүй байхад шүүх нь тухайн цаг хугацаанд болсон хүний амь нас хохирсон хэрэгтээ хамааруулан үзэж түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхээр заасан нь түүнд хуулиар олгосон боломжийг хязгаарласан шийдвэр болсон байна. Эрүүгийн хуулийн 20.16-р зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэг нь 1-5 жилийн хорих ялын санкцтай буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг байна. Мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, 7.1-р зүйлүүдэд зааснаар түүнд оногдуулсан ялыг тэнсэж хянан харгалзаж болохоор байна. Д.*******ийн үйлдлийн улмаас ямар нэгэн байдлаар хохирол учраагүй байдаг бөгөөд энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт хийсэн байдаг бөгөөд түүний үйлдлийг тусдаа үйлдэлтэй, тусдаа шүүгдэгч нартай , өөр зүйлчлэлтэй хүн амины хэрэгтэй холбогдуулан ял өгч эрх зүйн байдлыг нь дордуулж байна. Д.*******ид оногдуулсан ялыг тэнсэж хянан харгалзаж болохоор байна. Иймд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 11-р сарын 13-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолоор Н.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9-р зүйлийн 1 дэх хэсэг, 3.1-р зүйлийн 1 дэх хэсэг, 3.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутаад тооцсоныг хэрэгсэхгүй болгож, Д.*******ид Эрүүгийн хуулийн 20.16-р зүйлийн 1 дэх хэсэг зааснаар ял оногдуулсаныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.2 дугаар зүйлд заасныг журамлан тэнсэж хянан харгалзаж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ. Шүүгдэгч Г.*******ын өмгөөлөгч С. давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Удиртгал: Та бүхний энэ өдрийн түмэн амар амгаланг айлтгаж, давж заалдах гомдлоо хэлье. Өнөөдрийн шүүх хуралдаанд Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч С. миний бие шүүгдэгч Г.*******ын өмгөөлөгчөөр түүний хүсэлтийн дагуу оролцож байна. Шүүгдэгч Г.*******д холбогдох эрүүгийн 201513010089 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 13-ний өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгчөөс дараах гомдлыг гаргаж байна. Өмгөөлөгчийн байр суурь, хэргийн онол: Юуны өмнө миний үйлчлүүлэгч огт “гэм буруутай” болох нь тал бүрээр бүрэн нотлогдоогүй,шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй болохыг онцлон хэлэхийг хүсэж байна. Иймд шүүгдэгчид холбогдох хэргийг цагаатгах байр суурьтайгаар энэхүү шүүх хуралдаанд оролцож, улсын яллагчийн яллах дүгнэлтийг бүхэлд нь бүрэн няцаах замаар өмгөөлөх үйл ажиллагаагаа явуулна. Хэргийн тухай: Шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгч Г.*******д эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэн гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан баримтаар Г.******* нар нь талийгаачийн амь насанд халдахаар санаа зорилгын хувьд нэгдсэн, үйлдлээрээ санаатай нэгдсэн гэж үзэх үндэслэл бүхий нотлох баримтгүй байна.Учир нь Г.*******ын хувьд талийгаачийн амь насанд халдан туйлд нь хүргэх санаа зорилгогүйн зэрэгцээ талийгаачтай өс хонзонгийн болон таарамжгүй харьцаатай байсан нөхцөл байдал хэрэгт авагдаагүй, нотлогдоогүй байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал тухайлбал гэмт хэргийг хэн, яаж үйлдсэн, сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь тал бүрээс бүрэн нотлогдоогүй эргэлзээ бүхий байна. Тухайлбал гэрч нарын мэдүүлэг анхнаасаа зөрөөтэй, уг мэдүүлэг нь бусад баримтаар тал бүрээс нотлогдоогүй, үнэлэх боломжгүй нөхцөл байдал байна. Гэрч Э. яллагдагч Д.*******ийн хадам эгч, гэрч Т. яллагдагч Д.*******ийн эхнэр, гэрч Н.Батхуяг яллагдагч Н.*******гийн нагац дүү, Н.*******, Б.******* нар авга талын төрөл садны хамаарал бүхий хүмүүсийн мэдүүлэг хэргийг эцэслэн шийдвэрлэхэд туйлын үнэн гэж үзэхэд эргэлзээ бүхий байна. Гэрч Э. анх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ ...Г.******* талийгаачийн нуруу, толгой, хүзүү, сээр, дал мөрний тус газар, нуруу орчимд өшиглөсөн, Б.******* гэдэс тал руу, Г.******* нуруу тал руу өшиглөсөн /1х 45 т/, гэдэг гэтэл дараа дараагийн болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд: “...Б.******* урд нь Г.******* ард нь зогсчихсон талийгааийг хоёр талаас нь өшиглөөд зодож харагдсан, тэндээс холдоод зайдуухан очиж зогссон ... Г.*******, Б.******* нар талийгаачийг үргэлжлүүлээд зодоод өшиглөөд байсан” гэж мэдүүлдэг. Гэрч Т. “...Г.*******, Б.******* нар талийгаачийг тал талаас нь өшиглөөд байсан, гэрч Н.Батхуяг ... Г.******* талийгаачийн зүүн шанааны тус газар баруун гараараа нэг цохисон” гэж мэдүүлдэг. Гэрч нарын мэдүүлэг Г.*******, Б.******* нарын хэн нь талийгаачийг үхэлд хүргэх байдлаар зодож өшиглөсөн болохыг гэрчүүдийн мэдүүлэг тал бүрээс нь нотолж гэрчлээгүй байдаг. Нөгөө талаар гэрч нарын мэдүүлэг өөр бусад баримтаар ч давхар нотлогдоогүй эргэлзээ бүхий зөрүүтэй байна. Учир нь аймгийн ШША-ны шинжээчийн 2016 оны 02 сарын 8-ний 161001, ШШҮХ-ийн шинжээчийн 2016 оны 6 сарын 03-ний 751 дугаартай дүгнэлт нь тархины хоёр талын бөмбөлгийн чамархайн дэлбэн, бага тархины аалзан бүрхүүл доорхи цус харвалтын улмаас нас барсан дүгнэлт гаргасан байдаг. Энэ нь талийгаач нь тархи орчимдоо цохиж, зодуулах байдлаас уг гэмтлийг авсан байх тул хэнийх нь цохилт, өшиглөлтийн улмаас талийгаач нас барсан болохыг гэрч нарын мэдүүлэг бүрэн нотлоогүй байна. Гэрч М.Наранцэцэг мэдүүлэхдээ: “ ... хоёр хэсэг хүмүүс байсан ба наад талд нь 5 хүн бөөгнөрч бужигнаж байгаад нэг нь унаад дахиж босоогүй” гэж мэдүүлдэг тул наад хоёр нь Г.*******, Б.******* нар болж таарч байна. Тиймээс гэрч нарын мэдүүлэг нь Г.*******, Б.******* нарын мэдүүлэг болон дээрхи гэрч М. мэдүүлгээр үгүйсгэгдэх нөхцөл байдалтай байна. Г.******* нь хэрэг гарах үед хуучин монгол гуталтай байсан байдаг тул монгол гутлаар хүнийг өшиглөхөд үхэлд хүрнэ гэхэд итгэл үнэмшилгүй байна. Шүүх Б.*******, Г.******* нарыг талийгаачийг зодож алсан гэж дүгнэсэн. Гэтэл тус хэрэгт Б.*******ын өмсөж явсан гутал эд мөрийн баримтаар авагдсан боловч Г.*******ын монгол гутал нь одоо болтол эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргагдаагүй байна. Гэрч нар Б.*******ыг биеийн урд хэсгээс өшиглөсөн гэж мэдүүлдгээс үзэхэд үхэлд хүргэх гэмтэл нь биеийн урд хэсгээс халдсан болох нь тодорхой байна. Г.*******ыг дээрхи гэрч нь талийгаачийн араас нуруу, сээр, дал, мөр, хүзүү рүү өшиглөсөн гэж мэдүүлдэг боловч талийгаачийн биеийн эдгээр хэсэгт ямар нэгэн гэмтэл учраагүй. Өөрөөр хэлбэл *******ын араас нь өшиглөсөн гэх үйлдэл талийгаачийг үхэлд хүргэсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Гэрч Э.Бадамсүрэн, Т. нар мэдүүлэхдээ Б.******* урдаас, Г.Баасаням араас нь өшиглөсөн гэж мэдүүлдэг. Гэтэл хэрэг авагдсан шинжээчийн дүгнэлтээр талийгчийн биеийн урд хэсэгт тухайлбал: ...зүүн эгэмний цус хуралт зэргээр биеийн урд хэсэгт нь үүссэн байдаг. Үүнээс үзэхэд биеийн урд хэсгээс халдсан халдлага талийгаачийг үхэлд хүргэх үндэслэл болжээ гэж үзэхээр байна. Мөн дээрхи гэрчүүд Г.*******ыг талийгаачийн араас нуруу, сээр, дал, мөр, хүзүү рүү өшиглөсөн гэж мэдүүлдэг боловч талийгаачийн биеийн эдгээр хэсэгт ямар нэгэн гэмтэл учраагүй. Өөрөөр хэлбэл Г.*******ын араас нь өшиглөсөн гэх үйлдэл талийгаачийг үхэлд хүргэсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Энэ байдлаас дүгнэхэд шүүх хэргийн бодит байдалтай нийцүүлэн хэргийг шийдвэрлээгүй гэж үзэж байна гэжээ. Шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч Э.*******/ШЕЗ-өөс онлайнаар/ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолд гомдол гаргасан. Гомдлын үндэслэл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн Б.*******ыг бусадтай бүлэглэсэн гэж үзэн шийдвэрлэсэн. Хэргийн бодит байдал гэмт хэрэг гарах үед гэрч М. мэдүүлгээр толгойн оройд 2 хэсэг хүмүүс зодолдож байсан гэдэг. Наад талд нь 5 хүмүүс байсан тэдгээр хүмүүс нэгнийгээ зодож байгаа харагдсан. Наана нь байгаа 5 хүмүүсийн дотор Н.*******, Д.*******, Т., Э.Бадамсүрэн хохирогч Г. зэрэг хүмүүс байсан гэдэг. Цаана нь байгаа 2 хүн Б.*******, Г.******* хоорондоо муудалцаж Б.*******ыг Г.******* морь барьсангүй гэж муудалцаж, цохисон гэж М.Наранцэцэг нотолсон. Хохирогчийн амь насыг хохироосон үйлдэлд Б.*******ыг бүлэглэж, идэвхитэй оролцсон гэдэг нь үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүх хоорондоо эрс зөрүүтэй гэрчүүдийн мэдүүлгээс ямар үндэслэлээр алиныг нь авч тогтоолын үндэслэл болгосон нь тодорхойгүй байна. Зарим шүүгдэгч нарт гэрчийн мэдүүлгээр түүвэрлээд ашигтай хэсгээр нь шийдвэрлэсэн гэтэл гэрчийн мэдүүлэг үргэлжилсэн үйл явдлын талаар мэдүүлэг байдаг. Тухайлбал гэрч Т.гийн мэдүүлэг хавтаст хэргийн 54 дүгээр хуудаст хохирогч Г. Н.*******гийн дээр гарчихсан цохиж байхад манай нөхөр Д.******* гүйж очоод үл таних хүний нуруун тус газар нь нэг удаа өшиглөхөд нөгөө хүн нь цааш өнхөрч унаад сөхрөөд суусан. Энэ үед Г.******* очоод үл таних хүний мөрөн тус газар нь түлхэж унагаад толгой руу нь гараараа цохиод дараа нь өшиглөөд байсан. Б.******* нуруун тус газар нь өшиглөсөн гэсэн мэдүүлэг байдаг. Гэтэл энэ мэдүүлгийг шүүх үнэлэхдээ Д.*******ийн тухайд энэ гэрчийн мэдүүлгээс оролцоогүй мэтээр шийдвэрлэсэн. Гэрчийн мэдүүлгийг яаж үнэлж байгаа нь тодорхойгүй нөхцөл байдлаар дүгнэсэн. Хохирогчийг сөхөрч сууж байхад нь Г.******* түлхэж унагаад толгой руу нь гараараа цохиж өшиглөсөн гэж Т. нотолсон байхад буюу Т. Г.*******ыг нотолж байгаа боловч нотлохдоо Д.*******ийн өмнөх үргэлжилсэн үйлдлийг нотолсон байна. Гэтэл Д.*******ид Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Энэ нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн гэж үзэхэд эргэлзээтэй. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдаа гаргасан. 4 хүн холилдсон асуудал дээрээс Д.*******ийг бүлэглэсэн үйлдэлд оролцоогүй бүлэглэж амь нас хохироогоогүй гэдэг дүгнэлт хийгээд Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр хариуцлага оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Яагаад гэвэл Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйл буюу олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчих гэсэн нөхцөлтэй гэмт хэрэг. Д.*******ид Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хариуцлага оногдуулсан явдал нь ганцаараа бүлэглэсэн гэдэг ойлголтыг гаргаж ирж байна. Хууль тогтоомжид ганцаараа бүлэглэнэ гэсэн ойлголт байхгүй. Нийтийн хувь журмыг бүлэглэж зөрчсөн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан 2 ба түүнээс олон хүн санаатай үйлдвэл бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзнэ гэсэнтэй зөрчилдсөн. Бусад шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үйлдэл байхгүй гэж хэрэгсэхгүй болгосон. Нийтийн хэв журмыг бүлэглэж зөрчсөн гэдэг зүйл заалтаар Д.*******ид хариуцлага оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Б.*******ыг үйлдлийг харсан гэрчүүдийн хувьд Г.*******ын үйлдлийг хийснээс хойш Б.******* нуруу, цээж хэсэгт өшиглөсөн тухай асуудал яригддаг. Шинжээчийн дүгнэлтийг үхэлд хүргэсэн гэдэг гэрчийн мэдүүлгээр хохирогч гэмтэл аваад үүсч болох нөхцөл байдлуудыг авч үзэхэд. Г.*******ын хохирогчийн хүзүү, толгой хэсэгт өшиглөсөн, гараараа цохисон гэх энэ үйлдлийн дараа хохирогч үйлдэл хөдөлгөөн хийгдээгүй. Шинжээчийн дүгнэлтээр энэ гэмтлийг авсны дараа идэвхитэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй нас барсан гэдэг дүгнэлт гарсан. Удаа дараагийн мөрдөн байцаалтын ажиллагаа шүүхээс буцаасан ажиллагааны хүрээнд чухам хэний ямар үйлдлээс биеийн аль хэсэгт нь яаж гэмтэл учраад үхэлд хүргэсэн бэ? гэсэн нарийвчлан тогтоо гэсэн даалгаварын дагуу хийсэн ажиллагаа шинжээчдийн дүгнэлт, мэдүүлэг задлан шинжилгээ хийсэн эмч гэмтлүүдийг тодорхойлсон байдлаас хохирогчийн хүзүүний зүүн арын хэсэгт 3*1.5 см-ын цус хуралттай байсан. Энэ хэсэгт хүзүү толгойны зааг хэсэгт өшиглөсний улмаас толгой савж тархинд цус харвасан гэж шинжээчдийн дүгнэлт гарч үхэлд хүргэсэн магадлалтай гэж дүгнэлт гаргасан. Өөрөөр хэлбэл олон оролцогчтой хэргийн хувьд хүн тус бүрээр өгөгдлийг нарийвчлан тогтоож Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж шийдүүлэх үүднээс нөхцөл байдал тогтоогдсон Г.*******ын үйлдэл хамааралтай гэж тогтоогдсон. Үхэлд хүргэсэн үйлдлийн дараах үйлдлийг хийсэн нь бүлэглэсэн амь насыг нь хохироосон гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл хэн нэгэн хүнийг хутгалуулаад дууссаны дараа өшиглөсөн гэж үзвэл энэ нь Эрүүгийн хуульд хэрэглэх эрхзүйн байдлыг дордуулсан гэсэн ойлголтод орно. Үүнтэй төсөөтэй нөхцөл байдал мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон байна. Иймээс Б.*******ыг бүлэглэж үйлдсэн гэдгийг нотлох баримтуудын хүрээнд хангалттай нотлогдоогүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15-ийг заасан буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан материал, Эрүүгийн хуулийг хэрэглэхэд эргэлзээтэй шүүгдэгчид ашигтай шийдвэрлэнэ гэсэн үндэслэлээр Б.*******ад оногдох зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөх ингэснээр Г.*******той бүлэглэж нийтийн хувь журмыг бүлэглэж зөрчсөн гэж шийдвэрлэх боломжтой юм гэв. Шүүгдэгч Н.*******, Д.******* нарын өмгөөлөгч М.******* / сум дахь сум дундын шүүхээс онлайнаар/ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолоор хянан шийдвэрлэсэн Н.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар 12 жил 1 сарын хорих ял оногдуулсан. Мөн Д.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаатай хорих ял оногдуулсаныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Н.******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдыг санаатай алах гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн буюу бусдыг хүн алахад хатган оролцуулсан гэж ял шийтгэл оногдуулж байгаа нь буруу байна. Гэрч Т.гийн 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн мэдүүлэгт ...Н.******* чи яагаад байгаа юм бэ? гэхэд нэгэн зүйл жирс гэх дуу гаргаж Н.******* эвхрээд уначихсан байхад талийгаач тухайн зүйлээр Н.*******гийн толгойн тус газар нь цохисон... гэх мэдүүлэг хавтаст хэрэгт байдаг. Гэрч Т.гийн 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн мэдүүлэгт “...эргэж харахад Н.*******г газар цасан дээр унасан байхад талийгаач түүний дээр гарчихсан нэг зүйлээр цохиж байсан. Тэр үед Г.*******, Б.******* нар Н.******* талийгаач нарын зүг очоод миний ахыг зоддог хэн бэ гэж өшиглөөд авсан...” гэж мэдүүлдэг. Н.******* цасан дээр эвхэрсэн байдалтай цусаа гоожуулаад байж байхад нь талийгаач ухраад босоо байдалтай нөгөө 2-т зодуулж байгаа харагдсан. Тухайн үед талийгаач Г.*******, Б.******* нар хөлөөрөө өшиглөж цохиод зодоод байсан харагдсан. Гэвч баримтаар толгой нүүрээ гараар даран цусаа гараараа арчаад зогсож байсан гэсэн мэдүүлэг байдаг. Яллагдагч Б.******* Н.*******гийн нүүрэн тал цус болчихсон харагдсан. Г.******* түүний хажууд гүйгээд очсон. Тэгтэл талийгаач Н.*******гаас сөрж очихоор би түүний араас тэвэрч аваад хажуу тийш түлхсэн. Г.******* талийгаач руу миний найзын толгойг хага цохилоо гэж тэр хоёр хоорондоо зодолдоод эхэлсэн гэж мэдүүлдэг. Бас нэгэн эмэгтэй хүний дуу гараад орилох чимээнд эргээд хартал Д.******* талийгаачийн дээр гарчихсан цаад талд нь Н.******* зогссон харагдсан. Н.*******гаас яасан бэ? гэж асуухад талийгаач миний толгойг хагалчихлаа гэж хэлсэн. Б.*******ын хамт талийгаач руу дөхөж очоод хэвтээ байдалтай байхад нь түүний бөгс рүү нэг удаа өшиглөсөн. Тухайн үед архи уусан байсан болохоор зарим зүйлийг санахгүй байна гэсэн мэдүүлгүүд байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлд бусдыг санаатай алах гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн гэх хүнийг хатгагч гэж заасан байдаг. Н.******* талийгаачид зодуулж эрүүл мэндээрээ хохирсон нь хавтаст хэрэгт байгаа бичгийн баримт болон гэрчүүдийн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон. Н.******* нь талийгаачид зодуулж толгойн тус газраа цохиулсан гэж хэлсэн байдаг. Энэ үед ямар нэгэн үйлдэл хийгээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн нотлогдож байна. Тухайн үед Н.******* бусдыг хатгасан гэх үйлдэл тодорхойгүй, Н.******* бусдыг хүн алахад хүргэсэн идэвхитэй үйлдэл хийгээгүй мөн урьд нь талийгаачийн ам насыг хохироох тухай ямар нэгэн байдлаар бусдыг хатгасан, хөлсөлсөн гэх мэт үйлдэл хийгээгүй. Харин Г.*******, Б.******* нар нь талийгаачтай маргалдан зодолдож байх үйл явцад нас барсан болох нь шинжээчийн дүгнэлт, тухайн хэрэг маргаан болох үед байсан гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байдаг. Энэ хуульд хатгасан гэх зүйл заалт байхгүй байгаа. Энэ нь эрх зүйн байдлыг дордуулсан. Иймд Н.*******г бусдыг хүн алахад хатган оролцсон гэх байдлаар түүнийг гэм буруугүйд тооцож өгнө үү гэсэн саналтай байна. Д.*******ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг биечлэн эдлүүлэхээр заасан. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй учир нь Д.******* анх удаа яллагдагчаар татагдсан, танхай болон бүлэг хэргээр татагдсан цагаасаа эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа юм. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд анх удаа үйлдсэн. Эрүүгийн хариуцлагын талаар лавлагаа баримтууд нотлогдож байдаг. Д.*******ийн энэ үйлдлийн улмаас хэн нэгэн хохирол учраагүй байхад шүүх тухайн цаг хугацаанд болсон хүний амь нас хохироосон хэрэгтэй хамааруулан үзэж түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхээр заасан. Түүнд хуулиар олгосон боломжийг хязгаарласан байна. Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг бол 1-5 жилийн хугацаатай хорих ялын санкцтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 зүйлийн 1.2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлд зааснаар түүнд оногдуулсан ялыг тэнсэн харгалзах боломжтой. /Өөрөөр хэлбэл 6.7 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт зааснаар шүүх тэнсэх ёстойг тэнсэж үүрэг хүлээлгэнэ гэсэн заалтыг хэрэглээгүй/. Д.*******ийн үйлдлээс яагаад хохирол учраагүй энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт хийсэн байдаг. Түүний үйлдлийг тусдаа өөр зүйлчлэлтэй, тусдаа шүүгдэгч нартай өөр хүн амины хэрэгтэй холбогдуулан ял өгч эрх зүйн байдлыг дордуулж байна. Д.*******ид оногдуулсан ялыг тэнсэн харгалзах боломжтой байна. Иймд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Н.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 нэг дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар гэм буруутайд тооцсоныг хэрэгсэхгүй болгож Д.*******ид Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6.7 дугаар зүйлийн 1.2 хэсэгт зааснаар журамлан тэнсэн харгалзаж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв. Шүүгдэгч Г.*******ын өмгөөлөгч С. / сум дахь сум дундын шүүхээс онлайнаар/ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн 103 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргасан. Өмгөөлөгчийн байр суурийн хүрээнд гэм буруутай болох нь бүрэн нотлогдоогүй шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй болохыг онцолж байна. Ийм учраас хэргийг цагаатгах үүднээс шүүх хуралдаанд оролцож яллах дүгнэлтийг няцаах өмгөөллийн үйл ажиллагаа явуулна. Шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Г.*******д Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хийгээгүй хэргийг санаатай нэгдсэнийг үндэслэлгүй гэж үзэж байна. Баримтаар Г.******* нь талийгаачийн амь насанд халдахаас сонор зөвлөгөө өгч нэгдсэн мөн үйлдэл дээрээ санаатай нэгдсэн гэж нотлох баримт авагдаагүй. Талийгаачтай өс хонзонгийн болон таарамжгүй харьцаатай гэх нөхцөл байдал нотлогдоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдал тухайн гэмт хэргийг хэн яаж үйлдсэн, зорилго, гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл тал бүрээс нь бүрэн нотлоогүй дүгнээгүй юм. Гэрч нарын мэдүүлэг анхнаасаа зөрүүтэй энэ мэдүүлгүүд бусад баримтаар бүрэн нотлогдоогүй үнэлэхэд эргэлзээтэй нөхцөл байна. Тухайлбал гэрч Э.Бадамсүрэн Д.*******ийн хадам эгч нь байдаг. Т. Д.*******ийн эхнэр байдаг. Гэрч Н.Батхуяг, Н.*******, Б.******* нар төрөл садангийн хамааралтай хүмүүс бөгөөд мэдүүлэг өгсөн. Хэргийг эцэслэн шийдвэрлэх нь энэ хүмүүсийн мэдүүлэг хуулийн өмнө ашиг сонирхолтой болох нь харагдаж байна. Гэрч Э. анх мөрдөн байцаалтын үед мэдүүлэхдээ “...Г.******* талийгаачийн нуруу, хүзүү, толгой, сээр, дал, мөр, нуруу орчмын газар өшиглөсөн гэдэг. Б.******* гэдсэн талд өшиглөсөн гэдэг. Шүүхийн хэлэлцүүлгийн үе шатанд хэлэхдээ Б.******* урд талаас нь Г.******* ар талд нь зогсож талийгаачийг 2 талаас нь өшиглөөд зодож байсан харагдсан. Г.*******, Б.******* нар талийгаачийг үргэлжлүүлэн зодож, өшиглөөд байсан...” гэж мэдүүлдэг. Гэрч Т.гийн мэдүүлэг зөрүүтэй байна. Г.*******, Б.******* нар талийгаачийг тал талаас нь өшиглөөд байсан гэж мэдүүлдэг. Н.Батхуяг Г.******* талийгаачийн зүүн шанааны тус газар гараараа цохисон гэдэг. Мэдүүлгүүд хоорондоо зөрөөтэй байна. Гэрч нарын мэдүүлгээр Г.*******, Б.******* нарын хэн нь талийгаачийг үхэлд хүргэж зодож өшиглөснийг бусад баримтаар нотолж хэрэгт хавсаргаагүй байна. Мөн аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 750 дугаартай дүгнэлтээр энэ бүхэлдээ тархины 2 талын чамархай дэлбэн бага тархины аарцган бүрхүүл цус хуралтын улмаас нас барсан гэж үздэг. Талийгаачийн тархи булчиндаа зодуулж гэмтэл авсан болох нь харагддаг. Тэгэхээр хэний цохилт, өшиглөлтөөс болж нас барсан бэ? гэдэг нь гэрч нарын мэдүүлгээр бүрэн нотлогдоогүй байна. Мөн үгүйсгэсэн мэдүүлэг байна гэрч М.Наранцэцэг “...2 хэсэг хүмүүс байсан. Наад талд нь 5 хүн зодолдож байгаад нэг нь унаад дахиж босоогүй, цаана нь байсан 2 хүн Г.*******, Б.******* нар болж таарсан...” гэсэн энэ мэдүүлэг нөгөө гэрчүүдийн мэдүүлгийг үгүйсгэж байна. Мөн Г.******* хэрэг гарах үед хуучин монгол гуталтай байсан. Монгол гуталтай хүнийг өшиглөхөд хүний амь нас хохирно гэхэд итгэж өгөхгүй байна. Шүүх Г.******* талийгаачийг зодож алсан гэдгийг үгүйсгэсэн. Г. *******ыг гэрч нар талийгаачийн нуруу, сээр, дал, мөр рүү нь өшиглөсөн гэж мэдүүлдэг. Талийгаачийн эдгээр хэсэгт нь ямар нэгэн гэмтэл учраагүй байдаг. Өөрөөр хэлбэл Г.*******ын араас нь өшиглөсөн нь талийгаачийг үхэлд хүргэсэн гэдэг нь үндэслэлгүй юм. Гэрч Э., Т. нар мэдүүлэхдээ “...Б.******* талийгаачийн урдаас Г.******* араас нь өшиглөсөн гэж мэдүүлдэг. Шинжээчийн дүгнэлтээр биеийн урд хэсэгт цус хуралт үүссэн гэж дүгнэсэн байдаг. Тийм учраас Г.*******ын араас өшиглөсөн гэх үйлдэл нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна гэв. Шүүгдэгч Г.*******ын өмгөөлөгч Э.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгч С.ын гаргасан гомдлыг дэмжиж байна. ******* өмгөөлөгч гомдолдоо Г.*******ын хүзүүний зүүн хэсэгт цохисоноос болж нас барсан юм шиг зүйл бичсэн байдаг. Үүнийг тогтоосон баримт хэрэгт байхгүй. Харин үүнийг няцаах нотлох баримт 4 дүгээр хавтаст хэргийн 169 дугаар хуудсанд авагдсан шүүх хуралдаанд өгөгдсөн гэрч М. мэдүүлэгт байдаг. Гэрч М.Наранцэцэг “...хамгийн сүүлд шургаж унахдаа босоогоороо байж байгаад унасан гэж хэлсэн. 1 эмэгтэй хүн татаж босгох гээд байж байсан...” гэсэн мэдүүлгийг шүүх хуралдаан дээр өгдөг. Хохирогч 185 см өндөртэй, хохирогчийг босоогоороо байхад Г.******* хүзүү рүү нь өшиглөж унагаах боломжгүй. Амь насыг хохироох зүйл болоогүй юм. Мөн гэрч Н.Батхуягийн /3 дугаар хавтаст хэргийн 80 дугаар хуудсанд авагдсан мэдүүлэгт/ Н.******* талийгаачийн нүүр хүзүү рүү цохиход Д.******* түүний шанаа руу цохиод давхарладаж унасан. Унаад босч ирэхэд Б.******* цээжин хэсэгт өшиглөсөн гэсэн. Талийгаач цас руу унахад эмэгтэй хүн куртикны захнаас нь татаж байсан, Н.*******, Д.******* нар талийгаачийг цохиж өшиглөж байсан гэж мэдүүлсэн байдаг. Харин Д.*******ийн эхнэр болон бэр эгч нь талийгаачийг хэвтэж байхад Б.Дашням, Г.******* нар өшиглөж цохисон мэтээр мэдүүлсэн байдаг нь эргэлзээтэй байна. Гэр бүл садан төрлийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй учраас гэрчүүд ингэж мэдүүлсэн. Гэрч Н.Батхуяг, Т. нар шүүгдэгч Н.*******, Д.******* нарыг талийгаачийн хүзүү, толгой, шанаа руу цохиж, өшиглөж унагаасан талаар мэдүүлсэн байна. Шүүгдэгч Г.*******, Б.*******, Д.******* нар талийгаачтай тэр өдөр маргалдаж, муудалцаагүй амь насыг нь хохироох санаа агуулаагүй байсан байна. Харин талийгаач руу халдсан нь Н.*******гийн толгой руу цахилгаан бороохойгоор талийгаач цохисон нөхцөл байдалтайгаар холбоотойгоор бий болсон. Тухайн үед Н.*******г цахилгаан бороохойгоор цохиход Н.******* болон шүүгдэгч Д.******* нар субъектив талаасаа санаа сэтгэл нь гэнэт цочрон давчидсан байх шинжийг агуулж байгаа гэж үзэж байна. Иймд шүүгдэгчийн хэргийг зүйчлэхдээ анхаарч үзэх нь зүйтэй байх гэж үзэж байна. Энэ бол санаатай хүн амины хэрэг. 2002 оны Эрүүгийн хуульд хүнийг санаатай алах гэмт хэрэг нь 91 дүгээр зүйлд заагдсан. Мөн хохирогчийн үйлдлээс үүдэлтэйгээр 93 дугаар зүйлд санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үедээ бусдыг санаатай алах гэсэн 2 төрөлд тусгайлан заасан. Эдгээр зүйл, заалтууд энэ хэрэгт ач холбогдолтой байх боломжтой гэж үзэж байна. Э.******* өмгөөлөгчийн тайлбартаа шинжээчийн дүгнэлтээр ******* араас нь өшиглөсөн, хүзүүний ард байсан 3*1.5 хэмжээтэй шарх нь хохирогчийг үхэлд хүргэсэн гэж тогтоосон гэж ярьж байна. Шинжээчийн дүгнэлт болон мэдүүлгүүд тухайн хүний амь насаа алдсан байх боломжит хувилбаруудаас хэлж байгаа болохоос биш тухайн үйл явцыг нүдээр харж байсан хүн шиг шууд тогтоож байгаа зүйл биш. Үүнийг ингэж тайлбарлахад хууль зүйн үндэслэлгүй. Мөн Г.*******ын үйлдлийн дараа Б.******* өшиглөсөн, цохисон гэсэн агуулгатай зүйл ярьж байна. Хохирогчийн биеийн урд хэсгээс өшиглөж, цохисон гэдэг нь гэрчүүдийн мэдүүлгээс харахад Б.*******ын үйлдэлтэй холбоотой байдаг. Хохирогч зүүн эгэмэндээ гэмтэл авсан гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Энэ гэмтэл бол талийгаачийг амьд байх үедээ авсан гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Хохирогчийг нас барсны дараа гэмтэл учирсан тул хэрэгсэхгүй болгох гэсэн тайлбар үндэслэлгүй байна. Мөн Д.******* талийгаачийн биед халдсан. Энэ байдлыг гэрчилсэн гэрчийн мэдүүлэг байгаа. Тухайлбал /1 дүгээр хавтаст хэргийн 48 дугаар хуудас/ зодоон болж байгаа газар руу харахад 1 хүнийг нөгөө хүмүүс нь ээлжлээд зодож байсан. Тэр хэдийг 1 хүн салгах гээд байгаа боловч хүчрэхгүй байгаа харагдсан гэсэн мэдүүлэг байдаг. Гэрчүүд Д.*******ийг салгаж байсан гэж мэдүүлж байгаа боловч үнэндээ сүүлийн гэрч тухайн салгах оролдлого хийж байгаа хүн тэдгээрийг салгаж хүчрэхгүй байгаа гэдгийг харж мэдүүлсэн. Мөн 4 дүгээр хавтаст хэргийн 168 дугаар хуудсанд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэл гэрч З.Баатархүүгийн “...тэнд хүмүүс зодолдож байгааг харахад 5-6 хүн байсан. 1 хэсэг хүн бөөгнөрөөд цаана морьтой хүн байсан...” гэж мэдүүлсэн. Гэрчүүдийн мэдүүлэг болон тухайн нөхцөл байдлыг дүгнээд үзэхээр шүүгдэгч нарын эсрэг хохирогч биеэ хамгаалах эсэргүүцэл үзүүлж чадахааргүй нөхцөл байдалд амь насаа алдсан байна. Тиймээс Д.*******ийн үйлдлийг ганцааранг нь тусд нь салгаж авч үзэх боломжгүй. Энэ нь бусад гэрчүүдийн харсан байдлаараа хохирогчийг хичнээн хүн зодож байсныг харснаа мэдүүлсэн байхад ингэж үйлчлэх боломжгүй. Мөн Э.******* өмгөөлөгч Д.*******ийн зүйчлэлийн асуудал дээр ижил тайлбар хийж байснаа төгсгөлд нь Д.*******ийн зүйчлэлийг зөв зүйлчлэхийн тулд Б.*******ыг энэ ангилалаар зүйлчлэх ёстой гэсэн агуулгатай зүйл ярьчих шиг боллоо. Ийм байх боломжгүй бусад баримтуудаар яаж нотлогдож байгаа байдлыг харгалзаж зүйлчлэлийг хийх ёстой байсан. Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл шүүгдэгч нарын гэм буруугийн байдал ялангуяа субъектив тал хэргийн нөхцөл байдлыг тус тус харгалзан Н.*******, Д.******* нарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх заалтаар шүүгдэгч Б.*******, Г.******* нарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь зүйл, хэсгээр зүйлчлэх нь энэ хэргийн бодит байдалд нийцэх байсан гэж үзэж байна. Шүүгдэгч Н.*******гийн өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс Н.******* гэх хүнийг бусдыг бүлэглэн санаатай хүн алахад хатгагчаар оролцсон гэх үндэслэлээр 12 жил 1 сарын ял шийтгэл оноосон байна. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол дээр хоёрдмол утгатай үйлдэл яваад байна. Нэгдүгээрт: Хатгагч гэсэн ойлголтыг бий болгож байна. Хатгагч гэдэг нь үйлдэгч буюу гүйцэтгэгчээсээ ялгаатай нь тэр гэмт хэрэгт ямар нэгэн байдлаар биеэрээ оролцсон тохиолдлыг хэлж байгаа гэтэл хатгагч гэдгийг Н.*******г үйлдлээрээ нэгдэж хохирогч Д. амь насыг бүлэглэж хохироосон гэж яригдаж байна. Хоёрдугаарт: Ингэж дүгнэчихээд хатгагч гэдэг зүйл ангиар оруулж ирээд байна. Хатгагч гэдэг нэр томъёо орж ирж байгаа нь боломжгүй. Өөр салаа утгатай өөр агуулгатай сэнхэрүүлэх, санал хийлэх, гэмт хэрэгт зориуд хүргэсэн, гэмт хэрэг хийхээс өөр гарцгүй болтол нь ятгасан зүйл байхгүй. Эрх зүйн байдал дордуулсны хувьд 2002 оны Эрүүгийн хуульд хатгах гэдгийг ятгах, заналхийлэх гэдгээр тогтоож байгаа. Шинэ Эрүүгийн хуульд ятгах, заналхийлэх зүйлүүд хасагдсан. Энэ хуульд бусдыг санаатай татан оролцуулсан, хөлсөлсөн, бусдаар дамжуулан хатгасан гэсэн 3 үндэслэлээр хатгагчыг тогтоож байгаа. Гэтэл татан оруулсан гэдэг нь хүүхдийг гэмт хэрэгт татан оруулсан гэсэн зүйл ангиар бүрэн тайлбарлах боломжтой. Тухайн хүүхдэд амлалт өгөх, хууран мэхлэх эсвэл хүч хэрэглэх тухайн хүний хувийн байдлыг далимдуулж, гэмт хэрэгт орох эсвэл гэмт хэрэг үйлдэхээс өөр аргагүй болгох юм бол гэж заасан байдаг. Хөлсөлсөн гэдэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн захилагчийг хатгагч дотор оруулж ирсэн байгаа. Гэмт хэрэг хийхэд зориуд хүргэсэн байх гэснийг Дээд шүүхийн 2003 оны 10 дугаар тогтоол дээр гэмт хэрэгт оруулах буюу гэмт хэрэг үйлдэхээс өөр аргагүй байдалд хүргэх гэж тайлбарладаг. Энэ 3 зүйл буюу шинэ Эрүүгийн хуульд заасан хатгагчийн 3 үндэслэл нь Н.*******гийн зүйчлэлд байхгүй байна. Ял оноохдоо шинэ Эрүүгийн хуулийн хатгагч нь үйлдэгчээсээ багагүй ял авна гэдэг зүйлээр хамгийн дээд ялыг оноосон. Үүнийг буцаан хэрэглэхдээ эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэнэ гэсэн боловч энэ хатгагчийн хувьд буюу Н.*******гийн хувьд эрх зүйн байдлыг дордуулсан байна. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт бүлэглэсэн гэмт хэрэгт хатгагчаар оролцсон Б.*******, Г.******* нартай үйлдлээрээ нэгдэж өгсөн гэсэн байна. Хэрвээ Н.*******г хатгагч гэж үзэж байгаа бол үйлдэл нэгдсэн байх боломжгүй. Эсвэл гэмт хэрэг үйлдэгч нь байна эсвэл хатгагч нь байна гэсэн 2 ойлголтыг нэг дор оруулаад хоёрдмол статусаар яваад байна. Гэтэл тогтоох хэсэгтээ хатгагчаар нь оруулсан байна. Гэрч Э.гийн мэдүүлэгт нэг очсон очихдоо хөлний дотор тал руу 1 өшиглөчихөөд яваад өгсөн гэдэг. Гэрч Т.гийн мэдүүлэгт “...сууж байгаад Г.Баасаням, Б.******* нарын дундуур орж доошоо өвдөглөж суугаад гараараа цээжин хэсэг рүү нь цохиж салгасан гэсэн мэдүүлэг өгсөн байна. Гэтэл энэ мэдүүлэг хамгийн анхны шүүх хуралдаан буюу 2015 оны 10 сарын шүүх хуралдааны тэмдэглэл дээр гэрч өөрөө оролцож М.******* өмгөөлөгчийн асуултад хариулсан байна. Үүн дээр хуралдаанд яг тухайн үйл явдал болсон эсэх талаар асуухад мэдэхгүй гэж хариулсан байдаг. Хэргийн газарт байсан яллагдагч нараас гадна олон гэрч Э., Т., Н.Батхуяг нар нь 2016 оны 02 сар хүртэл сэжигтнээр явж байгаад хэргийг хэрэгсэхгүй болгосон байгаа. Тэр өдөр гэрч болгоод гэрчээр 02 сард мэдүүлэг авсан. Энэ 3 хүний мэдүүлэг одоо хүртэл зөрүүтэй явж байгаа. Н.Батхуяг гэдэг хүний мэдүүлэгт “...Н.******* буцаж очих гэсэн боловч Б.******* түүнийг болиулаад түлхэхэд тэндээ зогсоод үлдсэн гэсэн байдаг. Ямар нэгэн байдлаар зодуулсан үйлдэл гаргачихаад буцаж очоогүй, очих гэтэл Б.******* болиулсан, цусаа цэвэрлээд үлдсэн гэсэн. Үүнийг давхар Б.*******ийн мэдүүлэгт “...Н.*******г тийшээ явах гэхээр нь би цусаа арч гэж түлэхэд цусаа арчиж, цэвэрлээд очоогүй гэсэн. Хатгагч байх хуулийн шаардлага хангаагүй ба үйлдлээрээ нэгдээгүй. Н.*******гийн энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн 10.1.11-т зааснаар бусдыг хатгагчаар оролцоогүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна. Манай үйлчилүүлэгчийн биеийн байдал нь 60 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай байгаа. Хохирогчид цахилгаан бороохойгоор 2 удаа цохиулсан духны гэмтлээс үүдэн татаж унадаг болж хөдөлмөрийн чадвар алдалттай болсон гэв. Хохирогч Н. өмгөөлөгч Ж. /ШЕЗ-өөс онлайнаар/ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.******* өмгөөлөгчийн тайлбар дээр миний зүгээс тайлбар хийж байна. Н.******* нь бусдыг хүн алахад хүргэсэн идэвхитэй үйлдэл хийгээгүй гэсэн байна. Д.*******ийн үйлдлээс болж ямар нэгэн хохирол учраагүй гэсэн тайлбар өгсөн байна. Н.******* нь хөндлөнгийн Н.Батхуяг гэрчийн мэдүүлгээр хохирогчийн хүзүүний тэр хавьд гараараа цохиж тэр хүн цохиулаад унасан гэж анхны гэрчийн мэдүүлэг дээр мэдүүлсэн байдаг. Д.*******ийг анхны гэрч Н.Батхуягийн мэдүүлэгт “...талийгаачийн наанаас очоод баруун талын шанаанд гараараа цохиод, давхарлаж унасан...” гэсэн. Д.*******ийг Эрүүгийн хуулийн 20.16-гаар зүйлчилж байгаа нь буруу юм. Э.******* өмгөөлөгч манай үйлчлүүлэгч талийгаачид үхлийн цохилт үзүүлээгүй гэсэн байна. Яг нуруу талаас өшиглөхөд манай үйлчлүүлэгчийн Н.Батхуягийн гэрчийн мэдүүлэгт хавтаст хэргийн 5-ын 105 дугаар хуудсанд Н.******* тэр хүнийг цохисон газар унасан, Н.*******гийн дээр байсан хохирогчийг цохисон хохирогч цаашаа унасан гэсэн байна. Гэрч Э.гийн мэдүүлэгт араас нь татаж унагаасан гэсэн байна. Талийгаач Д. уначихаад босож ирэхэд Г.******* хохирогчийн цээж рүү өшиглөсөн. Босоод өвдөглөөд суухад Г.******* зүүн талаас нь шанаа руу нь цохиод унагаасан. Гэрч Э.гийн мэдүүлэгт “...Б.******* талийгаачийн гэдэс, толгой руу, Г.******* ар нуруу руу нь өшиглөсөн гэсэн байна. Гэрч Т.гийн мэдүүлэгт “...талийгаач Д. газар унасан байхад Б.*******, Г.******* 2 өшиглөж байхад Н.******* очоод талийгаачийн гэдсэн хэсэг рүү гараараа цохиод сууж байсан. Цагдаа дуудлаа шүү гэж гэрчийг хэлэхэд босоод явчихсан гэсэн байна гэв. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д. өмгөөлөгч В. / сум дахь сум дундын шүүхээс онлайнаар/ давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 103 шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас Н.******* нь тухайн үйлдлийг гаргасан гэж байгаа нь буруу. Үүний талаар нотлох баримт байхгүй байна. Шүүгдэгч нар нь гэм буруутай асуудалтай холбогдуулан уучлалт гуйж байгаа зүйл байхгүй байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв. Хохирогч Д.Анхбаяр /ШЕЗ-өөс онлайн/ давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Би В. өмгөөлөгчтэй санал нэг байна. Миний дүү Н.*******г цохиж, гэмтэл учруулсан ч өнөөдөр амьд байна. Үхсэн хүн босож ирж үг хэлэхгүй. Үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэв. Шүүгдэгч Н.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гарсан хэрэгтээ холбоотойгоор би хүнд зодуулж, тархиндаа гэмтэл авсан хохирогч. Цахилгаан бороохойгоор цохиулж эмнэлгээс 60 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай гэсэн магадлал гарсан. Энэ хэрэгт би хүн зодоогүй, хатгасан зүйл байхгүй гэв. Шүүгдэгч Д.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлээр шийдвэрлэж өгнө үү гэв. Шүүгдэгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байхгүй гэв. Шүүгдэгч Г.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэрэгт бид хэд бүгд оролцсон. Энэ хүмүүс цохиж зодсон талаараа хэлэхгүй байна. Намайг харахад Б.*******, Д.******* нар цаана байж байгаад эргээд харахад талийгаачийг цохиж, зодож байсан. Т. нь нөхөрөө өмөөрч хохирогчийг унасан байхад бас өшиглөж байсан. Гэрчүүд мэдүүлгээ үнэн зөвөөр өгөхгүй байна. Гэрч Н.Батхуяг, М.Наранцэцэг нар үнэн зөв мэдүүлэг өгч байна гэв. Прокурор Н.Баасанжав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Анхан шатны шүүхийн шийдвэр нь зөв гарсан байна гэж үзэж байна. Э.******* өмгөөлөгчийн ярьж байгаа наана 5 хүн цаана 5 хүн байсан нь тогтоогдсон. Наад талд Т., Э. гэсэн гэрч, Д.*******, Н.*******, талийгаач Д. нар байсан. Талийгаач Н.*******г цахилгаан бороохойгоор цохиж унагаад Н.*******гийн дээр байхад нь Д.******* нэг удаа өшиглөж унагасан байдаг. Гэтэл Д.*******ийн гэр бүлийн гишүүн болох Т. нь салгаж холдуулаад тухайн зодоонд Д.*******ийг дахин оролцуулаагүй. Д.******* талийгаачийг бүлэглэн зодож байхад дээлээ өмсөөд байж байсан нөхцөл байдал гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог. Харин Н.******* буцаж ирээд нүүрээ арчаад тонгойсон байдалтай байсан. Гэрч Т.гийн мэдүүлэгт “...Н.******* цасан дээрээс босож ирээд намайг цус нөжтэй минь хутгасан байхад намайг зүгээр өнгөрөөх гэж байгаа юм уу, наадахаа алаач гэж хашгирсан гэсэн байдаг. Цаана нь Г.*******, Б.******* нар хоорондоо зодолдож байсан. Б.*******, Г.******* нарыг энэ үйлдлийг хийхэд хүргэсэн хүн бол Н.******* юм. Г.******* нь миний ахыг зоддог хэн бэ гэж хохирогчийг зодож байсан байдаг. Ятгасан, бүлэглэсэн байж болно. Г.*******, Б.******* нар нь урд, хойноос нь зодож байсан учраас хохирогч нь нас барсан байгаа. Д.******* танхайн гэмт хэрэг үйлдсэн. 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д заасан бусдыг илт үл хүндэтгэн хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн гэх гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж ялласан. Н.******* нь Б.*******, Г.******* нарыг энэ хэргийг хийхэд зоригжуулж өдөөн түлхэж энэ санаатай гэмт хэргийг үйлдэхэд татан оролцуулсан дээрээс нь талийгаачийг энэ хоёрыг зодож байх явцад хажуугаас нь очоод сөхөрч суугаад гараараа зодож байсан гэдэг. Г.******* очиж талийгаачийг цохихдоо миний ахыг зоддог хэн бэ гээд Н.*******г өмөөрөн талийгаачийг зодсон. Н.*******, Б.*******, Г.******* нарыг өдөөн хатгаж, дуудаж, санаатай гэмт хэрэгт татан оролцуулж 2 талаас нь зодуулсан. Бүлэглэж зодсон нь хавтаст авагдсан материалуудаар нотлогдож байна. Анхан шатны шүүх ятгасан, бүлэглэсэн гэсэн заалтаар зүйлчилсэн. Хуучин Эрүүгийн хуулийн 181.2.5 дахь заалт нь 2015 оны Эрүүгийн хуулиараа 1-5 жилийн хорих ялтай болж эрх зүйн байдал нь дээрдсэн. Хорих ялын доод хэмжээ 3-5 жил байсан нь 1-5 жил болж буурсан. Тиймээс 20.16 заалтаар зүйлчилсэн. Хүнийг бүлэглэж, танхайрч алсан Г.*******, Б.*******, Н.******* нарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн тусгай ангийн 91.2.2, 91.2.11-д зааснаар зүйлчилсэн. Шинэ хуулиар цаазаар авах ял нь байхгүй болсон дээд хэмжээ нь 15 жил байсныг 12 жил болгосон байгаа. Ийм учраас шүүгдэгч нарт оногдуулсан шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болжээ. Шүүгдэгч Г.*******, Б.******* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 18 цагийн орчимд аймгийн сумын багийн нутаг дэвсгэр “Мараа толгой” /овоотой толгой/ дээр талийгаач Д.тай маргалдаж улмаар үйлдлээрээ санаатай нэгдэн зодож алсан хэргийг, Шүүгдэгч Н.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.*******, Б.******* нартай бүлэглэн талийгаач Д.тай маргалдаж улмаар үйлдлээрээ санаатай нэгдэн зодож алсан гэмт хэрэгт татан оруулж, хатгагчаар оролцсон хэргийг, Шүүгдэгч Д.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт цугларсан хохирогч Д.Анхбаяр, Н.Чулуунбат, насанд хүрээгүй гэрч А., гэрч З.Баатархүү, М.Наранцэцэг, Т., Э., Н.Батхуяг, Г.Довдонжамц, Д.Тэгшжаргал, Ц.Отгонбаяр, Ц.Батбаяр, Я.Адъяацэрэн, Д.Бурмаа, Ц.Наранжаргал, М.Галсайхан, Г.Баясгалан, Т.Аюурзана, шинжээч эмч Ш.Цэцэгмаа, М.Золжаргал, нарын мэдүүлгүүд, аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 161001 дугаартай, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1157 дугаартай, мөн Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 310 дугаартай дүгнэлтүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогдсон байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн үйл баримтыг нарийвчлан тогтоож, шүүгдэгч тус бүрийн үйлдэлд хууль зүйн бодитой дүгнэлт хийж, зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Шүүгдэгч Н.*******, Д.******* нарын өмгөөлөгч М.******* давж заалдах гомдолдоо ...Шүүх Н.*******г хүн амины гэмт хэргийн хатгагч гэж үзэн ял шийтгэл оногдуулсан нь буруу байна. Гэрч Т., Э., яллагдагч Б.*******, Г.******* нарын мэдүүлгээр бусдын амь насыг бүлэглэн хохироосон нь тогтоогддоггүй юм. Иймд Н.*******г гэм буруугүйд тооцож өгнө үү. Мөн Д.*******ийн үйлдлийн улмаас хэн нэгэнд хохирол, хор уршиг учраагүй байхад шүүх тухайн цаг хугацаанд болсон хүн амины хэрэгтээ хамааруулан үзэж, түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхээр заасан нь түүнд хуулиар олгосон боломжийг хязгаарласан байна гэжээ. Мөн шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч Э.******* давж заалдах гомдолдоо ...Шүүх Б.*******ын үйлдэлд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, бүлэглэн талийгаач Б.ийг алсан гэж үзсэнд гомдолтой байна. Гэрч М.Наранцэцэг, Т. нарын мэдүүлгээр бусдыг бүлэглэн зодож амь насыг нь хохироосон байдал тогтоогддоггүй юм гэжээ. Шүүгдэгч Г.*******ын өмгөөлөгч С. давж заалдах гомдолдоо ...Гэрч Т., Э. нар нь мэдүүлэхдээ Б.******* урдаас нь, Г.******* араас нь өшиглөсөн гэж мэдүүлдэг, дээрх гэрчүүдийн мэдүүлгээр Г.*******ыг талийгаачийн араас нуруу, сээр, дал, мөр, хүзүү рүү өшиглөсөн гэж мэдүүлдэг боловч талийгаачийн биеийн эдгээр хэсэгт ямар нэгэн гэмтэл учраагүй, Өөрөөр хэлбэл: Г.*******ын араас нь өшиглөсөн гэх үйлдэл талийгаачийг үхэлд хүргэсэн гэж үзэх үндэслэлгүй юм гэжээ. Хэрэгт авагдсан хэргийн үйл баримтыг баталсан дээрх гэрч нарын мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, бие биенийхээ мэдүүлгийг үгүйсгээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан байна. Түүнчлэн шүүгдэгчид болон талийгаачтай хамааралгүй, хэрэгт ямар нэгэн хувийн сонирхолгүй шинжээчдийн удаа дараагийн дүгнэлтүүд, дүгнэлтүүдээ тодруулсан тэдний мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад баримтуудаар шүүгдэгч Г.*******, Б.*******, Н.******* нар нь бүлэглэн хүнийг санаатай алах, шүүгдэгч Д.******* бусадтай бүлэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг тус тус үйлдсэн нь хангалттай тогтоогдсон байна. Тухайлбал, хэргийн үйл баримтаас харахад шүүгдэгч Д.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шүүгдэгч Г.*******, Б.*******, Н.******* нартай бүлэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан байх ба шүүгдэгч Г.*******, Б.*******, Н.******* нарын танхайрсан үйлдлийн улмаас хүний амь хохирсон тул хүн амины гэмт хэргээр зүйлчилсэн байгаа нь Д.*******ийг олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэгт бүлэглээгүй гэж үзэх боломжгүй байна. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч нарын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн үйлдэлд эрх зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нарын хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хууль, 2015 оны Эрүүгийн хуулийг тус тус харьцуулан дүгнэж, 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэсэн нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэсэн гэж үзэхээр байна. Мөн хэрэгт авагдсан баримтын хэмжээнд талийгаач Д. оршуулгын зардал болон гэм хор учруулсан төлбөрийн хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Иргэний хууль болон Нийгмийн хамгаалал Хөдөлмөрийн сайдын 2005 оны цалин хөлс тодорхойлох журманд заасныг баримтлан тогтоож, хохирогчид шүүгдэгч Н.*******, Г.*******, Б.******* нараас нөхөн гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. Шүүх тухайн хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдал, нийгмийн хор аюулын шинж чанар, шүүгдэгч тус бүрийн оролцоонд нь тохирсон ял шийтгэл оногдуулсан бөгөөд ял хүнддээгүй байна. Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн боломжгүй учир, гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь

1. аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.*******, Д.******* нарын өмгөөлөгч М.*******, шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч Э.*******, шүүгдэгч Г.*******ын өмгөөлөгч С. нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүхийн магадлалд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцлийг магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 30 хоногийн дотор Хяналтын шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР

Б.НАМХАЙДОРЖ