Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 129/ШШ2024/00327

 

 

 

 

 

 

                                        

 

 

 

                                                                                        129/ШШ2024/00327

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би

Нэхэмжлэгч: А аймгийн Х сумын 4 дүгээр багт оршин суух Х овогт Х.Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А аймгийн Х сумын НХ багт оршин суух Н.Бд холбогдох

1,300,000 (нэг сая гурван зуун мянга) төгрөг гаргуулах тухай”  иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Миний бие 2023 оны 02 дугаар сард Н.Б мөнгөний хэрэгтэй байна 6 ширхэг бяруу өгье гэж 1,300,000 төгрөг авсан. 5 сард бяруугаа авахаар очиход бяруу өгч чадахгүйнээ мөнгийг нь өгье гэж хэлсэн. Тэр өдрөөс хойш мөнгөө авч чадахгүй өнөөдрийг хүрч байна. Н.Бэс мөнгөө нэхэхэд удахгүй хэд хоногоос өгнө гэсээр байгаад сүүлдээ утсаа авахгүй намайг чирэгдүүлж хохироосоор байна. Би хариуцагч Н.Бэс 1,300,000 төгрөг гаргуулах зорилгоор нэхэмжлэл гаргаж байна. Иймд хариуцагч Н.Бэс 1,300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “...Миний нэхэмжилсэн 1,300,000 төгрөгийг 2024 оны 05 дугаар  сарын 28-ны өдөр бүрэн төлж барагдуулсан тул миний бие Н.Бд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдүүлнэ...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч Н.Бд холбогдуулан 1,300,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзжээ.

Нэхэмжлэгчийн татгалзал нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,750 төгрөгөөс 17,875 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Н.Бэс улсын тэмдэгтийн хураамж 17,875 төгрөг,  улсын орлогоос 17,875 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х.Бт олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

                                            

                                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч Н.Бд холбогдуулан гаргасан “1,300,000 (нэг сая гурван зуун мянга)төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлээсээ хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг  баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйл ийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,750 төгрөгөөс 17,875 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Н.Бэс улсын тэмдэгтийн хураамж 17,875 төгрөг,  улсын орлогоос 17,875 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х.Бт олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                       Ч.ЖАРГАЛАН