Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
Хэргийн индекс | 157/2024/00031/И |
Дугаар | 157/ШШ2024/00105 |
Огноо | 2024-05-29 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 157/ШШ2024/00105
2024 05 29 157/ШШ2024/00105
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “У*********” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.**************т холбогдох “4,531,906.11 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар хотын ....дүүрэг ... хороо ... хороолол, хд .., ... тоотод байрлах, 6225705 регистрийн дугаартай, “У*********” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “У*********" ХХК нь иргэн Г.************** 2021 оны 08 сарын 17-ны өдөр ЗГ№21/08/247 тоот "Зээлийн гэрээ" байгуулж 2,750,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, нэг сарын 2.7 хувийн үндсэн хүүтэй, хэрэглээний зориулалтаар зээл олгосон. Мөн өдөр Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор №БГ№21/08/247 тоот "Барьцааны гэрээ" байгуулсан. Г.************** нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн ба 2023 оны 05 сарын 26-ны өдрийг хүртэл үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 515,530 төгрөг төлж, үүнээс хойш өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна. Манай ББСБ-аас 2021 оны 10 сарын 13-ний өдрийн 21/246 тоот мэдэгдэл, 2022 оны 06 сарын 17-ны өдрийн 22/41 тоот өмгөөлөгчийн мэдэгдэл, 2023 оны 04 сарын 10-ны өдрийн 26/64 тоот өмгөөлөгчийн мэдэгдэл тус тус хүргүүлж байсан. Иймд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.1.2, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1 заалтыг тус тус үндэслэн хариуцагчаас
Төлбөл зохих үндсэн зээлийн үлдэгдэл: 2,447,374.29 төгрөг;
Зээлийн хүү: 1,874,882.91 төгрөг;
Нэмэгдүүлсэн хүү: 198,648.91 төгрөг;
Бичиг баримт гэрчлүүлсэн нотариатын үйлчилгээний төлбөр 11,000 төгрөг;
Нийт 4,531,906.11 (дөрвөн сая таван зуун гучин нэгэн мянга есөн зуун зургаан төгрөг арван нэгэн мөнгө) төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч ... аймгийн ... сумын ... дүгээр баг, .. дугаар гудамжны 0... тоотод оршин суух бүртгэлтэй, ... аймгийн.... сумын ... баг ... тоотод түр оршин суух, ... регистрийн дугаартай Б овогт Г-ийн ************** шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Г.************** нь У*********-аас зээл авч байсан. Ковид цар тахал болон ар гэрийн гишүүн бурхан болсноос үүдэн зээлээ төлөх санхүүгийн чадамжгүй болсон. У*********-аас нэхэмжилсэн 4,531,906.11 төгрөгийг төлж барагдуулахад маргах зүйлгүй. 2025 оны 02 сарын 01-ээс өмнө төлж барагдуулна. Одоогийн байдлаар хүүтэйгээ хамт амьдарч байгаа тогтвортой орлогогүй байгаа тул тэжээгчээ алдсан тэтгэмжийг сар болгон зээлэндээ хийж төлөх боломж байна Иймээс хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “У*********” ХХК нь хариуцагч Г.**************т холбогдуулан 4,531,906.11 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Г.************** нь 4,531,906.11 төгрөгийг нэхэмжлэгч “У*********” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ№ 21/08/247 дугаартай зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн хугацаа хэтрүүлсэн тухай Г.**************т хүргүүлсэн мэдэгдлүүд, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 4,531,906.11 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 4,531,906.11 (дөрвөн сая таван зуун гучин нэгэн мянга есөн зуун зургаан бүхэл зууны арван нэг) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,460.50 төгрөгөөс тавин хувь 43,730.25 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 43,730.25 төгрөг, хариуцагч Г.**************ээс улсын тэмдэгтийн хураамж 43,730.25 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “У*********” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “У*********” ХХК-ийн нэхэмжилсэн 4,531,906.11 (дөрвөн сая таван зуун гучин нэгэн мянга есөн зуун зургаан бүхэл зууны арван нэг) төгрөгийг хариуцагч Г.************** нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 87,460.50 төгрөгөөс тавин хувь 43,730.25 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 43,730.25 төгрөг, хариуцагч Г.**************ээс улсын тэмдэгтийн хураамж 43,730.25 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “У*********” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Г.************** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР