Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 157/ШШ2024/00106

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “Н***************” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч А.******************т холбогдох “2,924,778 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг  2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Улаанбаатар хотын ... дүүрэг ... дугаар хороо .. дугаар хороолол .... давхарт байрлах, .... регистрийн дугаартай, Н***************” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн А.****************** нь манай компанитай 2022 оны 08-р сарын 10-ны өдөр 116203250 тоот “Худалдан авалтын зээлийн цахим эрх нээх гэрээ”-г байгуулж энэхүү гэрээний үндсэн дээр 2,300,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 20 сарын хугацаатай, зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд 7.2 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан “Худалдан авалтын зээлийн цахим эрх нээх гэрээ”-ний хүчинтэй хугацаа 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр дууссан байх бөгөөд зээлдэгч нь өнөөдрийн байдлаар 1,882,015 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд зээлдэгч А.******************аас үндсэн зээлийн төлбөрт 1,882,015 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 873,253 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 167,510 төгрөг, шимтгэл 0 төгрөг, нотриатын зардал 2,000 төгрөг, нийт 2,924,778.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч ... аймгийн ... сумын .. дүгээр баг ... тоотод оршин суух, ... регистрийн дугаартай Б овогт А-ын ****************** шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие А.****************** нь Н***************” ХХК-тай гэрээ байгуулан гар утас лизингээр авсан нь үнэн. Тухайн байгууллагын нэхэмжилсэн 2,924,778 төгрөгийг төлж барагдуулна.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Н***************” ХХК нь хариуцагч А.******************т холбогдуулан 2,924,778 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.     

 

Хариуцагч А.****************** нь 2,924,778 төгрөгийг нэхэмжлэгч Н***************” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь №116203230 дугаартай Худалдан авалтын зээлийн цахим эрх нээх гэрээ, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 2,924,778 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

 

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 2,924,778 (хоёр сая есөн зуун хорин дөрвөн мянга долоон зуун далан найман) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй  байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

Нэхэмжлэгч “Н***************” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,746  төгрөгөөс тавин хувь 30,873 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 30,873 төгрөг, хариуцагч А.******************аас улсын тэмдэгтийн хураамж 30,873 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Н***************” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н***************” ХХК-ийн нэхэмжилсэн 2,924,778 (хоёр сая есөн зуун хорин дөрвөн мянга долоон зуун далан найман) төгрөгийг хариуцагч А.****************** нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  61,746  төгрөгөөс тавин хувь 30,873 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 30,873 төгрөг, хариуцагч А.******************аас улсын тэмдэгтийн хураамж 30,873 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Н***************” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч А.****************** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР