| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2024/00096/И |
| Дугаар | 157/ШШ2024/00107 |
| Огноо | 2024-05-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 157/ШШ2024/00107
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч О.**************ын нэхэмжлэлтэй хариуцагч М.**************д холбогдох “1,170,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн ........ сумын ....дугаар багт оршин суух, .... регистрийн дугаартай, Я овогт О-ийн ************** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2023 оны 1, 2, 3 ,4 саруудад хавар цуглуулахаар төлөгний мөнгө тараасан. М.************** 13 төлөгний мөнгө аваад өөрөө аваачиж өгнө эсвэл хүнээс авч өгнө гээд одоо болтол өгөөгүй. Иймд 13 хонь эсвэл нэг хонийг 90,000 төгрөгөөр үнэлэн 1,170,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч О.************** шүүхэд гаргасан тайлбартаа: “М.**************гийн тайлбартаа танилцлаа ************** нь 1,170,000 төгрөгийг 6 сард төлнө гэж тайлбар гаргажээ. Үүнийг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.
Хариуцагч Хэнтий аймгийн ... сумын .. дугаар багт оршин суух, ... регистрийн дугаартай Б овогт М-ын ************** шүүхэд гаргасан тайлбартаа: “О овогтой **************ын нэхэмжлэлийн дагуу 1,170,000 төгрөг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй. Төлөх хугацаа 2024 оны 6 сард төлж барагдуулна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.************** нь хариуцагч М.**************д холбогдуулан 1,170,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч М.************** нь 1,170,000 төгрөгийг нэхэмжлэгч О.**************д төлөх үүрэгтэй болох нь нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 1,170,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 1,170,000 (нэг сая нэг зуун далан мянга) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгч О.**************ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,630 төгрөгөөс тавин хувь 16,315 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 16,315 төгрөг, хариуцагч М.**************гээс улсын тэмдэгтийн хураамж 16,315 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч О.**************од олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч О.**************ын нэхэмжилсэн 1,170,000 (наг сая нэг зуун далан мянга) төгрөгийг хариуцагч М.************** нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,630 төгрөгөөс тавин хувь 16,315 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 16,315 төгрөг, хариуцагч М.**************гээс улсын тэмдэгтийн хураамж 16,315 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч О.**************од олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч М.************** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР