| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2024/00108/И |
| Дугаар | 157/ШШ2024/00123 |
| Огноо | 2024-06-13 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 157/ШШ2024/00123
2024 06 13 157/ШШ2024/00123
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч Х********************* газрын нэхэмжлэлтэй хариуцагч О.*******************ид холбогдох “хохирогч иргэн-даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал 240,500 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х********************* газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “О.******************* 2023 оны 12 дугаар сарын 09-ний орой 21 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гуатээг" баарны баруун талын хашааны баруун урд талд О.***************той маргалдаж улмаар түүний хамар тус газар өшиглөж, биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж эрүүгийн 2440000000001 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 01 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх хэргийг 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд 2024/ШЦТ/07 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.*******************ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн байна.
Дээрх хэргийн хохирогч О.*************** нь О.*******************ид зодуулсны улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан эсэх талаарх лавлагааг тус прокурорын газраас Эрүүл мэндийн даатгалын еренхий газарт хүргүүлэхэд Хэнтий аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс хохирогч нь 2024 оны 1 дүгээр сард Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нэгдсэн эмнэлгээс 308,750 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан тухай зардлын мэдээллийг ирүүлсэн байна.
Эрүүл мэндийн даатгалын еренхий газраас 2024 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 01/445 дугаартай албан бичигт " ...Иймд танай прокурорын газарт хянагдаж, даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх үйл ажиллагаанд манай байгууллагыг төлөөлөн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, төрд учирсан хохирлыг нөхан барагдуулах нэхэмжлэгчээр оролцож өгнө үү” гэх хүсэлтийг тус прокурорын газарт ирүүлсэн байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх"-ээр, мөн Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт "Бусдын амь нас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй" гэж тус тус хуульчлан заасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт "Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шиидвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно",
Прокурорын тухай хуулийн 20 дугаар зуйлийн 20.1 дэх хэсэгт "Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно”.
Мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт "Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана" гэж тус тус заасны дагуу прокурор нь төрийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарч нэхэмжлэл гаргах нь хууль, тотоомжийн шаардлагад нийцэж байгаа тул О.*******************оос Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 240,500 төгрөгийг гаргуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.2, Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэл гаргаж байна. Иймд О.*******************оос Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 240,500 төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд төлүүлж өгнө үү мөн прокурорын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү." гэжээ.
Хариуцагч Хэнтий аймгийн ....... сумын .... дүгээр баг ..... тоотод оршин суух, ........... регистрийн дугаартай Б овогт О-ны ******************* шүүхэд гаргасан тайлбартаа: “Х********************* газрын нэхэмжилсэн 240,500 төгрөгийг 2024 оны 06 сарын 07-ны өдөр төлж барагдуулна” гэжээ.
Х********************* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын прокурор Н.Амаржаргал шүүхэд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч О.******************* Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 240,500 төгрөгийг гаргуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад 240,500 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлж барагдуулахаар хариу тайлбар гаргасан байх тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвзрлэхэд татгалзах саналгүй гэсэн тайлбар гаргаж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х********************* газар нь хариуцагч О.*******************ид холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч иргэн-даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал 240,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч О.******************* нь хохирогч иргэн-даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал 240,500 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд төлөх үүрэгтэй болох нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/07 дугаартай шийтгэх тогтоол, гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирч, эрүүл мэндийн дааталын сангаас тусламж үйлчилгээний зардал авсан эсэхийг тодруулах иргэдийн судалгаа, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч О.******************* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 06 сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага болох 240,500 (хоёр зуун дөчин мянга таван зуу) төгрөгийг төлж биелүүлсэн болох нь хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар, түүний Хаан банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэлийн бүх шаардлага болох 240,500 (хоёр зуун дөчин мянга таван зуу) төгрөгийг хариуцагч төлж биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгч Х********************* газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 240,500 төгрөг ногдох улсын тэмдэгтийн хураамж 7,865 төгрөгөөс тавин хувь 3,932.5 төгрөгийг хариуцагч О.*******************оос гаргуулж төрийн сангийн нэгдсэн дансанд оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х********************* газрын нэхэмжилсэн Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч иргэн-даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал 240,500 (хоёр зуун дөчин мянга таван зуу) төгрөгийг хариуцагч хариуцагч О.******************* нь төлж биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 240,500 төгрөг ногдох улсын тэмдэгтийн хураамж 7,865 төгрөгөөс тавин хувь 3,932.5 төгрөгийг хариуцагч О.*******************оос гаргуулж төрийн сангийн нэгдсэн дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР