Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 157/ШШ2024/00124

 

 

 

 

    2024           06           14                                          

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “М***********” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “А************” ХХК-д холбогдох “20,610,285 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг  2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад   

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Нэхэмжлэгч “М***********” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани "А************" ХХК-тай 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Бараа, бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээний 4.1 дэх хэсэгт заасны дагуу худалдан авагч тал худалдан авсан барааны төлбөр тооцоог 30 хоногт багтаан худалдагч талд төлөх үүрэгтэй.

Гэтэл худалдан авагч тал буюу "А************" ХХК нь гэрээ байгуулж зээлээр үнэ бүхий бараа, бүтээгдэхүүнийг авснаас хойш гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, төлбөрийг төлөхгүй байна. Манай компанийн зүгээс "А************" ХХК-д гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж тооцоо нийлсэн акт үйлдсэн боловч гэрээгээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй манай компанийг хохироож байна.

Иймд тус компанитай байгуулсан гэрээний 2.1, 4.1, 4.4 дэх хэсэгт заасны дагуу үндсэн төлбөр 13,740,190 төгрөг, алданги төлбөр 6,870,095 төгрөг (гүйцэтгээгүй үүргийн дүн болох 13,740,095 төгрөгийн 0.5 хувийн алданги 68,700 төгрөгийг 100 хоногоор тооцоход 6,870,095 төгрөг болно) нийт 20,610,285 (хорин сая, зургаан зуун арван мянга, хоёр зуун наян тав) төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4, 232.6, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгттус тус заасны дагуу "А************" ХXK-aac гаргуулж өгнө үү.гэжээ.

 

Хариуцагч Хэнтий аймгийн ......  сум  ....... дугаар баг .............. байрлах, ............... регистрийн дугаартай “А************” ХХК-ийн захирал Б.************** шүүхэд гаргасан тайлбартаа: “М*********** ХХК-иас нэхэмжилсэн 20,610,285 төгрөгийг төлөхөд маргах зүйлгүй.  Төлж барагдуулна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “М***********” ХХК нь хариуцагч “А************” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,610,285 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч “А************” ХХК нь 20,610,285 төгрөгийг “М***********” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 59 дугаартай зээлээр худалдах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, тооцооны үлдэгдлийн баталгаа, харилцагчийн дэлгэрэнгүй тайлан, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 20,610,285  төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 20,610,285 (хорин сая зургаан зуун арван мянга хоёр зуун наян тав) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261,001 төгрөгийн тавин хувь 130,500.5 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 130,500.5 төгрөгийг, хариуцагч “А************” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 130,500.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “М***********” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “М***********” ХХК-ийн нэхэмжилсэн 20,610,285 (хорин сая зургаан зуун арван мянга хоёр зуун наян тав) төгрөгийг хариуцагч “А************” ХХК нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261,001 төгрөгийн тавин хувь 130,500.5 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 130,500.5 төгрөгийг, хариуцагч “А************” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 130,500.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “М***********” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч “А************” ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР