Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 157/ШШ2024/00127 

 

 

 

                                                                                                    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

               Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

  Хүсэлт гаргагч: “Х************” ХХК /......../-ийн “иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.*************ыг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны  06 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

               Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******************* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х************” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч ************* /СИ01252113/ нь Хасбанкны Бор-Өндөр тооцооны төвөөс 2023 оны 10 сарын 06-ны өдөр 1430086240 дугаартай зээлийн гэрээ байгуулан 12,690,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2023 оны 10 сарын 06-ны өдөр зээлдэгч С.*************ын ХасБанк дахь 5005697338 тоот дансанд 12,690,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. С.************* нь тухайн үед Хэнтий аймаг Бор-Өндөр сум Канад хаус 18 тоот хаягт оршин суудаг байсан.

Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн төлбөрт 1,692,000 төгрөг, зээлийн хүү 767,534 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,808 төгрөг төлсөн байна. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 1430086240 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2023 оны 03 сарын 11-ний өдрөөс эхлэн төлөлгүй хугацаа хэтрүүлээд байна. Зээлдэгч зээлээ төлөөгүй өдрөөс хойш оршин байх хаяг дээр очиж уулзах  гэсэн боловч тус хаяг дээр байхгүй мөн утасны дугаар холбогдох боломжгүй. Одоо хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй учир Сэрдамба овогтой *************ыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү” гэжээ. 

                            

Хүсэлт гаргагч “Х************” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.**************** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С  овогтой ************* нь 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хасбанкны интернэт банкаар дамжуулан цалингийн зээлийн хүсэлт илгээж онлайнаар зээл авсан харилцагч байгаа Өөрсдөө онлайнаар гэрийн хаягаа бичиж явуулдаг. Тухайн хаягаар нь бид нар Канад хаус 18 тоотод очиход ийм нэртэй хүн байгаагүй. Мөн утаснууд нь холбогдохгүй байгаа. Тэгээд эрэн сурвалжлах нэхэмжлэл гаргасан. ... Багийн засаг дарга нараас хаяг дээрээ энэ хүн байдаг уу гэж тодруулж асуухад байхгүй гэсэн хариу өгсөнгэв.   

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

 Х************ ХХК нь зээлдэгч С.*************тай 2023 оны 10 сарын 06-ны өдөр 1430086240 дугаартай зээлийн гэрээ байгуулан 12,690,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар зээл олгосон бөгөөд С.************* нь гэрээгээр хүлээсэн зохих ёсоор биелүүлээгүй гэх тул түүнийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна. Түүний оршин сууж байгаа хаяг нь тодорхойгүй болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр  тогтоогдож байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.9 дэх хэсэгт нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлуулах,  155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлуулах тухай шийдвэр гаргана гэж хуульчилсан.

 

Иймд хүсэлт гаргагч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.*************ыг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргах эрхтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, С.*************ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Бор-Өндөр сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С-ын ************* нь ******** регистрийн дугаартай, Хэнтий аймаг ************ сум ******** тоотод оршин сууж байсан, ********************* ажиллаж цалин хөлс авч байсан гэх мэдээллийг хүсэлт гаргагч өгсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ****************** регистрийн дугаартай С-ын *************ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд С.*************ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоохыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.