| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2024/00123/И |
| Дугаар | 157/ШШ2024/00130 |
| Огноо | 2024-07-02 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 157/ШШ2024/00130
2024 07 02
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “С банк бус санхүүгийн байгууллага (цаашид ББСБ гэх)” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.**************, Р.************** нарт холбогдох “5,679,258 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “С*********” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч: Э **************, Р.************** нар нь "С" ББСБ-тай 2023 оны 11-р сарын 13 өдөр 3Г/1503000503 тоот зээлийн гэрээ байгуулан 5,000,000 сая төгрөгийн хэрэглээний зээлийг сарын 3,5%-н хүүтэй, 1%-н шимтгэлтэй 12 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн гэрээний дагуу 2023 оны 11-р сарын 13-ний өдөр зээлийг зээлдэгчийн Hipay wallet дансанд олгож, түүний хүсэлтийн дагуу 50,000 /Тавин мянган/ төгрөгийн зээлийн шимтгэлийг олгосон зээлээс суутгаж үлдэгдэл 4,950,000 /Дөрвөн сая есөн зуун тавин мянган/ төгрөгийг харилцагчид олгосон. Зээлдэгч нь ЗГ/1503000503 тоот зээлийн гэрээний салшгүй хэсэг болох Хавсралт 1 буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлж барагдуулах үүрэгтэй боловч нэхэмжлэл гаргах үеийн байдлаар огт төлбөр төлөгдөөгүй байна. Хоршооны зүгээс зээлдэгчийг зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг шаардан удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ үл биелүүлж, нэхэмжлэгч "С" ББСБ-д ноцтой хохирол учруулж байна. Зээлдэгчийн зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр нь 2024 оны 6-р сарын 12-ны байдлаар үндсэн зээлийн төлбөр 4,672,551 /Дөрвөн сая зургаан зуун далан хоёр мянга таван зуун тавин нэгэн/ төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 971,377 /Есөн зуун далан нэгэн мянга гурван зуун далан долоон/ төгрөг, торгуулийн хүү алданги 35,330 /Гучин таван мянга гурван зуун гучин/ төгрөг болж хуримтлагдсан байна.
Нэхэмжлэлийн шаардлага:
Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1, 453-р зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24-р зүйлийн 24.3, талуудын хооронд байгуулсан ЗГ/1503000503 тоот зээлийн гэрээг үндэслэн нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар дараах зээлийн үндсэн төлбөр, хүү, торгуулийн хүүгийн төлбөрийг хариуцагчаас нэхэмжилж байна. Үүнд: Үндсэн зээл: 4,672,551 /Дөрвөн сая зургаан зуун далан хоёр мянга таван зуун тавин нэгэн/ төгрөг
Хүү: 971,377 /Есөн зуун далан нэгэн мянга гурван зуун далан долоон/ төгрөг
Торгуулийн хүү : 35,330 /Гучин таван мянга гурван зуун гучин/ төгрөг
Нийт: 5,679,258 /Таван сая зургаан зуун далан есөн мянга хоёр зуун тавин найм/ төгрөг
Иймд хариуцагч Э.**************, Р.************** нартай байгуулсан 3171503000503 тоот зээлийн гэрээний нийт төлбөр болох 5,679,258 /Таван сая зургаан зуун далан есөн мянга хоёр зуун тавин найман/ төгрөгийг Э.Шинийнэгэн, Р.************** нараас гаргуулж ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Хэнтий аймгийн .... сум ... дүгээр баг ... тоотод оршин суух, ... регистрийн дугаартай Б овогт Э-ын ************** шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Э.************** нь С*********-аас нэхэмжилсэн 5,679,258 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Сар бүр 500,000 төгрөгөөр төлж барагдуулна. ” гэжээ.
Хариуцагч Хэнтий аймгийн ... сум .. дүгээр баг ... тоотод оршин суух, ... регистрийн дугаартай Б овогт Р-ийн ************** шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Р.************** нь С*********-аас нэхэмжилсэн 5,679,258 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Сар бүр 500,000 төгрөгөөр төлж барагдуулна. ” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “С*********” ХХК нь хариуцагч Э.**************, Р.************** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,679,258 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Э.**************, Р.************** нар нь 5,679,258 төгрөгийг “С*********” ХХК -д төлөх үүрэгтэй болох нь 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 3Г/1503000503 дугаартай хэрэглээний зээлийн эрх нээх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зээлийн өргөдөл, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 5,679,258 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 5,679,258 (таван сая зургаан зуун далан есөн мянга хоёр зуун тавин найм) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105,818 төгрөгийн тавин хувь 52,909 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 52,909 төгрөгийг, хариуцагч Э.**************, Р.************** нараас улсын тэмдэгтийн хураамж 52,909 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “С*********” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “С*********” ХХК-ийн нэхэмжилсэн 5,679,258 (таван сая зургаан зуун далан есөн мянга хоёр зуун тавин найм) төгрөгийг хариуцагч Э.**************, Р.************** нар нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 105,818 төгрөгийн тавин хувь 52,909 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 52,909 төгрөгийг, хариуцагч Э.**************, Р.************** нараас улсын тэмдэгтийн хураамж 52,909 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “С*********” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Э.**************, Р.************** нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР