Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 157/ШШ2024/00131

 

 

 

      2024           07           02                                            

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “Х*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч С.***************, Б.*****************нарт холбогдох “зээлийн гэрээний үүрэгт нийт 20,622,798.27  төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг  2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад    

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч “Х*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн  С  овогтой *************** нь Хны Бор-Өндөр тооцооны төвөөс 2022 оны 04 сарын 13-ны өдөр 1430019278 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 29,000,000 /хорин есөн сая/ төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 16.8 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2022 оны 04 сарын 13-ны өдөр зээлдэгч С.***************ын Х дахь 5004615318 тоот дансанд 29,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.

            Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн төлбөрт 12,045,379,39 төгрөг, зээлийн хүү 4,400,014,26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 13,232,56 төгрөг төлсөн байна. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 1430019278 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2023 оны 06 сарын 12-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 378 хоног хугацаа хэтрүүлээд байна. Х нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй.

1. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1430019278 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт  үндсэн төлбөр 16,954,620,61 төгрөг, 2024 оны 06 сарын 24-ний өдрийн байдлаарх хүү 3,426,454,52 төгрөг нэмэгдүүлсэн хүү 241,723,14 төгрөг нийт 20,622,798,27 төгрөгийг зээлдэгч С.***************  болон батлан даагч Б.*****************нараас гаргуулах

2. Зээлдэгч нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Хэнтий аймгийн  .......  сум  ... баг ... тоотод оршин суух, .... регистрийн дугаартай А  овогт Б-ийн Б , ************** регистрийн дугаартай Б  овогт С-ын *************** нар шүүхэд гаргасан тайлбартаа: “С.***************, Б.*****************бид нар нь хүүхдийн бие муудаад эмнэлгээр хэвтэж байгаа хоёулаа зэрэг ажил хийх боломжгүй байлаа. Х*******наас нэхэмжилсэн мөнгийг сарын хуваарийн дагуу зохих хэмжээгээр төлж барагдуулна. *****************миний би Уулын баяжуулах үйлдвэрт харуулын ажилд 6 сард орсон. Х*******наас нэхэмжилсэн 20,622,798.27  төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Х*******” ХХК нь хариуцагч С.***************, Б.*******  нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,622,798.27  төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч С.***************, Б.*****************нар нь 20,622,798.27  төгрөгийг “Х*******” ХХК -д төлөх үүрэгтэй болох нь 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1430019278 дугаартай барьцаат зээлийн гэрээ, мөн өдрийн 1430019278-01 дугаартай батлан даалтын гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, С.***************ын зээлийн дансны хуулга, нэхэмжлэл, хариуцагч нарын бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 20,622,798,27  төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

 

Иймд хариуцагч нар нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 20,622,798.27  (хорин сая зургаан зуун хорин хоёр мянга долоон зуун ерэн найман бүхэл зууны хорин долоо) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261,063 төгрөгийн тавин хувь 130,531.5 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 130,531.5 төгрөгийг, хариуцагч С.***************, Б.*****************нараас улсын тэмдэгтийн хураамж 130,531.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Х*******” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Х*******” ХХК-ийн нэхэмжилсэн 20,622,798.27  (хорин сая зургаан зуун хорин хоёр мянга долоон зуун ерэн найман бүхэл зууны хорин долоо)  төгрөгийг хариуцагч С.***************, Б.*****************нар нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 261,063 төгрөгийн тавин хувь 130,531.5 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 130,531.5 төгрөгийг, хариуцагч С.***************, Б.*****************нараас улсын тэмдэгтийн хураамж 130,531.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Х*******” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч С.***************, Б.*****************нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР