| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2024/00130/И |
| Дугаар | 157/ШШ2024/00133 |
| Огноо | 2024-07-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 157/ШШ2024/00133
2024 07 04 157/ШШ2024/00133
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “Х*********” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.*************************, А.*************** нарт холбогдох “зээлийн гэрээний үүрэгт нийт 27,037,485.24 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Х*********” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Б.************************* нь Х-ны Бор-Өндөр тооцооны төвөөс 2023 оны 04 сарын 06-ний өдөр 1430084396 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 38,000,000 /Гучин найман сая/ төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2023 оны 04 сарын 07-ны өдөр зээлдэгч Б.*************************ын Х- дахь ***************** тоот дансанд 38,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндэсэн төлбөрт 12,755,284.29 төгрөг, зээлийн хүү 4,850,71.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 15,291.66 төгрөг төлсөн байна. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 1430084396 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2024 оны 02 сарын 12-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 136 хоног хугацаа хэтрүүлээд байна. Х- нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг Зээлдэгчээс утсаар болон биечлэн уулзаж шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
1. Иргэн хуулийн 453 дугаар зүйлийн 453,1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1430084396 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн төлбөр 25,244,715.71 төгрөг, 2024 оны 06 сарын 27-ны өдрийн байдлаарх хүү 1,737,591.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 55,178.48 төгрөг нийт 27,037,485.24 төгрөгийг Б.************************* болон Хамтран үүрэг гүйцэтгэгч А.*************** нараас гаргуулах,
2. Зээлдэгч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхийл ажиллагааг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт хухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү, Жич: Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг тухайн үед нь Зээлийн гэрээнд зааснаар тооцон шаардагдах тэмдэгтийн хураамжийг төлж нэмэгдүүлэн нэхэмжлэх болно.” гэжээ.
Хариуцагч Хэнтий аймгийн ................. сум ... дүгээр баг .... тоотод оршин суух бүртгэлтэй, ...аймгийн .... сумын ....р баг ... дугаар байрны ... тоотод түр оршин суух, .... регистрийн дугаартай З овогт Б-ийн *************************,
Хэнтий аймгийн ... сум ... дүгээр баг .... тоотод оршин суух, ... регистрийн дугаартай Б овогт А-ын *************** нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Б.Эрдэнбаяр миний бие А.***************тэй хамтран зээлдэгчээр Х*********наас 38 сая төгрөгийн зээл авсан нь үнэн болно. Зээлийн үлдэгдэл болх 27,037,485 төгрөгийг гаргуулах тухай Х*********ны нэхэмжлэлийн дагуу энэхүү зээлээ төлж барагдуулна. Сард хийх төлөлт 1,300,000 төгрөгөөр хийх хүсэлтэй байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Х*********” ХХК нь хариуцагч Б.*************************, А.*************** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27,037,485.24 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Б.*************************, А.*************** нар нь 27,037,485.24 төгрөгийг “Х*********” ХХК -д төлөх үүрэгтэй болох нь 2023 оны 04 дүгээр сарын 06-ний өдрийн 1430084396 дугаартай барьцаат зээлийн гэрээ, мөн өдрийн 1430084396-01 дугаартай ипотекийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Б.*************************ын зээлийн дансны хуулга, нэхэмжлэл, хариуцагч нарын бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 27,037,485.24 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нар нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 27,037,485.24 (хорин долоон сая гучин долоон мянга дөрвөн зуун наян таван бүхэл зууны хорин дөрөв) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293,137 төгрөгийн тавин хувь 146,568.5 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 146,568.5 төгрөгийг, хариуцагч Б.*************************, А.*************** нараас улсын тэмдэгтийн хураамж 146,568.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Х*********” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Х*********” ХХК-ийн нэхэмжилсэн 27,037,485.24 (хорин долоон сая гучин долоон мянга дөрвөн зуун наян таван бүхэл зууны хорин дөрөв) төгрөгийг хариуцагч Б.*************************, А.*************** нар нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 293,137 төгрөгийн тавин хувь 146,568.5 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 146,568.5 төгрөгийг, хариуцагч Б.*************************, А.*************** нараас улсын тэмдэгтийн хураамж 146,568.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Х*********” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.*************************, А.*************** нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР